Эрагын талаас:
Өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явж байтал автобусны буудал дээр Мёнгсү зогсож байгаа харагдав. Зүгээр л өнгрөөд явах ёстой ч чадсагүй өөрийн эрхгүй сигнал дарж орхив. Мёнгсү эргэж харсан даруйдаа намайг таньсан бололтой өнөө л сэтгэл татам инээмсэглэлээрээ инээх нь тэр. Би ч одоо өнгөрсөн гэж бодон түүний дэргэд очин цонхоо онгойлгоод: Хаашаа явах юм?
Мёнгсү: Сөүлийн их сургууль
Эра: Замд юм байна хүргээд өгье суучих. Бурхан минь энэ үгсийг хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй миний дотор байх хэн нэгнээр дутсан Эра юм болов уу? Маш шийдэмгий зоригтой бүсгүй сэтгэлийн минь гүнд байдаг бололтой.
Мёнгсү машинд суун надруу харж инээмсэглээд: Дахиад таарах сайхан байна шүү танайх энэ хавьд байдаг юм уу?
Эра: Үгүй ээ охины минь цэцэрлэг энд байдаг юм манайх 2 буудлын зайтай.
Мёнгсү: Тийм байхнээ.
Эра: Тэр шөнөөс хойш байнга таарч байна шүү. Пиззаны газар цэцэрлэгт хүрээлэн бас одоо гээд л.
Мёнгсү: Юу гэдэг билээ дээ хувь тавьлан гээд жогтой гэгч нь хөмсгөө өргөв.
Эра: Би чиний араас гүйдэг жоохон охидоос өөр шүү. Хувь тавьлан мэтийн зүйлд итгэхэд арай л хөгшиднө.
Мёнгсү: Харин би жоохон охидтой адилхан бололтой. Миний бодлоор энэ хувь тавьлан халуухан ээжээ.
Эра: Надаар тоглох хэрэггүй шүү.
Мёнгсү: Яагаад болохгүй гэж. Халуухан бас иймэрхүү машин барьчихсныг нь харахад карертаа ч амжилттай яваа байх. Ийм эмэгтэй миний насны хөвгүүдийн хувьд мөрөөдөл.
Эра: Хүүхэдтэй бас 9 насаар эгч чиний насны хөвгүүдийн хувьд авгай гэдэг байхаа.
Мёнгсү: Угаасаа л бүгд авгай болно.
Эра: Би яг энд зогсоод чамайг буулагчихаж чадна шүү.
Мёнгсү: Харж л байя.
Тархи минь зогсоод түүнийг хөөж буулга гэж байсан ч зүрх минь түүнтэй хамт дахиад 5хан минут ч болтугай байхыг хүсч байлаа. Эцэст нь тархи зүрхэндээ ялагдсан юм. Ким Мёнгсү чи үнэхээр ямар гээчийн шид хэрэглээд байгаа юм бэ? Би явсаар их сургуулийн үүдэн дээр ирж зогсоход
Мёнгсү: Би таксиныхаа мөнгийг төлнөө.
Эра: Хэрэггүй дээ зүгээр
Мёнгсү: Би хүнээс зүгээр юм авах дургүй гээд гараа сарвайв.
Эра түүнрүү хариулт нэхсэн харцаар гайхан ширтэхэд Мёнгсү: Утсаа. Утсаа өгч бай.
Түүнд утсаа өгөхөд Мёнгсү өөрлүүгээ залаад: Тооцоогоо оройн хоолоор хийж болно биздээ залганаа гээд надруу ойртон духан дээр минь үнсээд нүдээ ирэмчихээд гараад явав. Хөөх Ким Мёнгсү чи ч үнэхээр эмэгтэй хүнийг яаж өөрийн болгохоо сайн мэдэх юмаа. Сая залгасан дугаарыг Мёнгсү гэж тэмдэглээд шууд л ажилруугаа явав. Би загварын агентлагт загвар зохион бүтээгчээр ажилладаг. Өдөржин л шинэ загваруудаа танилцуулж багынхантайгаа хуралдаж2 аль нь ямар болсон юу нэмж хасах уу гээд л орой 9 цаг өнгөрч байхад ёстой л хагас ухаантай шахуу болчихоод ажлаас гарлаа. Охиныг ээж цэцрлэгээс нь аваад гэртэй авааччихсан байгаа болхоор шууд л ажлаас гараад аавынхруу явлаа. Явж байтал утас дуугарав Мёнгсү байгаасай гэж хүссэн ч биш байлаа. Надтай ахлах сургуульд байхаас эхлээд найзалсан найз маань залгаж байв. Бага зэрэг урам хугаран утсаа авч чихэвчээ зүүлээ.
Ари: Пак Эра уулзахгүй удлаа шүү сайн сууж байсан биздээ.
