5-р хэсэг

4K 174 13
                                    

Миний мэдэх би, чиний мэдэх би шал ӨӨР.

Харанхуй хэсгээ зохиомол гэрлээр нууна.

Жина саяны мсжийг хараад сандран Тауг дуудлаа. Тау Жинагийн сандарсан царайг хараад гайхан зогсож байтал Жина

: Тау! Манай Хэин өвдчихсөн гэнэ. Гээд Жинагийн нүднээс нулимс урсана. Жина өөрийгөө буруутгана. Хөөрхөн охиноо тэгж үлдээх ёсгүй байсан юм гэж дотроо бодон гадуур хувцасаа өмсөв. Тау ч мөн адил сандран гадуур хүрмээ машины түлхүүртэй хамт аван Жинаг дагуулан гарлаа.

Хурдны замаар Тау-ын спорт машин хурдаа авсаар хаа нэгтээ хурдлан давхина. Тау-ын гэр хотын захад байдаг тул зочид буудлаас очих хүртэл 2 цаг шаардав. Жина Тау-ын гэрт очоод шууд гүйж орон Хэинийг хайна.

Жина: Хэинаа~ Миний охин хаана байна? Жина сандарсан байдлаа дарах гэж хичээн охиныхоо нэрийг дуудана. Дээд давхараас ээжээ гэж дуугарах бяцхан Хэиний хоолой сонсогдоход Тау дээд давхарлуу гүйлээ. Жина ч мөн хойноос нь гүйн Хэинийг олов. Хэиний асрагч уучлал эрсэн харцаар Жинаг харахад Тау асрагчид хэдэн хатуу үг хэлж, харин Хэинийг Жина тэврэн өрөөнд нь орууллаа.

Хэин ээжийгээ хараад тайвширан өдрөөс хойш идэж чадахгүй байсан хоолоо идэж үүгээр ч зогсолгүй илүү сэргэлэн болов. Эцэст нь Жина түүнийг бүүвэйлэн унтуулав.

Үнэндээ Хэин Жинагийн охин биш. Гэхдээ Жина түүнийг төрсөн охин шигээ л боддог хэдий эхэндээ гэрээнээс болж түүний ээжийн дүрд тоглож байсан ч...

++Гэрээний заалт++

-Хан Жина болон Хуан Зи Тау нарын хооронд л үлдэх зүйл.
-Хан Жина Хуан Зи Таун охин болох Хэинийг /овогтой нь бичихээр нэг л хачин харагдаад :p / 8 нас хүртэл ээж нь мэт жүжиглэх.
- Хан Жина болон Хуан Зи Тау нарын хэн нэг нь хүссэн үед бэлгийн харилцаанд орох
- Хамтрагчаа хүндлэх
- Хамтрагчийнхаа үгийг сонсох
- Хэн нэг нь хүнд хайртай болсон үед хамгийн түрүүлж хамтрагчиддаа хэлэх.
- Хуан Зи Тау нь Хан Жинаг аав Хан Хёнтэгээс нуух.
- Хуан Зи Тау нь Хан Жинагийн хэрэглээний мөнгийг өгөх.                                                                               - Хамтрагчаа чөлөөтэй байлгах

Жинаг 1 р курсд ороход Тау Жина 2 нэг клуб танилцсан бөгөөд дараа нь хэд хэдэн удаа таарсан. Санамсаргүй нэг ослоос болоод Хэин Жинаг ээжийгээ гэж бодсоноос үүдэн энэ гэрээ бий болсон. Хэин нь одоо 6тай бөгөөд 2 жилийн дараа энэхүү гэрээний хугацаа дуусгавар болох юм. Харин Хэиний төрсөн ээжийн хувьд тэр Тауд охиноо үлдээгээд хаашаа ч мэдэгдэхгүй алга болсон.

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang