23-р хэсэг

2.8K 149 27
                                    

Жина яаж гарах тухай бодон хоёр тийш холхино. Ээж нь түүнийг тайвшируулах гэж хичээх болов ч амжилт үл олно. Жина Лэе-г өөрийг нь чадсанд уурлана. Тэр бохир тоглосон байна. Тэгвэл тэр ч бас бохир тоглох болно. Хүн Жинад яаж хандана, Жина ч мөн түүнд тэгж хандана.

Жина цонх онгойлгон доош харахад энэ 3 давхар ба хажууханд нь мод харагдах боловч тийшээ гарах нь хэтэрхий аюултай байлаа. Хашааг шалган хааяа хамгаалагчид алхана. Жина цонхноос мод хүртэл ямар нэгэн юмаар холбохоор шийдэн ээжийнхээ хувцас болон хөнжилийн даавууг хооронд нь холболоо. Одоо түүнд төмөр дэгээ болохоор зүйл хайна. Гэвч тэр олсонгүй. Арга ядан Жина өндөр өсгийтөө дэгээ болгон ашиглалаа. Жина модруу шидэн нэг тал нь модонд уягдан нөгөө талыг нь цонхны доор байх орноос уялаа.

Жина түрүүлэн гараад ээжийгээ дуудсан болов ч ээж нь ийм зүйлээр явж чадахгүй гэдгээ хэлэн Жинаг түрүүлэн явахыг ятгалаа. Жина өөртөө эргэж ирэн ээжийгээ заавал авах болно гэж амлалт өглөө. Жина модноос үсрэн буугаад ойр орчимд харуул байгаа эсэхийг шалган хараад хаалгаруу аль болох хүнд харагдахгүйг хичээн гүйнэ.

Хаалгаар гарахын даваан дээр Жинаг нэг хамгаалагч барьж авлаа. Жина түүний төмсөгрүү өвдөглөөд зугатаасан боловч амжилт ололгүй ахин баригдлаа. Жинаг зугатаах гэж байгааг мэдсэн аав нь улам уурлан түүнийг сонгуул болтол хүлж, хорьж, түүнийг нүд салгалгүй харахыг тушаалаа. Жинад одоо ямар ч гарц үлдсэнгүй.

7 хоног өнгөрж Жина өнөөх л шорондоо тамлагдана. Энэ нь магадгүй тэр олон хүнийг тарчлааж байсны шийтгэл байх гэж бодон аль болох тайван байхыг хичээх ч түүний бодол санаанд Тау орж ирэн түүнийг галзууруулна. Жинаг үргэлж хамгаалж байдаг Тау. Тэр түүнийг одоо хажууд нь байсан ч болоосой хэмээн хүснэ.

Тау Жинагаас 7 хоног дуудлага аваагүйдээ гомдоно. Жинаг арай ч усанд шидсэн чулуу шиг алга болно гэж тэр зүүдлээгүй юм. Тау тэсгэл алдан Жинагийн гэрт очлоо. Тау хонх даран хүлээсэн ч хэн ч хаалга тайлсангүй. Тау Жинаруу залгахад урьдны адил түүний утас холбогдохгүй байлаа. Тау-н муу совин татсан ч Жинаг зүгээр байгаа гэдэгт илүү итгэхийг хүснэ. Магадгүй тэд дэлгүүр явсан байх гэж үзэн Тау тэднийг хүлээн машиндаа суулаа.

1цаг... 2 цаг ... 3 цаг ... Жина ирсэнгүй. Орой болж Тау дахин хүлээж үүр цайсан ч тэд ирсэнгүй. Тау туслахруугаа залган Жинагийн аавын болон компанийнх нь тухай баримтыг явуулахыг шаардлаа. Тау энэ бүхэн нэг л биш байгааг мэдэн Лэе-г авчруулахаар хүн явуулж дараа нь Эксогийхонтой холбоо барилаа. Лэе хүлүүлсэндээ уурлан Тауруу хашгирна.

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz