17-р хэсэг

2.9K 149 13
                                    

Хичээл тарж Жина Сунаг дагуулан нөгөө газраа очлоо. Тау Каи 2 тэднээс түрүүлж ирсэн байв. Жина Сунаг түр Каитай байхыг хүссэн ч Суна эрс эсэргүүцсэн учраас Лэе дээр цуг очихоор боллоо.

Лэе-н царай цонхийж өнөөх л булуулсан газартаа байв. Жинаг хармагцаа Лэе түүнлүү хашхирч, уурлаж, Жинаг << Адгийн хүүхэн >> гэж хараана.

Жинад энэ үгс нь огт хамаагүй байлаа. Жина хүйтэн инээмсэглэл тодруулан " Одоо л мэдэж байгаа хэрэг үү? Онцгүй юм! Надтай дотносохоосоо өмнө, аавын минь гар хөл болохоосоо өмнө бодох байждээ! "

Лэе Жиналуу нулиман " Ноён Хан чамайг бас ээжийг чинь удахгүй алах болно харж л байгаарай! "

Жинагийн хоолойд юм тээглэн нулимс нь гарах гэж байсан ч тэр дотогшоо залгин "Э.ээж амьд байгаа хэрэг үү?"

Лэе түүнлүү хүйтэн инээмсэглээд "Одоохондоо л " гэж хэлээд хүйтэн инээмсэглэлээ. Жина Лэе-с нүүр бууруулан Тау-луу хараад түүнийг гаргаад ир.

Тау гайхан " Юу? Ингээд л болоо хэрэг үү? "

Жина " Гаргаад ир гэж байна! " Таулуу захирангуй хашхирлаа.

Тау дуртай дургүй хүрз барьсан залуусруу толгой дохилоо. Жина энэ хугацаанд өөр асуудал шийдэх ёстойгоо санан Суналуу харлаа. Тэр ч Жиналуу гунигтай ширтэнэ.

Жина "Крис өчигдөр Сунаг оролдсон залуу хаана байгаа юм?"

Крис хойноо байрлах төмөр агуулахруу юмруу толгой дохиод "Тэнд байгаа"

Суна Жинаруу харах харц нь өөрчлөгдөж гайхан ширтэнэ. Жина "Явцгаая Суна!"

Сунагийн хөл хөдлөхийг хүсэхгүй байсан ч хөдлөхөөс өөр аргагүй гэдгээ мэдэж байлаа. Жинаг даган Суна болон Каи , Сэхүн , Крис нар дагаж явлаа. Мэдээж тэд охидыг тийшээ  нь явуулахгүй.

Жина агуулахын хаалгыг онгойлгоод өндөрдүү хар үстэй бор арьстай залууг харлаа. Тэр сандал дээр хүлүүлсэн байх ба удаан юм уугаагүй нь омголтсон уруулнаас нь мэдэгдэнэ.

Жина арагш Сунару хараад " Энэ залууг яаж шийтгэмээр байна?"

Суна залуугийн царайг харж чадахгүй доош газар ширтэнэ. Тэрэнд өчигдрийн айдас нь эргээд ирэх шиг л санагдана. Жинагийн хоолой улам чангаран " Би энэ залууг хэзээ ч хүүхэдтэй болохгүй болгож чадна. Эсвэл зүгээр л тайган болгочих уу? "

Дотор байх залуус толгой сэгсэрнэ инээлдэнэ. Суна эргэлзэнэ. Хэдий тэр залууг бүр алахыг хүсэж байсан ч тэр үүнийг буруу зүйл гэдгийг мэдэж байлаа. Жина Сунагийн хариултыг хүлээсээр залхан:

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Dove le storie prendono vita. Scoprilo ora