Эрагын талаас:
Хагассайн өдрийг охинтойгоо хамт гэр зуур өнгрөөлөө. Өмнөх шөнө нь дутуу нойртой хоносон тул эртхэн унтахаар шийдэж охиндоо үлгэр ярьж өгөн түүний тайван нойрсохыг харчихаад гүнжээ тэврэн зүүдний оронлуу одлоо.
Цамцныхаа цаанаас товойн мэдэгдэх булчин өмднийхөө цаана гантайн боссон түүний бяцхан залуу тэр Мёнгсү надруу ойртон ирэнгээ цамцаа тайлж хаяад намайг бэлхүүсээр минь тэврэн үрүүл хүзүүг минь шимэн үнсэнэ. Гар нь биеэр минь эрээ цээргүй тэнүүчилж өгзгийг минь хаяахан зөөлөн алгадана...
Минхэ: Ээжээ ээж би бие засмаар байна гэх охиныхоо хоолойгоор зүүднээсээ сэрлээ.
Эра: Ойлоглоо гүнж минь хэвтэж бай ээж нь уух юм аваад ирье гээд гал тогооноос ус авчран охигдоо өгөөд аягыг нь хураачихаад ирэхэд Минхэ аль хэдийн унтчихсан байв. Охиныхоо хажуугаар орж хэвтээд саяхан зүүдэлсэн амттай эсвэл заваан зүүдээ бодон өөрөөсөө ичих шиг. Хацар халуу төөнөх нь мэдрэгдэнэ. Сэрж үз Минхэ тэр ердөө л ажлаа хийсэн чамтай дахиж тарах ч үгүй одоо арай өөр зүйл бод л доо. Бурхан минь Мёнгсү гэх залуу бас түүний уруулын амт тэдгээр мэдрэмжүүд толгойд минь эргэлдэн хөрвөөсөөр үүр цайлаа. Сүүлийн үед загварын шоунаас болоод зав муутай байсан болхоор гэмээ цайруулж охиноо дагуулан амьтны хүрээлэн орж дараа нь парк дээр ч тоголлоо мэдээж бүх зүйл сайхан байсан. Паркаас гарахад аль хэдийн 5 цаг өнгөрч байсан тул холгүй байх пиззаны газар ороход нүдэндээ ч итгэсэнгүй. Биднийг ширээнд суухад юу захиалахуу гээд тооцооны хуудас бал барьсаар ирсэн залуу өнгөрсөн шөнийх шигээ халуухан ширүүн харагдсангүй нүдэнд дулаахан царайлаг оюутан болов уу гэмээр залуу. Магадгүй би түүнд хэтэрхий донтоод хий юм хараад байгаа юм болов уу?
Эра: Энэнээс дундаж хэмжээтэй бас 2 алимны жүүс өгөөч.
Мёнгсү: Танд өөр зүйл хэрэгтэй юу?
Эра: Хээггүйдээ баярлаа.
Мёнгсү: Баярлаа гээд явж одов.
Түүний анхаарлаа төвлөрүүлэн хэлсэн бүгдийг минь бичиж авч байгаа нь ер бусын сэтгэл татам харагдана. Хүлээгээрэй яааа Пак Эра чи чинь солиорчихоо юугаа бодоо байгаа юм бэ? Тэр харваас ахлах сургуулийн сурагч шиг харагдаж байна харин чи бол 28 настай эх хүн. Эх хүн Пак Эра ухаан орж үз!!!! Өөртэйгөө ийнхүү тэмцэлдэж байтал Минхэ: Ээжээ бид дараа нь цэцэрлэгт хүрээлэн орж болох уу? Та өнөөдөр бүх хүслийг минь биелүүлнэ гэсэн.
