11-р хэсэг

3K 146 8
                                    

Хэиний төрсөн өдрөөс хойш Жина болон Тау 2 уулзалдсангүй. Тау зочид буудалдаа ирэхгүй байгаа ба Жина ч тэнд байж зүрхэлсэнгүй. Тэр Лэе-н урт хугацааны гуйлтаас болоод тэднийхрүү нүүж ирж байгаа юм. Лэе түүнээс гэр бүл болон хамаатан садангийн тухай нь асууж зовоодоггүй болохоор Жинад амар санагдана. Жина асуувал бусдад өгдөг хариулт шигээ " Тэд үхсэн " гэж хариулж чадах эсэхдээ санаа зовж байлаа.

Лэе гал тогоонд хоол хийж харин Жина буйдан дээр суун зурагт үзнэ. Жина хоол сайн хийж чаддагүй харин Лэе хоол хийх дуртай. Лэе юм угаах дургүй харин Жина угаалганд тийм ч дургүй биш. Лэе эрт сэрэхдээ маруухан харин Жина сэрүүлэгүй ч эрт сэрдэг. Тэд нэг нэгнийхээ дутууг гайхалтай нөхөж байлаа.

Мөн тэд сургууль дээр танихгүй хүмүүс шиг байдаггүй. Жина хэдий танихгүй царайл гэсэн ч Лэе мэдээж зөвшөөрөөгүй. Тэд 24 цагаас унтах 8 цагийг хасвал бусад бүх цагт хамт байлаа. Жина үүнд тийм ч дургүйцээгүй. Харин ч таатай хандаж байгаа нь өөрийг нь зовооно.

Лэе: Жина~~ Хоол болчихлоо гэж эгдүүтэй хоолойгоор хэлэхэд Жина гал тогоонд орж ирлээ

Жина: Лэе чи хуурамч инээмсэглэлээсээ хавьгүй дээр хоол хийдэг гэдгээ мэдэх үү?

Лэе: Тэгэхээр энэ магтаал хэрэг үү. Ваа Жинагийн магтаал~ Лэе өнөөх л эгдүүтэй хоолойгоороо дуулж Жина нүдээ эргэлдүүлэн түүнлүү харна.

Тэд чимээгүй хооллож Жина аяга тавгийг угаахаар боллоо. Лэе буйдан дээр суун Жинаг ирэхийг хүлээлээ. Жина ч удалгүй тэрэнтэй нэгдэн суулаа.

Лэе: Нээрээ бидэнд ярилцах нэг сэдэв байгаа байхаа гэж хэлээд хөмсөгөө өргөлөө.

Жина түүнлүү юун тухай болохыг асуух мэт харна.

Лэе: Би бидний хамт өнгөрүүлсэн шөнийн тухай ярьж байна. Лэе-н уруулд инээмсэглэл тодрон тэр яг л гаж донтон шиг харна.

Жина нүдээ эргэлдүүлэн " Лэе тэр бол алдаа. Би чамд өмнө нь ч хэлсэн шиг санагдах юм"

Лэе " За алив л дээ Жина. Энэ чинь санамсаргүй цаас хаачилах шиг амар зүйл биш шүүдээ"

Жина надад бол тийм л зүйл гэж хэлэх гэсэн ч яагаад ч юм чадсангүй. Тэр доошоо харан уруулаа хазлана. Тэр юу гэж хэлэх ёстой вэ? Тэр чинь Лэе-д татагдаад эхэлчихсэн шүүдээ.

Лэе Жинагийн байдлыг анзаарсан бололтой доош харан сууж байгаад гэнэт л босон өрөөлүүгээ алхана. Харин Жина түүнд хариулт хэрэггүй байсан гэдгийг ухааран үлдлээ.

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Dove le storie prendono vita. Scoprilo ora