(19)

100 12 1
                                    


Ээж аавын хэлсэн үгс чихэнд цуурайтан гавар ухаад орчихмоор байх ч чадахгүй нь. Түүний хамраа үрчийлгэн инээх инээмсэглэлийг харахгүйгээр нэг өдөр байтугай нэг цаг тэсэхэд ч бэрх байхад. Түүний гэсэн бүхэн миний зүрхэнд том байр сууриа хэдийн олсон байхад яасан ч үгүй.

"Вонү~ хоёулаа гадагшаа явж амьдрах уу?"

Хэт гэнэтийн ч гэлээ би түүнээсээ салмааргүй байна. Шуналдаа хөтлөгдөж буйгаа мэдэх ч өөр яалтай, хажуудаа л байлгаж дийлнэ гэвэл бүхнийг л хийе!

Тэр хэсэг бодолхийлээд "ямар нэгэн шалтгаантай л байх.. гэхдээ жоохон хүлээж болох уу? Би ажлаа зохицуулах хэрэгтэй~"

Над руу харан намуухан хоолойгоор хэлвэл баярласандаа түүний хүзүүгээр гараа оруулан чанга гэгчинь тэвэрчхэв.
Шалтгаан асууж эсвэл эвтэйхэн татгалзана гэж бодсон юм.

"Еэрин а~ чамд галзууртлаа дурласан хүний хувьд энэ байж болох л зүйл! Хоёулаа хамтдаа л байна гэвэл би дэлхийн төгсгөл хүртэл чамайг хөтлөөд явж чадна~"

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now