(7)

113 14 0
                                    


"Еэрин а! Чи хэзээ ийм болчихсон юм?"

Салж өгдөггүй ядаргаатай хуучин найз залуу минь дахиад л гэрийн гадаа ирчихээд буцаж нийлхийг хүсэн зогсох нь инээдтэй. Тиймээ, нэг хэсэг л тэр миний бүх зүйл юм шиг санагдаж яаж ч хэнтэй ч хуурсан уучлаад буцаж нийлдэг байсан. Гэвч нэг новш үхэн үхтлээ л новшоороо дуусах юм билээ.

"Цагдаад өгчих нь шүү! Дахиж манайхаар эргэлдхээ боль гэсэн байхаа! "

Тэврэх гэж оролдоход нь бултсан ч гарнаас барьж аван үс илэх гэж оролдоно. Яагаад энэ хавиар хэн нэгэн явахгүй байгаа юм бэ?

"Еэрин а-"
Ашгүй цагаа олж Вонү ажлаасаа ирж байх нь тэр. Баярласан амьтан түүн рүү даллавал өнөөх маань хөмсгөө зангидан Вонү рүү харна. Хөөрхөн царайг нь цохиод хаяхвий!

"Чи зүгээр үү? Энэ хэн юм?" Вонү над руу харж ярингаа түүний гарыг холдуулж намайг ардаа зогсоолоо. Түүний тунгалаг нүдэнд ховсдуулан толгой дохин зогсвол өнөөх маань Вонүг түлхэх гэж оролдох нь тэр.

"Чамайг танихгүй л гэж байна даа? Чи одоо ингээд явахгүй бол цагдаад дуудаж хэрэг үүсгэж болно шүү!"
Вонү хөмсгөө зангидаж уурлаж байхдаа үнэхээр үнэхээр халуухан харагддаг юм байна!

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now