Эра: Тиймээ сайн чи сайн биздээ.
Ари: Сайн байлгүй яахав. Баасан гарагт завтай юу? Миран уулзмаар байна л гээд байсан.
Эра: Зав гаргаж бололгүй яахав.
Ари: Энэ чинь л маанай найз байхгүй юу. Найз залуутай болсон уу дагуулаад ирээрэй Миран нөхөртэйгөө хамт ирнэ би ч бас хайрыгаа аваад очих байх.
Эра: Надад юу байхавдээ ганцаараа очно. Хаана хэдэн цагт уулзахаа зурвасаар явуулчихаарай.
Ари: Ойлоглоо баяртай.
Эра: Баяртай.
Хэдий найзууд ч гэсэн тэд их онгироо эсвэл надад л тэгж санагддаг ч байж болох юм. Найз залуу нөхрөө үргэлж л надад гайхуулж намайг яанадаа охинтойгоо 2уулахнаа гээд л санаа зовоод ч байгаа юм шиг эсвэл тавлаад ч байгаа юм шиг үгс хэлэх нь зэвүү хүрмээр. Заримдаа тэднээс л дээгүүр байгаагаа харуулах юм шүү гэж бодогддог гээч. Охиноо авчихаад гэртэй харьлаа. Цаг орой болсон тул шууд л ороо засан охиндоо үлгэр ярьж өгөөд унтах гэж байтал дуудлага ирэв.
Мёнгсү: Үдшийн мэнд юу хийж байнадаа хадагтай.
Эра: Унтах гэж байна ямар орой залгаж байх юм.
Мёнгсү: Өө уучлаарай унтах гэж байхад нь саад болчихвуу?
Эра: Үгүйдээ зүгээр чи юу хийж байнадаа
Мёнгсү: Ажилдаа явж байна.
Эра: Ийм орой юу? Цаг 11 өнгөрч байна шдэ.
Мёнгсү: Клубд өдийд л ажилна шдэ.
Нээрээ тийм лдэ тэр чинь шөнийн эрвээхий. Би охиноо сэрээхгүйн тулд утсаа барьсаар угаалгын өрөөрүү явлаа.
Мёнгсү: Оройн хоолоо хэзээ идвэл болох уу?
Эра: Би энэ долоо хоног үнэхээр ажил ихтэй байгаа.
Мёнгсү: Тэгвэл завтай болхоороо хэлээрэй за юу. Одоо унтдаа сайхан амраарай.
Эра: Сайхан амраарай.
Мёнгсү: Нэмж хэлэхэд чи одоо үнэхээр халуухан харагдаж байна гээд утсаа тасалчихав. Би сая хэлсэн үгнээс нь болоод ч тэр үү ичингүйрэн өөрийгөө гүйлгэн харвал задгайлсан үс цагаан өнгийн унталгын даашинз дажгүй бие яг ч халуухан биш ч сайхан харагдаж байгаадаа итгэлтэй байлаа. Бурхан минь би чинь юугаа бодоод байнаа тэр намайг хараагүй байгаа шүүдээ. Өглөө сэрхээсээ эхлээд орой унтах хүртлээ ганц бие ээж бас өсөж яваа ирээдүйтэй загвар зохион бүтээгчийн завгүй амьдарлаар амьдарсаар нэг л мэдэхэд 5 дахь өдөр болсон байлаа. Охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ээж нь оройтох болхоор өвөөгийндөө хононо шүү гэж сануулаад ээжрүү залган оройтохоо хэллээ. Ажлаа эртхэн дуусгаад үсчин оров мэдээж би аль болох сайхан харагдмаар байна. Үсчинд орж үсээ аятайхан ороолгоод нүүрээ тод будан бас биеийг минь төгс харагдуулах богинохон бариу хар даашинз өмсөн өндөр өсгийт өмслөө. Би тэдний юу хэлэхийг сайн мэдэж байна. Удахгүй 30 хүрлээ ээж болчихсон байж бла бла.... Би ээж болчихсон ч гэсэн халуухан байгаагаа харуулмаар байна бас 30 хүрэх гэж байгаа ч хүсвэл ямар ч залууг дэгээдэж чадахаар харагдхыг хүсч байна. Толинд харан хэсэг зогсоно би хүссэндээ хүрэх юм шиг байна. Орой 7 цагт Рөүс ресторанд уулзах болж би ч яг цагтаа очлоо. Намайг орход тэд аль хэдийн ирсэн байв. Би Ари Миран 2той тэврэлдэн мэндлээд 2залуутай зөөлөн гар барив. Бид хоолоо захиалчихаад эхэндээ мэдээж ажил сайн уу сонин сайхан юу байна гэх мэт энгийн зүйлс ярьж байсан ч удалгүй бие биеэсээ дээр гарах гэсэн охидын өрсөлдөөн эхэлсэн юм.
