(9)

108 14 0
                                    


(Энэ хэсэг Вонүгийн талаас явна~)

Найз бүсгүйнхээ дүүг харсан надад Мингюүгийн хэлсэн үг л юу юугүй чихэнд цуурайтаж эхлэв.

'Ойр хавьд нь илүү хөөрхөн найз байх вий дээ! Ээж аавтай нь танилцах арай эрт юм биш үү!'

Еэрин гэсэн байх. Эгчээсээ ч илүү үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй юм. Гэхдээ юу л бол, номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэдэг дээ.

Байс гээд л Еэрин рүү нүд минь гүйж түүний гаргах нүүрний хувирлууд инээмсэглэхэд хүргэнэ.
Больж үз Жон Вонү! Саяхан л түүний эгчид бүхнээ зориулхаар шийдчихсэн сууж байсан байж!

•••

"Чи ... үнэхээр хайртай юу?"

Юу гэж хариулхаа мэдсэнгүй. Еэринийг харахаас өмнөх би байсан бол шууд тийм л гэх байсан биз. Өөрийгөө хуурч түүнийг ч дэргэдээ уяж хоосон итгэл төрүүлхээ больсон нь дээр юм болов уу.

"... би ганцаараа баймаар байна!"
Түүний нүдэнд нулимс дүүрсэн байх ч арчиж өгөх сэтгэл надад байсангүй, дуугүй л өрөөг орхин гарсан юм.

[FORBIDDEN LOVE]Where stories live. Discover now