14-р хэсэг

3.2K 136 18
                                    

Сургуулийн хашаагаар уралдан орж ирэх улаан болон хар өнгийн спорт машинуудыг оюутнууд том нүдлэн харна. Хар спорт машинаас Тау нүүрний хувиралгүй бууж ирэх ба түүний өнөөдрийн хувцасны сонголт нь охидыг өөртөө татах мэт. Харин улаан спорт машинаас өндөр өсгийт болон нэг их богино биш бие барьсан даашинзтай Жина бууж ирэн Таулуу харан ёжтой инээнэ.

Жина Таулуу хурдан хурдан алхалсаар очоод " Өө хараач бяцхан Тау дахиад л ялагдчихлаа. Мөрийгөө мартаагүй биз "  гээд инээлээ.

Тау Жинагийн инээмсэглэлийг нь хараад л жаргалтай болон " Тау юуг ч мартдаггүй юм. Яахав Лэед бага зэргийн айдас мэдрүүлэхэд буруудах зүйлгүй"

Жина ялсан тохиолдолд Тау Лэе-д өөрийн тоглоомны хатуу хэсгийг үзүүлэх болно гэж амалсан юм. Харин Тау ялсан үед Жина түүнд гайхалтай бэлэг өгөх ёстой байлаа. Мэдээж Тау тийм ч гэгээн хүн биш учир ямар бэлэг гэдэг нь тодорхой...

Тау Жинагийн бэлхүүсээр тэвэрсээр сургуульруу орж охид Жиналуу хорсон харна. Мэдээж шүүдээ! Тэр саяхан л Каи-д тэврүүлэн явж байсан. Зарим нь түүнийг ян.ан ги.ий зэргээр хараах нь сонсогдлоо. Хэдий тэд амандаа бувтанаж байсан ч Жина гайхалтай гэмээр хурц сонсголоороо тэднийг барьж авлаа. Жина Таулуу улам ойртон тэдэнрүү харна. Жина охидыг улам уурлуулахыг хүсэн, Тау-н уруулыг үнслээ. Хэдий энэ охидыг уурлуулах гэж хийсэн үйлдэл гэдэг нь тодорхой байсан ч Тау тэрүүхэн хугацаанд догдолсон ч тэдэнд мэдэгдүүлсэнгүй.

Жина болон Тау-г тэдний сайн найз Каи чиглэн ирэх ба  Жина түүнийг мартчихсан байснаа гэнэт саналаа. Каи тэдний дэргэд ирээд тэднээр даажигнахаар шийдсэн бололтой. Хашгирч бүр жүжиглэж эхлэлээ.

Каи эхэндээ Жинаг өөрийг нь хаясан мэтээр ярьж байсан ч сүүлдээ бүр уйлж эхлэх нь тэр. Жина Тау 2 түүнрүү уйдсан аятай харах ба түүнийг дуусахыг нь хүлээнэ.

Каи-н жүжиг дуусч тэр нулимсаа арчаад " Ахх би яахын аргагүй жүжигчин болохоор заяагдсан хүн юмаа"

Тау толгой сэгсэрээд " Ким Жунин чи хэзээ том болнодоо "

Жина нэмэрлэн " Чи сая жоохон охин шиг уйлсанаа мэдсэн үү. Ахх харамсалтай юм эхнээс нь бичлэг хийх хэрэгтэй байсан юмсан "

Каи чанга чанга хөхрөөд " Яа Хан Жина бусад хүн ингэж хэлж болох ч чи тэгж хэлж болохгүй байх шүү. Өчигдөрхөн л <<Жунинаа надад хэцүү байна>> гээд гоншигноод байсан хүн "

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