1

1.9K 83 89
                                    

‧˚₊•┈┈┈┈୨୧┈┈┈┈•‧₊˚⊹

Халуун кофе гартаа атган ангийнхаа хамгийн урд суух охин кофеноосоо хэд хэд балгаад бөөн бөөнөөрөө цуван орж ирэх оюутнуудыг эхнээс нь дараалан ажиглав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Халуун кофе гартаа атган ангийнхаа хамгийн урд суух охин кофеноосоо хэд хэд балгаад бөөн бөөнөөрөө цуван орж ирэх оюутнуудыг эхнээс нь дараалан ажиглав.

Коллежид орж ирэхээсээ өмнө тэр их сургуулийг яг л ахлах сургууль шиг уйтгартай, эвгүй байна байх гэж бодсон ч бүх зүйл тэс өөр, сургуулийн коридороор бөөгнөрөн нэгнээ дээрэлхэх эсвэл чанга чанга дуугарах хөвгүүд, бусдыг муулахдаа өөрийгөө хөгжилтэй гэж боддог охидуудын нэг нь ч байхгүй байх бөгөөд хүүхэмсэг эрчүүд болон хэтэрхий эмэгтэйлэг хүүхнүүд хааяа нэг харагдсаар бусад нь зөвхөн хичээлдээ анхааран өөрсдийнхөө амьдралыг хэв маягийг олчихсон түүнийхээ төлөө зүтгэх хүмүүс байлаа.

Оюутан болно гэдэг арван жилд байхаас тэс өөр. Өдөрт хийх зүйлсийнхээ хуваарийг өөрсдөө зохицуулж, хоол ундаа олж идэх гээд л.. Хийх зүйл ч их шүү.

Ангийнхаа хаалгаар орж ирэх оюутнуудыг харж суусаар тэдний нэг нь хэдхэн секунд түүнтэй харц тулгарсанд охин нүүрэндээ инээмсэглэл тодруулж, тэр ч мөн эелдгээр хариу барив.

Жэйк.

Тэр түүний ард найзуудтайгаа хамт үргэлж суудаг тул цааш хийх үйлдлийг нь харах шаардлага байсангүй. Харин Аёл түүнтэй ижилхэн хоёр хичээлд суудаг учраас ангийнх нь хамгийн шилдэг сурагч гэдгийг мэдэх тул дулаахан инээмсэглэлтэй дур булаам түүнийг хааяа хааяахан бодно.

Жэйк гэх нэрийг энэ сургуульд сонсоогүй хүн гэж бараг байхгүй. Тэгэх нь ч аргагүй биз. Ангийн хэлэлцүүлэг болгонд оролцож байдаг багш нарын хайрыг хүртсэн залуу шүү дээ.

Аёл өдөр бүр нэгдүгээр курсээсээ эхэлж зүүж байсан бөгжиндөө хамаг анхаарлаа хандуулан ширтэх агаад Жэйкийг орж ирэхэд л харцаа салгах зуршилтай болчихсон бололтой.

Миний хамгийн сайн чадах цорын ганц зүйл бол эсээ бичи-

Гэнэт түүний хажуудах сандал чангаар тачигнахад охин аягатай кофегоо ширээн дээр тавин хажуу тийш харлаа.

Teach Me How To Kiss ʲᵃᵏᵉ ˢⁱᵐWhere stories live. Discover now