16-р хэсэг

2.8K 146 10
                                    

Жинагийн утас дугарлаа. Дугаарыг нь харвал танихгүй дугаар ба энийг магадгүй Эри байх гэж тэр таамаглав. Жина утсаа аван ярилаа...

-Байнуу?

-Хан Жина мөн үү?

-Эри? шийдвэрээ гаргасан уу?

-Тиймээ. Гэхдээ чи одоо ирж чадах уу? Бодлоо өөрчилөхөөс минь өмнө...

-Мэдээж. Тэгвэл би одоо очлоо чи гэрийнхээ урд талын цэцэрлэгт байж бай.

Жина утсаа таслах гэснээ болин:

-Аан тийм чи Луханд хэлээгүй биздээ?

- Үгүй ээ. Тэр оройтно гэсэн. Чи хэр удах вэ?

-30 минутын дараа оччих байх. Яасан?

- Би хувцасаа бэлдэж амжих эсэхээ мэдэхгүй байна.

-Зүгээр л өөрийгөө аваад гараад ир. Зөвхөн чи байхад болно. Би бусад зүйлсийг чамд шинээр авж өгөх болно.

-Заза.

Жина утсаа таслан Суналуу харлаа. Тэр Каитай ямар нэгэн хөгжилтэй юм ярин инээлдэн сууна. Жина энэ жаргалтай мөчийг нь тасалдуулахыг хүссэнгүй. Өнөөдрийн хувьд Сунад хангалттай байх. Жина тэдэн дээр очин:

"Каи Сунаг хүргээд өгөөрэй. Надад яаралтай ажил гарчихлаа"

Суна ямар нэгэн юм болсон эсэхийг сэжиглэн түүнлүү хараад "Чи зүгээр үү? Би чамтай хамт явах уу?"

Жина "Зүгээрдээ. Чи өнөөдөр хангалттай ядарсан байх"

Жина Сунагийн хариултыг сонсолгүй машинлуугаа яарлаа. Жинагийн араас Суна гунигтайхан хараад "Тэр үргэлж ийм завгүй байдаг уу?" Каи-с асуулаа.

Каи инээгээд "Ихэнхдээ л. Гэхдээ тэр өмнө нь залуусаар тоглоод завгүй байдаг байсан. Харин одоо өөр тоглоом эхлүүлж байна"

Суна "Аль нь илүү муу гэдгийг мэдэх юм алга"

Каи "Зүгээрдээ тэр бол хүчтэй эмэгтэй шүүдээ. Харин чи тэрэн шиг болохыг хүсэж байна гэл үү?" Каи тохуурхан Сунагаас асуулаа.

Суна Каилуу хараад толгой сэгсрэн "Үгүй ээ. Би хэн нэгний мөрөөдлийн амьдралаар амьдардаг гэдгээ мэдсэн"

Каи мөрөө хавчиад "Бидний хувьд жирийн амьдрана гэдэг их хэцүү л дээ"

Жина хаазаа тутал гишгэсээр аль болох хурдан очихыг хичээнэ. Тэр цаашид яах талаараа Лухан-г яаж тарчлаах талаараа бодно. Эриг нуугаад үхсэн гэх үү, эсвэл Лухан-г Эригээр сүрдүүлэх үү? Жинагийн уруулд хүйтэн инээмсэглэл тодроно. Түүний тоглоом улам л сонирхолтой болоод байгаа санагдана. Эри өөрийгөө Луханд хайртай гэж яаж хэлж чаддаг тухай бодно. Тэр ердөө хэдэн төгрөгний төлөө хайртай гэж хэлдэг хүнээ шаналахыг зөвшөөрж байна шүүдээ. Хайр ч үнэхээр өчүүхэн юм.

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Wo Geschichten leben. Entdecke jetzt