(14)

103 13 1
                                    


"Энэ киноны төгсгөл жоохон сонин л юм~"

Үнэхээр Вонү байсан байгаагүй цаг хугацаа явсаар, өдөр хоног өнгөрсөөр. Түүний дуудлагыг хүлээж тэсэхгүй өөрөө түрүүлж залгаж зурвас бичих ч ямар ч амжилтгүй.

Үёнтой өдөр бүр л уулзаж янз янзын зүйлс хамтдаа хийх ч би түүнийг найзын нүдээр харахаас өөрцгүй.

"Гэхдээ бодит амьдралтай ойр байгаа биз дээ? Гол дүрийн хоёр үнэхээр бие биедээ хайртай байсан ч бүтсэнгүй дээ-"

Үён санаа алдах намайг сэргээх гэж хичээн зайрмаг авч өгөхөөр дэлгүүр алхана.
Зайрмагаа авцгаан дэлгүүрээс гарвал Үёнийг нэг хүн дуудах нь тэр.

Би ч Үён ч хоёулаа л гайхсаар зэрэг шахуу эргэж харвал тэгтлээ санаж бэтгэрч байсан тэр минь зогсож байх нь тэр.

"Ахаа!"

Үён Вонүгийн дүү байсан юмуу? Үён руу ч Вонү руу ч нэг гайхаж харсаар зогстол Вонү бидний дэргэд ирчихжээ.

"Еэрин аа~ уулзалгүй удсан байна~!"

"Та хоёр бие биенээ таньдаг юмуу?"

Би толгой дохивол Вонү инээвхийлээд Үёний чихэнд нэг юм шивнэх аж. Сонирхол татах ч юу ч сонсогдсонгүй.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now