11

176 32 5
                                    

"Хөөе Ина! утас чинь дугараад байна" хэмээн найз нүүрлүү минь дэр шидэхэд л нүдээ хурц гэрэлд дасгахын тулд хэд хэд цавчилсан ч залхуу нүднээсээ болж утасны дугаарыг ч харж чадалгүй чихэндээ наана.

"Байна уу~~~" хэмээн нойрмог хоолойгоор арай гэж дугарахад хариу нь төсөөлөхийн аргагүй үглэлтээр эхлэнэ.

"Өдрийн 1 цаг болж байхад унтаж байгаа хэрэг үү? 5 минут тутам цалингаас чинь тавин мянган вон хасагдана гэж мэд" гэсээр утас тасрахад би ч үл ялиг инээмсэглэн

"Галзуу юм байхдаа?" гэж хэлснийхээ дараа л Ёнжүн байсныг ухааран орноосоо үсрэх нь холгүй босон цагруу харвал 1цаг 20 минут! Бурхан минь яаж ингэж их унтаж чаддаг байнаа? Байж болох хамгийн хурднаараа хувцасаа өмсөн нүүрээ янзалчихаад түүний ажлын газарлуу таксидвал таксины ах замдаа хорвоогын хамаг зүйлийг хамаж ярих хэдий ч бүх анхаарал минь өөр газар байгаа нь ойлгомжтой..

Машин зогсов уу үгүй юу түүнд мөнгөө өгчихөөд хурдан гэгч нь буун гүйсээр арай гэж түүний өрөөнд орж ирвэл Ёнжүн гартаа аягатай кофе барьчихсан ширээгээ налан намайг хүлээж байсан бололтой хаалгаруу ширтэн зогсож байснаа цагруугаа харан "1 цаг 55 минут. Хммм... 35 минут хоцорсон гэхээр чи надад  зуун далан таван мянган воны өртэй юм байна" гэснээ гараа урагш сунгаснаа хуруугаа хөдөлгөн мөнгө нэхэж байгаа бололтой надруу жуумалзана. 

Тоглож байгаа байлгүйдээ! Би байдгаараа худлаа инээн хоёр алгаа хавсран "Энэ удаа л зүгээр өнгөрөөж болохгүй гэж үү?"

Тэр уруулаа жимийн толгой сэгсэрснээ "Би бэлэн мөнгө л авна. Мөнгөгүй бол гарч үз" гэснээ намайг түлхсээр хаалганы гадна гарган хаалгаа чанга гэгч нь хаах нь тэр.. Бурхан минь!! Тэр үнэхээр чөтгөр юм! 

Мэдээж байсан бүх мөнгөө шавхан бэлэн мөнгө болгочихоод уруулаа унжуулсаар түүний хаалгыг зөөлхөн тогшин дотогш орвол Ёнжүн утсаар ярьж байгаа бололтой цонхруугаа ширтэн нэг гараа халаасандаа хийчихсэн их л нухацтай байгаа харагдана. Би ч чимээ гаргалгүй түүний ширээн дээр мөнгөө тавьчихаад суудалдаа суутал тэр утсаар ярьж дууссан бололтой ширээн дээр байх ажлын утсаараа туслахаа дуудах шиг болов. Нөгөө туслах эмэгтэй сандарсаар орж ирвэл Ёнжүн инээмсэглэснээ

"Ээж чинь хэдтэй билээ?"

Нөгөө охин түүний гэнэтийн асуултанд их л гайхсан бололтой "47" хэмээн эргэлзэнгүй хэлтэл Ёнжүн хуруугаа дугарган инээмсэглээд

CHECKMATEWhere stories live. Discover now