10-р хэсэг

2.9K 137 12
                                    

Яг одоо Тау-н гэрт гал гарж байлаа. Таун-н толгойноос уур савсан Лэерүү харна. Тау хөмсөгөө байж болох хамгийн сайнаараа атиралдуулан:

"Чи юу хийж байгаа юм урилгагүй зочин минь?"

Лэе түүний ууртай царайг харан бах нь ханасан аятай " За больдоо хөгшөөн охиныхоо төрсөн өдрөөр ээжийнх нь найзыг хөөж гаргах гэж байгаа хэрэг үү?" гэж хэлээд Хэинлүү сахиусан тэнгэр мэт инээмсэглэлээ.

Жина дотроо түүнийг хуурамчаар охинлуу нь харан инээж байгаад ууцарлана. Хэинд хэн ч хуурамч хандах эрхгүй! " Хуурамч юм!" Жинагийн хэлсэн үг Лэе-г болон Хэин-г цочирдууллаа. Жинагийн хүйтэн аура залуусыг хөлдөөж байв.

Лэе хөмсөгөө өргөн Жиналуу харан " Юу гэсэн бэ хонгор минь?"

Жина "Юу гээч Лэе, Намайг сайн сонс! Нэгт би чиний хонгор биш!! Хоёрт чи миний охинлуу наад хуурамч инээмсэглэлээрээ харах хэрэггүй!!" Лэе ёжтой инээнэ. Түүнд инээх ямар шалтаг гарж ирсэн юм болоо гэж Жина дотроо бодлоо.

Лэе Жинаруу ойртон чихэнд нь "Өвв... Би өнгөрсөн шөнө унтсан охиноо хонгор минь гэж дуудах эрхтэй байх гэж бодож байна. Бас би угаасаа л ийм инээмсэглэлтэй хүн. Чамд таалагдахгүй байх эсэх нь надад хамаагүй"

Ха! Жан Ишин чи одоо л үнэн төрхөө гаргаж байна уу? Үргэлж инээмсэглэж явлаа гээд чи сайн хүн болохгүй ээ. Жина үүнийг хэлэхийг хүссэн ч эдгээр үгсээ дотогшоо залгиж:

-Ямартай ч өнөөдөр охины минь төрсөн өдөр. Харин чи зочин хэдий урилгагүй ч гэсэн...

Жина гал тогоо орон тэнд байх гоёмсог тавагнуудыг ширээлүү зөөж байлаа. Лэе түүнийг дагуулан харсаар. Түүнийг хэн ч суу гэж уриагүй учир тэр зүгээр л өөрөө мэдээд буйдан дээр суусан юм. Харин Хэин түүнрүү гайхан харж байгааг тэр анзаарсангүй.

Харин Тау тагтан дээр Чанёолтой цуг тамхилна. Тау-н байгаа байдлаас болоод тэд чимээгүй байцгаана. Чанёол хэдий юм хэлэхийг хүсээгүй ч найз нь түүнийг асуухаас өөр аргагүй болгож байлаа.

Чанёол: Тэгэхээр.... Тау ярилцмаар байна уу?

Тау: За больдоо хөгшөөн эмэгтэйчүүд шиг хов базах гэж үү? Хэрэггүй байх..

Чанёол хөмсөгөө зангидан нүд нь нухацтай болон найзруугаа харан " Чи юуны тухай ярих гэснийг мэдэж байгаа. Тийм биш гэж үү?"

Тау: Жинагийн тухай байх.

Чанёол: Би залуусаас та 2н гэрээ дууссан гэдгийг сонссон.

Тау нүүрний хувиралаа өөрчлөхгүйг хичээж байсан ч царай нь барайж байгааг Чанёол мэдэж байлаа.

Тау: Тиймээ. Би тэгж бодож байна.

Чанёол: Энэ зүгээр гэж үү?

Тау: Магадгүй үгүй байх. Хэинд энэ хүндээр тусах байх.

Чанёол: За больдоо Тау. Чи түүний ээж Жина биш гэдгийг аль жилийн өмнө хэлсэн. Хэинд зүгээр гэж бодож байна. Харин чиний хувьд?

Тау: Үнэндээ юу гээч? Би түүнийг ойлгохгүй байна. Тэр үргэлж өөр залуустай байдаг байсан. Гэтэл намайг өөр эмэгтэйтэй байхыг хараад л уурлачихсан. Энэ бидний гэрээг зөрчиж байгаа зүйл.

Чанёол: Чи заримдаа эмэгтэйчүүдийн үйлдлээс нь хэлэх гэсэн үгийг ойлгох хэрэгтэй байдаг юм. Түүнийг шархалсан гэдгийг чи биднээс илүү мэдэж байгаа. Тэр магадгүй чамд итгэж байсан ч юм билүү. Чанёол найзруугаа харан мөрөө хавчин хэллээ.

Тау: Тэр хангалттай шархалсан гэхдээ энэ шарх эдгэх болсон. Тэр өнгөрсөндөө амьдарж өөрийгөө зовоож байна.

Чанёол: Харин чиний хувьд?

Тау: Юу? Тау найзынхаа юуны тухай асуусныг ойлгосонгүй бололтой гайхан харлаа.

Чанёол: Биеийн шарх өөрөө л эдгэчихдэг. Харин сэтгэлийн шархыг хүн эдгээдэг. Тэр магадгүй эдгэрж байсан байх. Харин чиний шарх эдгэхээр хугацаа болсон хэрнээ яагаад эдгээгүй юм?

Тау: Чи Хэиний ээжийн тухай ярьж байна уу?

Чанёол: Тийм ээ. Би Юнагийн тухай ярьж байна. Чи тэрнээс болж л ийм болсон.

Тау: Юу гээч хөгшөөн бид энэ яриаг дараа ярилцаж болох юм. Хэиний төрсөн өдрөөр ярихад тохиромжгүй сэдэв байна. Тау найзынхаа асуултнаас зугатан доош охинлуугаа явлаа. Тэр буйдан дээр суух Лэе-г хараад мартах шахсан бас нэг асуудлаа санасан мэт хөмсөгөө атиралдууллаа.

Лэе Хэинтэй тоглож харин Жина тэднийг сэм сэмхэн харна. Магадгүй Лэе охинд нь муу зүйл хийчих ч юм билүү? Жина анхандаа энэ бодолдоо дарагдан харж байсан ч одоо Лэе-г хараад сонин болох өөрөөсөө болж харна.

Магадгүй тэр дурлаж байгаа бололтой. Магадгүй тэр өөртөө дахин боломж олгохоор шийдсэн байх. Гэхдээ энэ зүгээр гэж үү....?





Жоохон удчихлаа уучлаарай т.т Ажилын өдрүүдэд бичиж амжахгүй юмаа. Тэгээд л амралтын өдрөөр л оруулсаар байгаад таарж байна. За тэгээд таалагдана гэж найдаж байна <3 Сэтгэгдэлээ хуваалцаараа ^^

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Dove le storie prendono vita. Scoprilo ora