Эра: Тийм ээ гүнж минь мэдээж болно. Мёнгсү нааү цааш яван хүмүүсд үйлчилж байгаа нь дүүгээс минь ялгаагүй харагдаж өчигдөр хамт шөнийг өнгрөөсөн хүнээс минь тэс өөр санагдаж байлаа. Тэр бидэнд захиалгыг минь авчирч өгөөд: Сайхан хооллоорой гэж хэлээд явж одов. Биднийг пиззагаа идэн сууж байтал 6 цаг болж Мёнгсү би тарлаа гээд цаашаа яваад орчихов удсанчгүй хувцасаа солин гарч ирээд ажилчидад хандан: Сайхан амарцгаагаарай гэж бөхийгөөд явж одов. Цонхоор нь харахад Мёнгсү гараад тун их яарсан бололтой гүйн явж одов. Тэр үнэхээр өчигдрийн залуу мөн гэж үү?
Охигтойгоо хамт хөгжилтэй зүйлс ярьсаар пиззагаа идэж дуусгаад машиндаа суун цэцэрлэгт хүрээлэнд очиход хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Энд тэндгүй гэр бүлүүд хосууд. Хүүхдүүд тоглож нааш цааш гүйлдэнэ эцэг эхчүүд нь тэднийгээ өхөөрдөн инээмсэглэж хосууд гар гараасаа хөтлөлцөн алхана. Минхэ биднээс холгүй хамтдаа тоглох гэр бүлийг харж байснаа уртаар санаа алдан надруу их л гунигтай харцаар ширтээд: Ээжээ бид яагаад 2уулахнаа юм бэ?
Би түүнд яг юу гэж хэлэхээ мэдхгүй болчихов: Бид 2уулахнаа биү шүүдээ. Эмээ өвөө бас эгч ах 2 нь байгаа.
Минхэ: Тэгвэл аавын тухайд? Аав маагь хаана байгаа юм. Бүгд л аавтай байдаг шдэ.
Эра: Аав нь тэнгэрт байгаа чи мэднэ шдэ нас барсан хүмүүс тэнгэрт од болдог аав чинь тэртээд байгааг олон оддын нэг. Минхэ: Ээжээ би од биш энгийн аавтай болж болохгүй юу? Өөр аавтай болмоор байна.
Эра: Юу гэсэн үгүү? Хүн яаж өөр аавтай болох юм?
Минхэ: Манай цэцэрлэгийн Дүригийн ээж аав нь салаад тэр өөр аавтай болсон би ч гэсэн өөр аавтай болмоор байна.
Эра: Охин минь ээж нь чамтай 2уулаа байхдаа л хамгийн аз жаргалтай байна. Чи ч гэсэн зөвхөн ээжийгээ харж амьдарч болохгүй гэж үү?
Минхэ: Ойлоглоо ээжээ *хошуугаа унжуулах*
Эра: Хөөх тэнд бөмблөгнүүд байна авмаар байна уу?
Минхэ: Тэгье *нүд нь сэргэх* би ягааныг авна шүү.
Эра охиндоо ягаан өнгөтэй бөмбөлөг авч өгөөд усан оргилуурын зүг зөөлөн алхана. Гэнэт Минхэ барьж байсан бөмбөлгөө салхинд алдчихав Минхэ: Миний бөмбөлөг гээд уйлагнахад нь би араас нь гүйлээ гэтэл нэг тэргэнцэртэй охин бөмблөгийг барьж аван харин би зогсож чадалгүй түүгийг мөргөөд унагачихав. Би өндийн: Уучлаарай үнэхээр уучлаарай зүгээр үү би зогсож чадсангүй гээд түүнийг босгох гэж байтал хэн нэгэн намайг угз татан холдуулаад: Яаж байгаа чинь энэв гэж их л ууртай хэлэхэд нь харахад Мёнгсү байв би яагаад өнөөдөр түүнийг ингэж их хараад байнаа. Мёнгсү нгөө охиныг босгон тэргэнцэрт нь суулгаж өгөөд хучин: Зүгээр үү бэртээгүй биздээ гэж үнэхээр санаа зовсон бололтой асууж байлаа.
Охин: Зүгээрээ санаа зоволтгүй.
