15-р хэсэг (Төгсгөл)

561 48 1
                                    

Мёнгсүгын талаас:
Юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байна. Тэр зүв зүгээр байсан магадгүй бүр зүгээрээс ч илүү. Гэтэл гэнэт л ... тэр хаанаас юу сонсчихоод хүүхдийн тухай яриад байгаа юм бол. Би аав болсон бол би өөрөө түрүүлж мэдэх ёстой биздээ. Бурхан минь солиормоор юм. Эрагынхаас гарахад байшингын үүдэнд Жиёон зогсож байв.
Мёнгсү: Чи энд юу хийж байгаа юм.
Жиёон: Чамайг дагасан юм.
Мёнгсү: Эратай уулзсан юм.
Жиёон: тэгээд?
Мёнгсү: Юун тэгээд гэж? Өөр юу сонсох гээв?
Жиёон: Юу ч биш ээ. *сандрах*
Мёнгсү: Чи Эрад юу гээд хэлчихсэн юм.
Жиёон: Би юу хэлсэн гэж би тэрэнтэй чинь уулзаа ч үгүй.
Мёнгсү: Жиёонаа чи надад хэзээ ч худлай хэлж байгаагүй. Гэхдээ түүнтэй уулзсан тэр намайг шалгалтандаа л анхаараасай гэж хүссэн гэж чи хэлсэн.
Жиёон: Б-би я-яг ч тэгж хэ-хэлээгүй.
Мёнгсү: Чи яачихаад байгаа юм бэ Жиёонаа. Энэ үед Эра тэднийг сонсон гэрийнхээ үүдээр шагайсан байгааг Жиёон олж харав.
Жиёон: Би жирэмсэн.
Мёнгсү: Юу? Х-хэний хүүхэд юм.
Жиёон: Чиний өөр хэн байна гэж бодоов.
Мёнгсү гэнэт л тас тас хөхөрч эхлэв.
Мёнгсү: Чи бүр ийм дээрээ тулснуу?
Жиёон: Юу гэсэн үгүү?
Мёнгсү: Бид унтаагүй чи надаас жирэмсэн болсон гэвэл би шууд тайган боллоо.
Жиёон: Чи согтуу байсан.
Мёнгсү: Би хэзээ ч тэгтлээ ууж байгаагүй.
Жиёон: Мёнгсүяа *тэврэх*
Мёнгсү: Би чамайг хүүхдээ надаар овогломоор байна гэвэл би татгалзахгүй. Цчир нь чи миний хувьд Сэрон шиг л хайртай дүү минь. Би хүүхдийг чинь харж хандаж өгч болно. Гэхдээ хэрвээ чи ээж нь бол би аав нь байх боломжгүй
Эра: Мёнгсүяа
Мёнгсү: Эра 0.0
Эра: Би буруугаар ойлгосон бололтой тийм үү?
Мёнгсү: Жиёонаа чи арай сая надад хэлсэнээ Эрад хэлсэн юм биш биз дээ.
Жиёон: тиймээ тэгээд юу гэж. Яагаад болохгүй гэж. Би чамд хайртай Ким Мёнгсү. Үргэлж л тийм байсан. Чи ч бас надад хайртай. Энэ авгайтай учрах хүртлээ чи зөвхөн намайг л хайрлаж байсан. Гуйя эргээд ирээч дээ.
Эра Жиёоныг тэврээд: Энэ хайр бишээ. Хэрвээ тэр чамайг хайралдаггүй л бол энэ хайр биш. Бас чиний хуурамч жирэмслэлт миний жинхэнэ хүүхдийг үгүй хийх дөхлөө. Би хүүхдээ авхуулахад ийм ойрхон байсан. Гэхдээ би чамайг уучлах болнл Пак Жиёон.
Жиёон уйлсаар Мёнгсү юу хийхээ үл мэдэн зогсоно. Гэтэл Эра Мёнгсүүгийн гараас атгаад шалгалтаа сайн өгөөрэй бас Жиёоныг тайвшруулаад унтуулаарай миний машиныг аваад яв гээд машины түлхүүрээ атгуулав.
