15-р хэсэг

3.3K 147 12
                                    

Жина Сунатай хамт дэлгүүр хэсэхийг хүслээ. Учир нь орой Суна анхны адал явдалт кинондоо оролцоно. Тэр кинонд Лэе гол дүрийн хөөрхийлөлтэй муу санаатын дүрд тоглоно. Жина хэдий Лэе-г Тауд даатгахаар болсон ч бодлоо өөрчилсөн юм. Тэр Лэе-г яаж айж, чичирж байгааг харахыг хүссэн юм. Мөн тэр ганцаараа явахыг хүссэнгүй. Жина Сунаг дагуулж явахаар шийдсэн. Хэдий тэр аюултай газар хэдий ч Суна өөрөө л түүнтэй адил болохыг хүссэн.

Жина Сунаг дээрээс нь доош харлаа. Сул женс, ягаан фудволк улаан цамц. Тэр яг л алиалагч шиг харагдаж байв. Хэрэв Суна энэ хэвээрэй Жинатай цуг явбал тэр хэн нэгэнд хүчиндүүлж ч магадгүй. Жинагийн очих газар Сунагийн бодож байгаагаас осолтой газар.

Жина "Чи хэрвээ надтай цуг явахыг хүсэж байгаа бол наад хувцасаа хамгийн түрүүлж солих хэрэгтэй"

Суна уруулаа унжуулан "Гэхдээ энэ хувцас их эвтэйхэн"

Жина нүдээ эргэлдүүлэн "Үгүй ээ. Чи энэ хувцастай яг л алиалагч шиг харагдаж байна. Бас уруулаа унжуулах хэрэггүй, харин ч хүчтэй бай."

Жина дэлгүүр орж Сунад хар бариу женс болон мак аван дээрээс нь хар савхийг хослуулан авлаа. Харин Жина өөртөө бариу даашинз авав. Мэдээж тэдний өнөө оройн өнгө бол хар!

Жина Сунагийн нүүрийг аль болох хурц харагдуулах будалт хийлээ. Харин Жинад гайхалтай хөмсөг нь байхад түүнд хурц будалт хэрэггүй. Тэр хөмсөгөө бага зэрэг зангидахад л аймшигтай хүйтэн харагддаг.

Орой болж тэд ч бэлэн болж Жинагийн машинд суун Тау болон түүний найзуудын зугаагаа гаргадаг газарлуу хурдаллаа. Тэр гайхалтай агшинаас хоцрохыг хүссэнгүй. Тау-н найзууд заримдаа хэн нэгнийг дарамтлах хэрэг гардаг тэд заримдаа бүр хорьдог. Гэнэт л тэр Сунаг саналаа түүнийг хэрхэн хүлээж авах талаар мөн Каи-н тийм төрхийг хараад юу гэх тухай бодно.

Тэд машинд явахдаа бараг л бие биентэйгээ юм ярьсангүй магадгүй Суна хэтэрхий их сандарсан байх. Удалгүй тэд очих газраа очлоо. Жина бүсээ тайлаад Суналуу харахад тэр маш их сандарсан харагдана.

Жина "Тайвширдаа чи гайхалтай харагдаж байна. Бас надаас холдох гэсний хэрэггүй байх. Энд маш олон муу бас сайн хүмүүс байгаа. Гэхдээ муу нь давамгайлна байх"

Жина Сунаг дагуулан машинаас буулаа. Суна тэр газрыг хараад шоконд орлоо тэр арай бага хүн байгаа байх гэж бодсон. Сараалжин төмөр хашаанд маш олон хүн байх ба гайхалтай нь тэд бүгд баян байх эсвэл өөр ямар нэгэн юм байх. Хашаанд маш олон спорт машин байна. Бүгд л гайхалтай харагдана. Суна Жиналуу харахад Жина орохыг дохин толгой дохьлоо.

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Wo Geschichten leben. Entdecke jetzt