(6)

131 18 1
                                    


"Тог яагаад байхгүй болчихов?"

Гэртээ ганцаараа л байгаа юм байх гэж бодтол Вонү нүдээ нухлан өрөөнөөсөө гарч ирж байв.
Өнөөдөр засвар хийлгэхээр болоод аав ээж хоёр тог түр таслахаа хэлсэн л дээ. Гэхдээ Вонү эгч хоёрыг хамтдаа гадуур хононо л гэж бодсон.

"Чи өлсөж байна уу? Тоггүй болохоор гарч юм идэх үү?"

"Үгүй ээ~ би хоол хийгээд идчихсэн л дээ.. таныг гэрт байсныг мэдсэнгүй! Одоо ч хөрчихсөн байхдаа!"

Вонү инээмсэглэн зүгээр гэдгээ хэлэн гал тогоо руу явсан ч төд удалгүй ёолох чимээ дуулдав. Сандран очвол гараа эсгэчихсэн бололтой зогсож байх нь тэр.

Вонүгийн гарыг өөрлүүгээ татан өөрийн мэдэлгүй ам руугаа хийж орхив. Эргэн тойрондоо цусыг нь тогтоож болохуйц зүйл байгаа эсэхийг хайсаар амны цаас олон түүгээрээ дарна.

Гэнэт л юу хийснээ ухаарч Вонү рүү харвал тэр над руу тас ширтээстэй зогсоно.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now