Мёнгсү Эраг бишрэх шиг л болов. Эх хүн ийм байдаг байх.
Мёнгсү Эраг тэврээд Жиёоныг дагуулан гэрлүүгэж явав. Нөхцөл байдал хоромхон зуурт л өвснөөс доогуур орж тэгснээ гэнэт  үүлнээс өндөрт хөөрөв. Амьдрал дэндүү ээдрээтэй юм.
Гэрт ирээд Мёнгсү Жиёоныг оронд нь оруулж хэвтүүлээд хөнжил нөмрүүлэн духыг нь үнсээд: Чи одоо ичсэндээ үхэх гэж байгаа байх. Маргааш гэхэд бүх зүйл шинээр эхлэнэ. Бүгд чиний хийснийг мартах болхоор юунд ч битгий санаа зов
 Эра ухаантай эмэгтэй гэдгийн чи харсан байх.
Жиёон: Би бууж өглөө. Энэ удаад эгчмэд бүсгүйн ухаан эх хүний сэтгэлд бууж өглөө. Чи сайн аав болох байх Мёнгсү баяр хүргье. Маргааш нь Мёнгсү шалгалтаа өгчихөөд шууд л Эратай уулүахаар яарав. Тэд маш чухал газар очих ёстой.
Мёнгсү: Би яг л сүмд байгаа нүгэлтэн шиг сандарч байна.
Эра: Чи бараг л мөн
Мёнгсү: Уучлаарай хадагтай дахиад хэлэхгүй юу?
Эра: Энэ бол эмэгтэйчүүдийн эмнэлэг. Чи намайг жирэмсэн болгосон. Тэгхээр бараг л мөн байгаа биздээ.
Мёнгсү: хөөх энэ эгч ч айхтар юм гээч
Сувилагч: Пак Эра ороорой. Тэд баттай болгохоор арай том эмнэлэгт дахиад шинжилгээ өгсөн нь энэ. Тэд эмчийн өрөөнд ороход эмч инээмсэглэн мэндлээд: Тэгхээр хадагтай Пак Эра та 7 7 хоногтой жирэмсэн юм байна баяр хүргье.
Мёнгсү: Бурхан минь бүтэн сар гаруй мэдээгүй хэрэг үү?
Эра: Яааа
Эмч: Зарим эмэгтэйчүүдийн хувьд биед нь илт өөрчлөлт шинж тэмдэг илэрдэггүй тул анзаардаггүй юм л даа. Бас зарим хүмүүс ажил ихтэйгээсээ болоод.
Эра: Ер нь тийм ч эмзэг биш л дээ хордлого ч бараг өгдөггүй юм.
Эмч: Та өмнө нь төрж байсан хэрэг үү?
Эра: Охин маань 5 настай.
Эмч: Тэгвэл олон юм ярих шаардлаггүй юм байна.  Гэхдээ энийг сануулахгүй байж болохгүй байх. Та нар залууд хосууд юм шиг байна.
Мёнгсү: юу?
Эмч: Ер нь бол жирэмсэн үед идэвхитэй бэлгийн амьдралтай байх нь урагт тийм ч сайн биш л дээ.
Мёнгсү: яг яадаг гэж.
Эмч: ургын гаж хөгжил муугаар бодоход зулбах ч эрсдэлтэй.
Мёнгсү гэнэт л айхтар том нүдэлснээ: Эмчээ бид эхний сар дэндүү идэвхитэй байсан шдэ одоо яасан нь дээр вэ? Оройтчихоогүй биз дээ.
Түүний үнэхээр л санаа зовж буй тэнэг ч гэмээр энэ асуултууд нь Эрад үнэхээр өхөөрдөм бас хайр татам санагдав
Эмч: Одоохондоо муу зүйл болоогүй л байна. Гэхдээ цаашдаа болгоомжтой байсан нь дээр байх.
Тэд эмчид талархан тэндээс гарлаа. Мёнгсү Эраг гэрт нь хүргэв.
Эра: Ороод цай ч юмуу кофе уухгүй юм уу?
