19-р хэсэг

2.6K 145 14
                                    

Жина Луханыд өдөр бүр очиж эхнэрийнх нь тухай худал муу зүйлсийг хэлнэ. Тэр Луханы шаналж байгаа царай, уурлаж байгаа царай, Жинагаас өршөөл эрж байгаа царай гээд бүгдийг харсаар 7 хоног өнгөрсөн байлаа. Жина урьдын л адил Луханыд очлоо.

Хонх дарлаа.  Гэвч хэн ч хаалга тайлсангүй.

Жина дахин хонх дарлаа. Дахиад л ямар ч чимээ алга.

Жина Луханыг гэртээ байгаа эсэхийг шалгахаар цонхоор нь харсан ч сүйтэж, гэр орон гэхээс илүү хаягдсан барилга шиг харагдана. Жина арга ядан цонхыг нь хагаллаа. Гэсэн ч ер харамссангүй. Лухан хаалгаа тайлж өгөх ёстой байсан юм. Энэ бол түүний л буруу. Жинагийн гаранд бяцхан шалбархай үүссэн байх ба түүнээс нь цус гарахыг хараад Жина цүнхнээсээ лэнт гарган наалаа. Түүнд лэнт,спирт,өвчин намдаагч зэрэг үргэлж явдаг. Тэр тийм ч тайван амьдралтай хүн биш шүүдээ.

Жина Луханыг хайн эхлээд гал тогоо дараа нь угаалгын өрөө орлоо. Алинд нь ч алга. Жина Эригийн өрөөлүү орлоо. Эригийн өрөө яг хуучин Жинагийн байсан өрөөнд байсан тул Жинад таагүй санагдана.Яг л түүний байр суурийг хэн нэгэн булаасан мэт санагдана. Азаар Лухан тэнд байгаагүй тул Жина тэр өрөөнд удах шалтгаан байсангүй. Жина шатаар дээш гарна.

Жина дээд давхрын Луханы өрөөг төвөггүй олчихлоо. Тэр яг хуучин өрөөндөө байна. Лухан Жинаг жирэмсэн байхад ч бас Жинад өөр өрөө гаргаж өгч байсан.Ингэвэл Лухан жирэмсэн эхнэрээ оролдохгүй гэж бодсон юм. Тэр Жина болон хүүхдэдээ анхаарал тавьж байгаа мэт дүр эсгэсэн. Лухан орон дээрээ хэвтэж байлаа. Жина түүний хажууд очин.

"Тэр үед яагаад намайг хуурсан юм бэ? Зүгээр л сургуулийн онц сурлагатантай үерхэж үзэхийг хүсээ юу? Би чамд ямар их хайртай байлаадаа. Би хүүхэдтэй болсоноо мэдээд ямар их баярлалаадаа. Чи надад сайн аав болно гэж амласан. Гэхдээ одоо бодоод байхад чи надад хайртай гэж хэлдэггүй байсан юм байна. Чи үргэлж сайн аав байх болно гэдэг байсан, сайн нөхөр гэж хэлээгүй "

Лухан "Би чамд хайртай байсан. Гэхдээ чи хэтэрхий өөрчлөгдчихөж."

Жина "Тиймээ. Би өөр яах байсан гэж? Би хэтэрхий сул дорой байсан"

Лухан "Үгүй ээ. Чи харин ч одоо сул дорой байна. Чи өөрөөсөө хайртай бүхнээ түлхэж байна. Энэ бол сул дорой хүний үйлдэл"

Жина хүйтнээр инээгээд "Лухан, Чи өөрийгөө хар л даа. Надад чиний эхнэр байна. Харин чи миний өмнө нуран унаж байна"

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Où les histoires vivent. Découvrez maintenant