(8)

111 14 1
                                    


Эгч Вонү хоёрын харилцаа бага багаар унтарч буйг харж суугаа би өнөөдөр өөрийнхөө баярыг тэмдэглэхээр тэгж их ороод байдаггүй клубээ зорин явна. Ханнад хайртай залуутай болсон тухайгаа хэлсэн ч сүртэй тоолгүй дахиж уйлж унжвал ална гэдгээ л тод хэлсэн юм.

"Хэрим(зохиомол дүр) -ийн дараагаар дахиж чиний зүрхийг булгилуулж чадсан тэр сайхан залууг харах юмсан!"

Байж ядсан өнгөөр хэлэн гарлуу минь хөнгөхөн түлхэн аяга дүүргэж өгснөөр албан ёсоор өнөөдрийн парти эхлэв.

[two hours after]

Гэрийнхээ кодыг буруу хийн зогсох Еэрин. Амандаа үглэн хөл дээрээ тогтож ядах түүнийг Вонү хоёр давхрын цонхоор харчихаад яаран бууна.

Хаалга нээтэл согтуу Еэрин Вонүгийн цээжийг налан унаад ирэв. Архины үнэрнээс болж Вонү хамраа таглах гэж яарснаа таг гацаж орхив.

Тэр Еэриний хүзүүн дээрхи улаан толбыг юу гэдгийг гайхан харсаар хөмсөг зангидан зогсоно.

"Намайг миний өрөө рүү оруулаад өг!"

Еэрин хошуугаа унжуулж Вонүг нална. Вонү түүнийг ядах юмгүй хоёр гар дээрээ өргөх нь тэр.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now