8-р хэсэг

3.2K 149 10
                                    

Чиний мэддэг би , миний мэддэг би шал ӨӨР.
Харанхуй хэсгээ зохиомол гэрлээр нууна.

Бүүдгэр тэнгэрээс Жина од олж харах гэж нүдээ онийлгон харна. Тэр одонд маш их дуртай. Яг үнэндээ тэр одон орон судлаач болохыг мөрөөддөг байсан ч аав нь эрс эсэргүүцсэн учраас больсон. Харин одоо түүнийг аав нь болиулж чадахгүй ч ийм бүрхэг сэтгэлтэй хүн одон орон судлаач болж болохгүй гэж үзсэн. Тэр энэ мэргэжилд тийм л их хайртай.
Үүдэнд нь томоос том Demon's Night Club гэсэн бичигтэй клубруу Жина 13см өндөр өсгийт дээрээ нүүр бардам алхана. Клубруу ороход залуус Жинагийн даашинзруу нүдээ гүйлгэн харуулна. Түүний даашинз нь урдуураа богино харин хойгуураа урт байлаа. Энэ даашинз Жинагийх урт хөлийг гайхалтай сайхан харагдуулж байв. Тэр залуусын дундуур явж байгаад текэн дээр очоод барментэй мэндлэлээ.
Бармен: Өө гээд шүүрс алдаад Жинагийн царайлуу хараад <<Бурхан минь алдарт Хан Жина морилсон байх чинь. Ойрд ирэхгүй болохоор чинь чамайг гэлэнмаа болчихож л гэж бодлоо>> гээд залуу жуумалзан харлаа.
Жина түүнрүү харан өөдөөс нь жуумалзаад мөрөө хавчин << Би зүгээр л түр зуурын завсарлага авсан юм >> Жина залуугийн асуултанд хариулаад мөрөө давуулан танхим доторхи залуусыг гүйлгэж харж, өөрийн ээлжит тоглоомыг хайж байлаа. Гэтэл Жина их л сонирхолтой зүйл харсан бололтой нүүрэнд нь мишээл тодроод эргэн барменлуу хараад << За тэгээд найз Тау чинь хэзээнээс энд байгаа юмбэдээ Крис? >> Жина Крисруу хөмсөгөө өргөн харлаа. Крис хөгжилтэй инээгээд << Жина чи хөмсөгөө зүгээр байлгах хэрэгтэй. Чамд зохихгүй байна. Тэгээд ч Тауг надаас яагаад асуугаад байгаа юм? Чи түүний найз охин биздээ?>>
Жина энэ үгэнд нь цочих шиг л боллоо. Найз охин? Жина чанга инээн << Бурхан минь чиний тохуурхах чадвар сайжиржээ Крис>>
Жина түүний хариултыг сонсолгүй Таун зүг алхална. Тэр ажилтай гээд охиноо надад болон Каид үлдээгээд явчихаад ердөө л хэдэн үнэ цэнээ алдсан охидтой тоглохоор явсан хэрэг үү? Жина дотроо түүнийг хараан гаднаа ихэмсэгээр алхасаар Таун хажууханд ирэхэд тэр богино банзал хөх нь гарах шахсан цамц өмссөн охиныг идэх шахам үнсэж байлаа.
Жина ёжтой инээн << Залуусаа энэ Клуб болохоос буудал биш шүү . Хүсвэл би та 2г буудал хүргээд өгж чадна шүү>> гэхэд тэнд сууж байсан хэд хэдэн охид болон Тау түүнрүү харлаа. Тау маш их уусан мөн хөл дээрээ ч тогтож чадахгүй гэдэг нь илт байсан юм. Жина үргэлжлүүлэн << Өө хайрт Тау минь! L-н өв залгамжлагч Хуан Зи Тау! Охидоо та нар сайн ойртох хэрэгтэй шүү! Ирээдүйг чинь батлаж чадах хэмжээний баян, Аа бас нэг дутагдал бий >> гээд Жина Хэиний тухай хэлэх гэсэн ч болив. Таун үнсэж байсан охин түүнрүү муухай харан << Чи хэн юм? Эндээс холд bitch минь! >> Жина үүнийг сонсоод түүний үснээс зулгаан босгож ирээд чихэнд нь нэг зүйлийг шивнэв. Охин ихэд гайхан Жинаруу нэг хараад Тауруу нэг харан нүдээ бүлтийлгэж байгаад яваад өгөв. Бусад охид ч мөн дагаад явцгаачихлаа. Жина Тау-н хажууд суугаад хундагатай вискиг ямар ч нүүрний хувиралгүй шимэн ууна. Тау Жинагийн мөрийг дэрлэн хэвтээд << Хан Жина чи дүрмээ зөрчиж байна! >> гэж чихэнд нь шивнэхэд Жина түүнлүү харан хөмсөр зангидахад Тау үргэлжлүүлэн << Гэхдээ би чиний энэ төрхөнд хайртай! Чи их харамч хүн>> гэж хэлээд тасраад уначихав. Жина түүнлүү гайхан харж байгаад Тау-г тэр газарт нь үлдээн Крисд Тауг захиад яваад өглөө.
Тэр өдрөөс хойш Тау гэртээ ч очоогүй сургууль дээрээ ч ирсэнгүй. Жина ч түүнийг хайсангүй. Учир нь түүнд маш том асуудал гарж ирсэн нь Лэе байлаа. Тэр сургууль дээр үргэлж түүнтэй юм ярих гэж оролдоно , үргэлж халамжилна. Жинад сургууль дээрээ амар тайван байна гэдэг худал болж байлаа. Жина Лэе-с өөрийг нь зүгээр орхихыг шаардаж , уурлаж бүр гуйж үзсэн ч ямар ч нэмэр байсангүй. Жина Лэе-н халамж хайранд дасаж нөгөөтээгүүр Лэе-с айж байлаа.
Жина өрөөний голд хэн нэгэнтэй утсаар ярина << Тийм ээ. Маргааш Хэиний төрсөн өдөр гэтэл түүний аав байхгүй байна. Каи Тау-г хурдан олох хэрэгтэй. Намайг сонсож байнуу? Хурдан олох хэрэгтэй байна >> гээд утсаа тасаллаа. Түүнийг утсаар ярьж дуусахад хэн нэгэн араас нь тэврэх шиг боллоо. Жина түүний гарыг буулгах гэтэл болсонгүй тэр иргэж хараад :
ЖИНА: <<Лэе намайг тавь>>

❌ ANOTHER ❌ [[ Completed]]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang