(5)

121 17 1
                                    


Гэрийнхээ гадаа шөнийн тэнгэрийг ажиглан суувал гэрт түр тар хийсээр хэн нэгэн гарч ирж буй нь сонстоно. Хаалга руу ширтсээр суутал Вонү унтлаганыхаа хувцсан дээгүүр гадуурхаа өмсчихсөн гарч ирж буй нь үзэгдлээ.

Тэр нэг л муухан инээмсэглээд хажууд ирж суух нь тэр.

"Эгчтэй муудалцаа юу?"

Вонү санаа алдан тамхи гаргаж ирэхэд нь шүүрч аваад хугалаад хаяв. Том нүдлэн өөдөөс харахад нь аманд иштэй чихэр задлаад хийчхэв.

"Тамхи л биш шүү!"

Тэр инээд алдахад нь тэсэхгүй юунаас болж муудсныг нь лавлав. Хэсэг чимээгүй байж байгаад Вонү ам нээлээ.

".. хурим.. хуримаа хурдан хиймээр байна гэх ч би тэгтлээ яарахгүй байна"

"Таны зөв өө! Эгчтэй ер нь гэрлээд хэрэг—- бишээ нөгөө..."

Вонү гайхан харж байснаа чанга инээгээд л эхлэв. Түүний инээмсэглэж буй нь ямар ч эмтэй зүйрлэхүйц анагаах увьдастай гээч.

"Өнөөдөр чиний ачаар сэтгэл санаа дээрдчихлээ!"

Вонү босон гэрлүү орохоор явж байснаа эргэн дэргэд минь ирэн толгойг минь зөөлөн илэн үсийг минь сэгсийлгээд хаяв. Тэрхэн мөчид бяцхан зүрх минь тэсэж ядан биеэр нэг тог гүйх нь тэр.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now