(16)

98 12 1
                                    


"Би найз залуугийндаа амьдарнаа!"

Ээж аав хоёрт Вонүгийнх рүү нүүхээ тойруу утгаар хэлэх гэж хичээсэн ч тэр хоёр бүр юу ч ойлгоогүй царай гаргаж дургүй хүргэсээр эцэст нь шууд хэлээд орхисон. Вонүтай үерхэж буйг мэдэхгүй л дээ. Яаж ч хэлэх билээ, Вонү л бүр эвгүй байдалд орох биз.

"Яваа! Амьдраад үз! Харин таарч тохирохгүй байвал шууд гэртээ ирээрэй~ насанд хүрсэн чамайг бид хоёр ерөөсөө ч хорихгүй!"

Би инээмсэглэвэл аав чанга гэгчинь "Харин! Удахгүй тэр нууц эрхмийг бидэнд танилцуулна шүү!" гэлээ.
Би толгой дохихоос өөр аргагүй хоцров.

Вонүг ахиад хүргэн нь болж буйг мэдвэл яах болоо?

Эгч Вонүг хуурснаар тэд салсан юм чинь... уг нь нээх ч хамаагүй л...

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now