Мёнгсү: Орчихвол үлдэхийг хүснэ. Үлдвэл хонохыг хоночихвол чамайг хүснэ тэгээд бид эмчийн болохгүй гэсэн зүйлийг хийх байх. Тиймээс явлаа гээд Эраг духан дээр нь үнсчихээд явж одов. Эгдүүтэй гэдэг нь.
1 сарын дараа:
Мёнгсү сургуулиа төгсөөд төлөвлөж байснаараа Samsung-д IT инежнерээр ажилд орсон цалин сайтай болхоор хэрэгтэй хэрэггүй ажлаа больсон. Эра хордлого өгөөд ёстой л үхэж байлаа. Сэрон Сэтгэл судлалаар сурах болсон. Сэтгэцийн эмч болохоор зорьж байгаа. Минхэ хичээлдээ яваад л. Харин Жиёон ээж дүү 2ынхоо араас явсан. Эра 2 сартай жирэмсэн гэхдээ ихэнх хүмүүс анзаараагүй байгаа л даа. Эра ажилаа таран гэртээ харихаар гархад хэн ч харсан өөрийн болгохыг хүсмээр халуухан царайлаг залуу ганган машинаа налан цаг харан зогсоно.
Эра: удаан хүлээснүү?
Мёнгсү бэлхүүсээр нь тэврэн уруулыг нь зөөлөн үнсээд: Чамайг бол үүрд хүлээсэн ч чадна.
Эра: Арманчиг золиг шүү.
Тэд машиндаа суун хурдалсаар Рөүс рестораны үүдэнд ирэв.
Эра: яах гэж энд ирсэн юм?
Мёнгсү: Хооллох гэж. Өнөөдөр чамтай 2уулахнаа баймаар байна.
Эра: Татгалзах зүйл алгаа.
Тэд дотогш орон хоолоо захиалж хундага дарсанд санал нэг толгой дохицгоов.
Эра: Дажгүй шүү. 2уулахнаа гадуур гарахгүй удаж.
Мёнгсү: цаашдаа ойр ойрхон болзоонд явж байя.
Эра: дуртайяа.
Захиалага нь ч ирж тэд хооллон сууж байтал Мёнгсү утсаар ярьчихаад ирье гээд босоод явчихав. Гэтл удалгүй ресторан тэр чигтэй хав харанхуй болох нь тэр. Эра бага зэрэг айн халаасаа тэмтчин утсаа хайж байтал түүн дээр гэрэл тусав. Эра гайхан эргэн тойрноо харж байтал харанхуйн дундаас түүний сэтгэлийг догдлуулдаг тэр л гайхалтай хоолой сонсогдох нь тэр. Мёнгсү төгөлдөр хуур тоглон Эрад зориулж дуу дуулж эхлэв. Дуу дуусахад Мёнгсү дээр гэрэл тусч Эра түүнийг эцэст нь нэг юм олж харав.
Мёнгсү: Би сайн залуу биш. Миний учирч байсан эмэгтэйчүүд чиний төсөөлж чадахаас ч олон байж магадгүй. Би баян залуу биш. Миний мөнгөний төлөө хийсэн бүхэн бусдын хувьд байж боломгүй зүйл байж магад. Би чамд бүхнээ зориулж чадах залуу биш. Надад санаа тавих ёстой хүүхдүүд олон бий. Гэхдээ би цаашдаа чамаас өөр эмэгтэйтэй учрахгүй, мөнгөөр биш юмаа гэхэд сэтгэлээр чамайг дутаахгүй. Миний харж хандах ёстой хүмүүсээс зөвхөн чамаас л би хариу нэхнэ. Учир нь чи тэднээс тэс ондоо байр суурьтай. Чи намайг, өнгөрсөн алдааг минь, ирээдүйн боломжийг минь хайрлаж чадах уу? Тэр хайрыг жигүүр болгоод ирээдүйн амьдралынхаа төлөө хамтдаа нисэх үү? Чи надтай гэрлэх үү?
Эра: Би чамд хайртай.
9 сарын дараа:
Эмнэлгийн үүдэнд 2 тийш холхих царайлаг залуу бүгдийн анхаарлыг татна.