Ари: Миний хайр надад гэрлэх санал тавьсан энэ бөгжийг хардаа үнэхээр гоё байгаа биз * гараа сарвайн бөгжөө гайхуулах*
Миран: Миний хань тушаал дэвшсэн хүний нөөцийн менежир.
Бла бла бла би үнэхээр энд байхыг хүсэхгүй байна. Тэд гайхуулах зүйлээ дууссан бололтой ярианы сэдэв надруу эргэж эхлэв. Ашгүй хоол ч ирж бүгд хоолондоо сатаарсан ч удсангүй. Жоохон дарс ууж халсандаа ч юм уу эсвэл албаар ч юм уу мэдэхгүй Миран утгагүй зүйл ярьж эхлэв.
Миран: Та нар мэдэх үү? Эра ахлах сургуульд үнэхээр алдартай байсан түүний араас сургуулийн бүх банди нар гүйгээд л.
Ари: Тийм ээ тэр ч байтугаа надтай үерхдэг байсан банди Эрад сайн гээд намайг хаяж байсан.
Миран: Их сургуульд ч бас тийм л байсан гэнэт л нэг залууд хайртай болсон гээд л түүнтэйгээ хамт их удсан санагдаж байна. Хэн билээ дээ Аан тийм Жон Инсан ах. Та 2 ч үнэхээр романтик байсан шүү.
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Ари: Гэхдээ яагаад салчихсан юм. Салах хэрэггүй байсан юм. Жирэмсэн болчихоод зүүгдээд л аваад үлдэхгүй. Тэгсэн бол одоо ийм байдалтай байхгүй байсан юм.
Тэдний үгс үнэхээр дэндүү санагдаж байлаа. Сэтгэл өвдөн хуучны хар бараан дурсамжууд сэдрэнэ. Нулимс юу юугүй урсах гэж байсан ч шүд зуун тэвчээд:Ийм байдалтай гэж ямар байдалтай. Би одоо сайхан л амьдарч байна.
Миран: Охиноо гээд ганцаараа яваад байж болохгүй шдэ. Цэвэршчихвэл яана гээд зэвүүн инээлдэх нь тэр. Үнэхээр босоод тэднийг үсдээд авмаар санагдаж байсан ч дэмий л гараа тас атган сууна гэтэл утас дуугаран намайг сатааруулав. Утсаа харахад Мёнгсү байв. Утсаа аван хурдхан шиг л: Завгүй байна дараа залгъя гэж шивнэхэд.
Мёнгсү: Би өнөөдөр тооцоогоо хийх хэрэгтэй бололтой.
Эра: Юу? Би хүмүүстэй уулзаж байна.
Мёнгсү: Хаалгаруу хардаа. Би гайхан хаалгаруу харахад Мёнгсү инээмсэглэн даллав. Бурхан минь тэр энд юу хийж байгаа юм болоо. Тэр өөртөө итгэлтэй гэгч нь алхсаар миний дэргэд ирээд хацар дээр үнсэн: Удаан хүлээснүү? Уучлаарай жоохон ажил гараад гэж хэлээд сандал татан суув. Найзууд маань гайхан том нүдэлж байснаа
Миран: Өөрөө хэн билээ.
Мёнгсү: Аан нээрээ бид анх уулзаж байгаа юм байна гээд босч зогмоод Ким Мёнгсү гэдэг Эрагын найз залуу байгаа юм. Хоцорсонд уучлаарай гээд бага зэрэг бөхийв. Ари Миран 2 ууж байсан зүйлдээ гахаж цацан: Ю-юу найз залуу гээд л зэрэг шахуу орилцгоов. Мёнгсү буцаж суудалдаа суугаад инээмсэглэн: Тийм ээ найз залуу нь цаашдаа нөхөр нь ч болж магадгүй гэхэд би хүртэл цочирдон түүнрүү гайхан хартал тэр надруу ойртоод чихэнд минь: Тусламж хэрэгтэй юу авхай? гэж шивнэв.
Тиймээ маш их хэрэгтэй байлаа. Чи ч үнэхээр яг цагаа олж ирэх юмаа бяцхан супер баатар минь.
YOU ARE READING
+++BAD BOY BUT GOOD FATHER+++
FanfictionАнх түүнийг клубд харсан мөнгөөр үнэлэгдэх залуу. Гэхдээ түүнтэй хамт байхад хайраар үнэлэгдэх залуу. Охинтой минь хамт байхдаа алтаар үнэлэгдэх аав болсон. Хэнийг ч хайрлаж байгаагүй биеэ үнэлэгч залуу зөвхөн надад зүрхээ үнэлсэн.