Мёнгсү эргэж харан шууд л хөмсгөө зангидаад: Замаа харж явахад яадаг юм жоохон хүүхэд бишдээ гүйгээд түүнийг гэмтээчихсэн бол яах байсан юм гээд л хашигичиж гарлаа гэтэл охин түүний гараас атгаад: Санаандгүй л мөргөчихсөн юмаа та өөрөөсөө эгч хүнтэй ингэж ярьж болохгүй шдэ. Ахыг минь уучлаарай жоохон түргэн ууртай хүн байгаа юм гээд шаарыг минь гарт бариулах нь тэр.
Эра: Үгүйдээ намайг уучлаарай би энийг барих гэж байгаад л үнэхээр уучлаарай болгоомжтой байх хэрэгтэй байсан юм гээд дахин2 бөхөлзлөө. Үнэнийг хэлэхэд би энгийн л хэн нэгнийг иөргөсөн бол энгэж уучлалт гуйхгүй байсан харин энэ чинь тэргэнцэртэй хүн шүүдээ замаас минь холдож бултъя гээд ч чадахгүй. Намайг уучлалт гуйж байтал Минхэ гүйж ирээд: Ээжээ та ёстой мундаг бариад авсан байна шдэ гээд эрхий хуруугаа гозойлгох нь тэр. Хэдий уучлалт хүсч айсан ч өөрийн эрхгүй охиноо харан инээмсэглэх нь тэр.
Охин: Уучлалт гуйгаач та сая арай л хэтрүүлчихсэн гээд Мёнгсүг нудрах нь тэр.
Мёнгсү: Уучлаарай сая дэндүү уурлаад хэтрүүлчих шиг боллоо.
Эра: Зүгээрдээ.
Мёнгсү: Аан түр хүлээж байгаарай гээд хажууханд байх мухлагаас 2 хөөсөн чихэр авч ирэн нэгийг нь дүүдээ нөгөөг нь охигд минь өгөөд: Ямар хөөрхөн охин бэ чамайг хэн гэдэг юм?
Минхэ: Минхэ, Пак Минхэ гэдэг танд баярлаа гээд бөхийв. Гэтэл нөгөө охин: Үнэхээр эгдүүтэй юмаа гээд охинтой минь гар барин: Эгчийг нь Сэрон, Ким Сэрон гэдэг
Минхэ: Таатай байна гээд бөхийв.
Мёнгсү: Хүмүүжилтэй хүүхэд байна шүү гээд охины минь толгойг иллээ.
Минхэ: Ээжээ би дугуй унамаар байна.
Эра: Ойлоглоо явцгаая. Хөөсөн чихрэнд баярлаа бас уучлаарай гээд явах гэтэл Минхэ эргэж харан: Эгчээ хамтдаа дугуй унахуу ээж маань үнэхээр муу дугуй унадаг гэх нь тэр бурхан минь тэр охинд ямар санагдсан бол.
Сэрон: Эгч нь дугуй унаж чаддаггүй юм лдаа харамсалтай байна.
Минхэ: Ахаа та чадах уу?
Мёнгсү: Тийм ээ чадна юу гэж?
Минхэ: 4 хүний дугуй унаж болно шдэ. Ээж та 2 жий.
Эра: Бурхан минь уучлаарай энэ хүүхдийгдээ алив явъя гээд охиноо чирэн тэднээс холдох гэтэл.
Сэрон: Үнэхээр болно гэвэл дугуй унацгаах уу?
YOU ARE READING
+++BAD BOY BUT GOOD FATHER+++
FanfictionАнх түүнийг клубд харсан мөнгөөр үнэлэгдэх залуу. Гэхдээ түүнтэй хамт байхад хайраар үнэлэгдэх залуу. Охинтой минь хамт байхдаа алтаар үнэлэгдэх аав болсон. Хэнийг ч хайрлаж байгаагүй биеэ үнэлэгч залуу зөвхөн надад зүрхээ үнэлсэн.