(15)

103 11 1
                                    


Үён явж, Вонүтай цуг шөнийн Сөүлийг ажиглангаа дээвэрт байрлах ресторанд сууна. Түүнийг Үёний чихэнд яг юу гэж шивнэснийг мэдмээр байх ч их л гайхшруулах юм л шивнэсэн нь лавтай. Үёнийг тэгж гайхаж байхыг өмнө нь үзээгүй.

"... яагаад одоо л ирж байгаа юм?"

Гомдсон сэтгэл минь түрж гарч ирэн, юу юугүй л уйлчих гээд хэцүү юм. Юу ч болоогүй юм шиг өөдөөс минь инээмсэглэх нь ч дургүй хүргэх шиг.

"Уучлаарай~ сэтгэл зүрхээ сонсож санаа бодлоо цэгцлэх хэрэгтэй байсан юм!"

Санаа алдан түүний ярианд төвлөрөн сууна.

"Миний сэтгэл зүрхэнд дүүрэн чи байгаа нь сонин санагдаж хүлээж авахад хэцүүхэн л байсан .... Гэхдээ хайр сэтгэлийг хориглож дийлэх биш! Солонгост ирээд хамгийн түрүүнд чамайг л хайсан!"

Тэр хундгандаа байх дарсаа нэг амьсгаагаар хөнтрөөд хоолойгоо засан, гарнаас минь зөөлхөн атгав.

"... чамд эвгүй санагдахгүй гэвэл надтай үерхэх үү?"

Би бүр гэрлэсэн ч чадхаар байна! Нүүр дүүрэн инээмсэглэсээр толгой дохивол Вонүгийн нүүрэнд ч мөн инээмсэглэл тодорч байв.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now