(17)

101 14 1
                                    


"Хөөх~ яасан царайлаг залуу вэ~"

Вонү өглөө бүр өглөөний цай бэлдэж өгч, би хажууд нь зогсож түүнийг ажиглах дуртай. Бид аль хэдийн хамтдаа амьдраад 30 хоног өнгөрсөн. Өглөө бүрийг хамтдаа угтаж, орой бүрийг хамтдаа дуусгах үгээр хэлэмгүй жаргал юм.

"Амттай байна уу?" Вонү толгойг минь илэнгээ асууна.

"Мэдээж~ хамгийн амттай нь!"

Вонү гэнэт урагшлан талхны минь нөгөө үзүүрээс хазахад нь золтой л зүрх хаагдчихсангүй. Нүд минь орой дээрээ гарч түүнийг дагуулан харна.

"Уг нь... би илүү амттай юмсан~?"

Юу гээч нь вэ? Тэр яг л хар тамхи шиг юм~ шунан дурлаж мансуурмаар~

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now