Сэрон: Ахаа битгий холхиод байлдаа.
Минхэ: Ааваа нүд эрээлжлээд байна шдэ.
Мёнгсү: яагаад ингэж удаад байнаа. Бурхан минь.
Эрагын ээж: Хөөх манай хүргэн их яаруу юм гээч гэсээр шөл барин Эрагын аавтай хамт хүлээлгийн өрөөнд орж ирэв.
Мёнгсү: Өө та 2 ирчихвүү.
Эрагын аав: Анхны хүүхэд дээр ингэдэг л юм. Сандраад байх зүйлгүй дээ.
Мёнгсү: ойлоглоо ааваа *бөхийх*
Сувилагч гарч ирэн: Ким Эрагын гэрээс хүн байна уу?
Мёнгсү: БАЙНА!!!
Сувилагч: Баяр хүргэье 3клигромм хөөрхөн охинтой боллоо. Эх хүүхдийн бие сайн байгаа.
Мёнгсү: Бурхан минь баярлаа. Баярлаа одоо орж болохуу?
Сувилагч: Тасагт очоорой одоо эхийг нярайн хат тасагт шилжүүлнэ.
Мёнгсү: Баярлаа
Мёнгсүгаас бусад нь яг ч баярласан гэхээсээ илүү шоконд орсон шиг харагдав.
Мёнгсү: Та нар чинь яачихваа.
Минхэ: Охин гэснүү?
Сэрон: Ах ч баларсаан.
Ээж: 4 эмэгтэй 1 эрэгтэй .
Аав: Амжилт хүсье.
Мёнгсү тэдний юу яриад байгааг ойлгосончгүй дэндүү баярлаад шууд л тасагруу хурдлав.
Мёнгсү эмнэлэгийн орон дээр хэвтэх хаигийн төгс бүтээлүүдийг ширтэж байв. Хамгийн төгс эмэгтэй. Хамгийн эмзэг ариун нандин хайрын бүтээл.
Мёнгсү Эрагын үсийг зөөлөн илээд: Эра бие нь яаж байна. Их өвдсөн үү?
Эра: Би 2дохоо төрж байгаа.
Мёнгсү: Харин би энийг анх удаа мэдэрч байна. Чамдаа маш их баярлаа. *нулимс нь цийлэгнэх*
Эра: Яааа уйлах гээд байгаа юм уу?
Мёнгсү бяцхан охиныхоо гарыг зөөлөн үнсээд: Би хэзээ ч ийм жаргалтай байсангүй.
Эра түүний уруулыг зөөлөн үнсээд: Тэр чамтай адилхан байгаа биз.
Мёнгсү: Тийм бол хөөрхөн болох нь дээ.
Эра: Гэхдээ том болоод надтай адилхан болвол яахуу?
Мёнгсү: Тэгвэл дэндүү хөөрхөн болох нь.
Эра: Арманчиг золиг шүү.
Мёнгсү: Та 2ыгоо аваад хурдхан эмнэлгээс гарах юмсан.
Эра: Юунд нь яархав дээ.
Мёнгсү: Тооны харьцааг ойртуулах гээд л яарч байна.
Эра: Юун тооны харьцаа.
Мёнгсү: манай гэрийнхний тооны харьцаа.
Эра: Нээрээ 4:1 чи ч баларсаан.
Мёнгсү: Тийм болохоор хурдхан гэртэй очиж хөвгүүдээ хийх хэрэгтэй шдэ үгүй гэжүү хадагтай Ким.
Эра: Донтой амьтан
Мёнгсү: Би 9 сар тэссэн. Бараг л тайган болох нь.
Эра: Ноёнтоон би өнөөдөр төрсөн нялх биетэй эмэгтэй. Тэгээд ч би хэсэгтэй хүүхэд төрүүлэх бодолгүй байна
Мёнгсү: Харин би олон хүүхдийн аав болмоор байна. Амлъя би сайн аав болно.
Эра: Би мэднээ. Чи хамгийн сайн аав.

+++BAD BOY BUT GOOD FATHER+++Where stories live. Discover now