2-р хэсэг

5.1K 191 7
                                    

Чиний мэдэх би , Миний мэдэх би шал ӨӨР.

Харанхуй хэсгээ хуурамч гэрлээр нууна...

Жина ийм охин байгаагүй....Тэр гэр бүлийн халуун дулаан орчинд өсж томрон бага сургууль , дунд сургууль , ахлах  сургуулийн сүүлийн жил хүртэл сургуульдаа толгой цохьдог хүүхдүүдийн нэг байсан тэрний бүх юм яг л тийм байх ёстой мэт сайхан байлаа. Гэхдээ түүний амьдрал ахлах сургуулийн сүүлийн жилээс эхлэн орвонгоороо эргэсэн. Түүний гайхалтай гэмээр сайхан харилцаатай байсан эцэг нь салж , хэзээ ч салахгүй мэт хайрласан залуу нь түүнийг зүгээр л ашиглаж байж таарсан. Жина тэр үед хэдий онц сурлагатан байсан ч тэр дотроо ч гаднаа ч сул дорой нэгэн байсан юм. Одоо бол жина тэр үеэсээ тэс ӨӨР болсон. Тэр шөнө бүр зугаа цэнгэл хөөцөлдөж түүнийг хүссэн залуустай унтах болсон. Одоо тэр их сургуулийн 3р курс. Гэхдээ түүнийг сургуулийхан нь ийм гэж мэдэхгүй. Тэр зүгээр л сургууль дээрээ амар амгалан байхыг хүссэн учраас даруу байхыг хичээдэг. МАШ ИХ ХИЧЭЭДЭГ.

Түүний хичээл зүтгэл ч талаар болоогүй. Түүнийг ангийх нь зарим нэг нийлдэг охидоос бусад нь түүнийг анзаардаггүй. Гэхдээ түүний нийлдэг гэх охид ч үнэндээ түүний жинхэнэ төрхийг мэдэхгүй. Харин түүнийг хамгийн сайн мэддэг хүн бол Тау. Тау Жина 2 зүгээр л сэксийн хамтрагчид. Тэр 2 сургууль дээрээ бие биенээ танихгүй мэт аашилдаг ч хэн нэгэн нь хүссэн үед биенээ эзэмддэг. Тэд тийм л харилцаатай....

Тау сургуульдаа ч тэр байтугай солонгос улсад ч нилээдгүй алдартай. Түүнийг L корпарицийн хүү учраас л ангийхан нь түүнтэй нийлдэг. Тэд тауд үргэлж худал үг хэлж аль болох юманд даалгах эсвэл мөнгө авахыг л хичээдэг. Охид түүний мөнгөнд болж хойноос нь хөлөө хугалах шахам гүйдэг. Гэхдээ Тауд ганц худал хэлдэггүй хүн бол Жина. Тиймээс л тэд хоорондоо гайхалтай зохицдог байх.

Жина өглөө сэрээд утсаа шүүрж аван Тауг дуудлаа.

Тау: Өчигдөрийн залуу чинь царайлаг юм байналээ Хан Жина.

Би: Тэр царай шигээ биетэй байсан бол би чамайг гуйхгүй байсан.

Тау: Би чиний тэрэнтэй буудалруу орж байгаа хяналтын камерийг устгасан. Тиймээс аав чинь олно гэж айх хэрэггүй.

Би: Үгүй ээ. Цаашдаа нуугдахыг хүсэхгүй байна. Тау надад нэг тус болооч!

Тэд яг одоо шинэ сургуульруугаа явж байлаа гэхдээ тус тусдаа....
Жина багштайгаа уулзаад өрөөнөөс нь гартал Тау коридорын эсрэг талд харагдлаа. Тау түүнрүү зүглэх гэтэл Жина зүгээр л нүдээ анилаа....
Тау түүний хэлэх гэсэнийг ойлгон явж байсан зүгрүүгээ эргэн явлаа. Тау хэдий царайлаг, баян, олон охин түүний араас гүйдэг ч Жина бол тэднээс өөр энэ нь түүнийг Жинад татагдахад хүргэдэг байх. Тэр энэ хорвоод ээжийгээ эс тооцвол анх удаа л хүний үгэнд ингэж орж байгаа юм.
Жина хичээл орох тэнхимрүүгээ орон ангийг гүйлгэн харлаа. Гэтэл нэг л танил царай..? Ааа... Тийм. Жина түүнийг танин амандаа бувтанлаа.
Тэрхүү танил нь зочид буудалд хүрэм өгдөг залуу байв. Гэхдээ жинаг тэр танихгүй гэдэгт барьсан ч алзахгүй! Учир нь Жина нүүрээ хөнгөхөн будсан ба үсээ хангалттай чанга боосон байв. Энэ нь түүнийг өөр хүн шиг харагдуулж байв.
Харин тэр залуу эелдэг гэгч нь инээмсэглэл нүүрэндээ тодруулан суух нь Жинад үнэхээр хуурамч санагдан ёжтой инээмсэглэл нүүрэнд нь тодруулахад хүргэлээ.
Жинаг Лэелүү ширтэн ёжтой инээмсэглэхийг харсан Тау хөмсөг зангидлаа.
Хан Жина өнөө орой бид томоохон ярилцлага хийх болноо гэж Таун амандаа бувтан ёжтой инээмсэглэх нь цаанаа л нэг айдас хүрэм....

За санаа оноо юу байна? Аягүү жоохон болоод байгаа болохоор 2 хэсэг өдөрт оруулахыг хичээнээ~ Гол дүр Лэе Тау Жина/Чи шүү :)) за тэгээд сэтгэгдэлээ үлдээгээрэй

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Donde viven las historias. Descúbrelo ahora