18-р хэсэг

3K 150 20
                                    

Жина ээжийгээ тэр араатнаас аваад хаана байлгахаа бодож, мөн аав нь ээжийг нь тийм амар явуулахгүй гэдгийг мэдэж байлаа. Жина аавтайгаа очиж уулзах эсэхдээ эргэлзэнэ. Жина аавтайгаа нүүр тулахаас хамгийн их айдаг. Гэхдээ одоо нүүр тулах цаг нь болсон гэж үү?

Тау " Чи зүгээр үү? "

Жина " Тийм ээ. Зүгээр байх. Суна яасан ?"

Тау " Каи түүнтэй ярилцах юм байна гэсэн "

Жина инээгээд " Тэд учраа олох байх. Харин Лэе? Тэр явчихсан үү? "

Тау толгой дохилоо. " Гэхдээ чи түүнийг үнэхээр ээжийг чинь авчирана гэж бодож байна уу? "

Жина " Би түүнийг авчирна гэдгийг мэдэж байна "

Тау " 10 хоног хэтэрхий их биш гэж үү? Тэр бодлоо өөрчилөхгүй гэж үү? "

Жина түүнрүү хараад " Би түүнд биш өөртөө цаг өгсөн юм. Яг 10 хоногийн дотор энэ бүхнийг шийдэж шинээр ээжийн сайн охин болох ёстой"

Тау " Тэгэхээр чи аавыгаа яах гэж байна? "

Жина " Би түүнтэй уулзанаа. Гэхдээ эхлээд ээжийгээ түүний сарвуунаас авах хэрэгтэй. "

Тау " Би чамтай хамт явах уу? "

Жина толгой сэгсэрээд " Өөрийгөө хүчтэй болсныг харуулмаар байна. Тэгэхээр чи оролцоод хэрэггүй байх" жина инээмсэглээд бослоо.

Тау " Хаачих гэж байгаа юм? "

Жина " Хийх юм их байна. Ээжтэйгээ амьдрах газар олох хэрэгтэй байна бас " гээд хувцасруугаа заан " Иймэрхүү хувцаснуудаа заримыг нь хаях хэрэгтэй. Энэ хэтэрхий задгай байна"

Тау " Вуав! Даруу Жинатай уулзахыг тэсэн ядан хүлээж байна шүү"

Жина цааш алхаж байгаад Тау-н үгийг сонсоод хойш харалгүйгээр " Тау чи энэ бүхэнд багтана! Миний хар талд чи ч бас багтана! Энэ бүхэн дууссаны дараа би чамтай ч бас уулзахыг хүсэхгүй байх"

Тау-н инээмсэглэл арилан түүнлүү ямар ч нүүрний хувиралгүй харна. Тэр явж байна. Тэр эмэгтэй түүнийг орхих гэж байна...

Каи " Бидэнд ярилцах асуудал байгаа байх аа? "

Суна " Үгүй ээ, тэгж бодохгүй байна "

Каи " Би чамд сайн! "

Суна " Тоглохоо больж үз!"

Каи " Би чамд сайн гэдэг нь үнэн гэхдээ одоохондоо хайртай гэж хэлж чадахгүй нь. Би энийг шохоорхол эсвэл хайр аль нь болохыг одоохондоо мэдэхгүй байна. "

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Où les histoires vivent. Découvrez maintenant