Мёнгсүүгын талаас:
Хэд хоногын турш шалгалт гээд толгой өндийх завгүй байв. Зовхон шалгалтаар ч зогсохгүй амрах гээд илтгэл бие даалтууд зүгээр л намайг цусгүй алж байлаа. Хэдий хичээл гээд завгүй байгаа ч Эрагын зурвас бичихийг хүлээсээр. Гайхмаар нь тэр сүүлд уулзсанаас хойш ярьж зурвас бичих нь байтугай утсаа авахгүй байгаа нь намайг гайхшруулж байв. Шалгалт дуусаад номын санд сууж2 гэрийн зүг бараг л мөлхөж байлаа. Гэрт ороход цаанаа л нэг дулаан дотно санагдага. Сэрон инээмсэглэн цүнхийг минь аваад хацар дээр минь үнсэн Жиёон хоол аягалан гараа угаачихаад ир гээд инээмсэглэв. Яг л гэр бүл шиг ширээ тойрон хооллоно.
Сэрон: Би маргааш элсэлтийн шалгалттай сандраад үхэхнээ.
Жиёон: Би хүргэж өгнө өө.
Мёнгсү: Яалаа гэж дээ. Би маргааш шалгалтгүй хүргэж өгөөд үүдэнд чинь зогсож байгаад авна заавал сайн өгөх хэрэгтэй шүү за юу.
Сэрон: Та бүр ч их сандаргаад байна шдэ.
Мёнгсү: Уучлаарай2 *малийх*
Сэрон: Ингэхэд Минхэ надад амжилт хүснэ гэсэн юмсан та Эра эгчтэй холбоо бариагүй юу?
Мёнгсү: Утсаа авахгүй байгаа. Санаа зовоод л байна.
Сэрон: Ямар нэг юм болоогүй байгаа та очоод үзвэл яасын?
Жиёон: Хэ-хэрэггүй ээ.
Мёнгсү: Юу? Яагаад?
Жиёон: гэрт ирээд явсан. Чамайг шалгалтагдаа л анхаараасай гэж хүсч байгаа болхоор холбоо барихгүй гэсэн.
Мёнгсү: Сүртэй гэдэг нь. Би ямар жоохон хүүхэд бишдээ.
Жиёон: Тэр эмэгтэйн хувьд мөн шдэ.
Мёнгсү: Жиёонаа би чамд хэлсэн Эратай аятайхан харьц гэж.
Жиёон: Ойлоглоодоо.
Мёнгсү: Би аяга угаачихъя. Та 2 эртхэн унтдаа.
Сэрон: Би л лав унтлаа өглөө сэрэхгүй бол ёстой балрана.
Жиёон: Би ор засаад өгье.
Жиёон ор засахаар явж би аяга угаан Сэрон намайг цоо ширтэн сууна.
Мёнгсү: Чи ахыгаа цоолхоор шийдээ юу?
Сэрон: Та их сайн нөхөр болох байх.
Мёнгсү: Тэр мэдээж гэхдээ яагаад гэнэт ийм юм яриад байгаа юм.
Сэрон: Зүгээр л. Та үргэлж сайн ах байсан нэг их удахгүй хэн нэгнийг дагуулаад яваад өгнө гэхээр ...
Мёнгсү: чи дандаа утгагүй юм ярих юмаа. Ах нь чамайг орхиод хаашаа ч явахгүй. Чамайг хүлээн зөвшөөрөхгүй л бол тэр эмэгтэй викториа сэкрэтийн сахиусан тэнгэр байгаад ч нэмэргүй.
Сэрон: Тийм бүсгүй байсан ч би илүү гэж үү?
Мёнгсү: Мэдээж. Ингэхэд найз залуу чинь сайн уу?
Сэрон: Айн? 0.0
Мёнгсү: яасан яагаад ингэж том нүдлээд байгаа юм.
Сэрон: Та яаж мэдсэн юм?
Мёнгсү: Утсандаа код хий золиг минь. Гэхдээ ах нь баяртай байгаа. Миний дүү найз нөхөдтэй болж араасаа залуусыг вагон вагоноор нь жагсаах эрхтэй.
Сэрон: Та яагаад ийм юм яриад байгаа юм бэ? *улайх*
Мёнгсү: Аягүүү анхны хайрандаа шатаж байгаа охиныг хараад байгаарай.
Сэрон: Анхны хайр бишээ.
Мёнгсү: Айн? 0.0 Өмнө нь өөр хүн байсан юмуу?
Сэрон: Тиймээ нэг догь залуу байсан. Ухаалаг ажилсаг хоол сайн хийж халамж сайн тавьдаг. Үнэхэр царайлаг булчинлаг бас заримдаа эгдүүтэй. Намайг маш их хайралдаг. Нэг залуу байдаг юм.
Мёнгсү: Хэн юм? Чи хэзээдээ бас тийм юмтай таараад амжчихдаг байнаа.
Сэрон: ухаан ороод л шууд танилцсан юм.
Мёнгсү: Багын найз чинь юм уу? *будилах*
Сэрон: Та үнэхээр хэн гэдгийг нь мэдэхгүй байгаа юм уу?
