Сонхва ширээнийхээ ардаас босон урдуур минь зөрөх үедээ "Толгойгоо дахиж шувууны баас болгомооргүй байгаа биз.." гэсээр өрөөндөө орох нь тэр.. Эхэндээ түүний юу гэх гээд байгааг ойлгож чадалгүй зогсох бөгөөд түүний хэлсэн үг санаанд зурсхийн өнгөрнө.. Миний өрөөний шалан дээр унтаж болно шүү гэдэг тэр үг.. Тэгэхээр тэр одоо хүртэл бодлоо өөрчлөөгүй гэсэн үг үү?.. Юу хийхээ мэдэлгүй хоёр тийш холхин явсаар хэдэн минут өнгөрснийг мэдэхгүй ч урт гэгч нь амьсгаа аван түүний өрөөний хаалгыг тогшино.. Хариу алга.
"Сонхва.." түүний нэрийг дуудан дахин хаалгыг нь тогших гэтэл тэр хаалгаа онгойлгон надруу ширтэнэ.. Тэр гадуурх хүрмээ тайлчихсан зөвхөн цагаан өнгийн даавуун цамцтай байх бөгөөд анх удаа л түүнийг ийм байдалтай харж байгаа болоод ч тэр үү зүрх минь хүчтэй цохилож эхлэнэ.. Нүүр халуу дүүгэн түүний нүдрүү харвал тэр залхсан байртай
"Тэнэг хүн шиг зогсоод байлгүй гурав тоолохын дотор орвол яасан юм?"
Түүний хүйтэн хоолой гэнэт л намайг бодит ертөнц дээр минь буулгах шиг хурдхан гэгч нь түүнийг зөрөн дотогш оров.. Жижиг лааны дүнсийх гэрэл өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэн үзэсгэлэнтэй харагдуулж байв.. Эргэн тойрноо ажиглаж байхзуур түүний тоть байсан тор нүдэнд тусна.. Тэр намайг анзаарсан бололтой ёжтой инээн ширээнийхээ ард сууснаа
"Чиний ачаар найз минь үхэгсэдийн орондоо заларсан.."
Тэр өдрийг мартахыг хүсэж байхад... Би ч урт гэгч нь амьсгаа аван "Үнэндээ би туслахыг л хүссэн.."
Сонхва нүдээ эргэлдүүлсээр толгой дохин "Ойлгомжтой.."
Чимээгүй орчин биднийг бүрхэн авав. Тэр өмнөө дэлгэсэн олон газрын зураг болон учир нь үл мэдэгдэх хэлээр бичигдсэн зурвасуудыг нэг нэгээр нь үзсээр намайг бараг л байгааг минь мартсан мэт. Харин би түүнрүү ширтэн зогсож байгаагаа сая л анзааран харцаа өөр зүгт шилжүүлвэл Сонхва надруу харалгүйгээр
"Анхаарлыг минь төвлөрүүлэхэд тусла."
Түүний энэ ойлгомжгүй үг буцан түүнрүү харахад хүргэх бөгөөд би ч өөрийн сандралаа дарахыг хичээсээр "Яаж туслах.."
Тэр үгийг минь гүйцээгээгүй байхад надруу харснаа "Өөрийнхөө тухай ярь... юу ч үлдээлгүйгээр"
Түүний энэ гэнэтийн асуулт яагаад ч юм хоёр талтай мэт санагдана.. Тэр миний талаар мэдэхийг хүснэ гэдэг магадгүй сайн эсвэл муугийн дохио хоёрын нэг нь гарцаагүй.. Гэхдээ.. түүний хоолойны өнгө.. тийм ч хүйтэн бас хөндий сонсогдсонгүй..
YOU ARE READING
PIRATE CAPTAIN
FanfictionХэнийг ч өмнөө сөхрүүлж чадах далайн дээрэмчдийн аялалд нэгдмээр байна уу?