Мёнгсү: Миний таньдаг хүн юм уу?
Сэрон: Та шдэ ахаа та. Хэзээд миний талд байж намайг хайралдаг. Халамжтай бас сайхан хоол хийдэг миний хайртай хүн та байхгүй юу?
Мёнгсү: Золиг чинь хаанаасаа ийм романтик юм сурчихдаг байнаа.
Сэрон: Харин лдээ мэргэжлийн тоглогч ахаасаа юм болов уу?
Мёнгсү: Би ч болгоомжтой байхгүй бол болохгүйнэ дээ. Гэхдээ юу гээч ах нь 1хан юм л гуйя. Бидний дунд ямар ч нууц байх ёсгүй шүү. Би бүгдийг хийж өгч чадахгүй ч чадах бүхнээ хийх болно. Хүсвэл охидын яриаг ч хийж өгч чадна. Хэцүү зүйл байвал нуугаад байлгүй хэлээрэй өвдвөл өвдлөө гэж санаж байвал шаналж байвал заавал хэлээрэй. Хөвгүүдийн тухай ч эгчээ гэж дуудаад ярьж болно шдэ.
Сэрон: Хэрэгтэй бол тэгнээ. Та ч бас ярилцаарай. Би дандаа мэдэрдэг ганцаараа биш гэдгээ. Тиймээс та ч бас үүнийг мэдрээсэй гэж хүсч байна. Би ч бас энд байгаа шүү.
Жиёон: Ор засчихлаа гэсээр гал тогоонд орж ирэв.
Мёнгсү: Сайхан амраарай хадагтай нараа
Удалгүй тэд ор орондоо орон гэрийг бүхэлд нь нам гүм бүрхэн авав.
Мёнгсүү унтахаар хэвтсэн ч нэг л болж өгсөнгүй. Шийдэмгий гэгч нь босон хувцаслаад Эрагын гэрлүү явлаа.
Эрагын талаас:
Яагаад ч юм гомдож үзэн ядна. Хэзээ ч ийм байгаагүй юмсан. Үргэлж хүчирхэг эмэгтэй байхыг хичээдэг байсан ч энэ удаа чадахгүй нь. Юм л бол уйлчих гээд охинтойгоо ч аятайхан ярьж чадахгүй байгаадаа ичиж байв. Охиноо унтуулчихаад нойр хүрэхгүй хөрвөөн хэвтэнэ. Сэтгэл өвдөн нулимс өөрийн эрхгүй урсаж байв. Чимээ гаргахгүйг хичээн амаа даран уйлж байтал хаалга тогших нь сонсогдов. Нулимсаа арчин хаалган дээр очив.
Эра: Хэн бэ?
Мёнгсү: Би байна Мёнгсү.
Эра: Явж үз. Надад чамтай ярих юм алга.
Мёнгсү: Юу??? Юугаа яриад байгаа юм бэ? Эра хаалгаа онгойлго.
Би түүнийг үл тоон том өрөөнд ортол тэр хаалга эвдэхнүү гэлтэй хүчтэй нүдэж эхлэв. Охинло сэрээхгойн тулд хаалгаа тайлахаас өөр сонголт үлдсэнгүй.
Мёнгсү: Эра юу болоод байгаа юм бэ? Яагаад утсаа авахгүй байгаа юм?
Эра: Баяр хүргье шинэхэн аавгуай та энд яах гэж ирээв хүүхдийнхээ ээжийг хараад завгүй байх ёстой юм бишүү
Мёнгсү: чи чинь юугаа яриад байгаа юм. Юун аав юун хүүхдийн ээж ойлгомжтой ярь л даа Эра бас яагаад уйлчихсан юм.
Эра: Чи л мэдэхгүй байв гэж. Чамаас болоод уйлсан юм новш минь. Цагдаа дуудхаас өмнө явж үз дахиад таарахгүй байх гэж найдъя таарсан ч танихгүй хүмүүс шиг байцгаая.
Мёнгсү: Эраяа
Эра утсаа аван цагдааруу залгаад : танихгүй хүн гэрт орж ирээд танхайраад байна.
Мёнгсү: Ойлоглоо явлаа. Гэхдээ чи юу ч сонссон байсан эсвэл юу ч гэж бодож байсан хамаагүй би чамд хайртай бас чи намайг өөрчилсөн гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Би залганаа. Гээд явж одов.
Эра чи сайн байлаа зоригтой байгаарай чи бол эх хүн охиноо бодоод ч болтугай хатуужилтай байх хэрэгтэй. Түүнийг зүгээр л зүүд гэж бод. Маш сайхан зүүд байсан гэхдээ чи сэрчихлээ.
YOU ARE READING
+++BAD BOY BUT GOOD FATHER+++
FanficАнх түүнийг клубд харсан мөнгөөр үнэлэгдэх залуу. Гэхдээ түүнтэй хамт байхад хайраар үнэлэгдэх залуу. Охинтой минь хамт байхдаа алтаар үнэлэгдэх аав болсон. Хэнийг ч хайрлаж байгаагүй биеэ үнэлэгч залуу зөвхөн надад зүрхээ үнэлсэн.