Маргааш нь эртлэн босч охиноо хувцаслаад өөрөө ч мөн аль болох сайхан харагдахыг хичээв. 10 цаг гэхэд парк дээр очиход паркын хаалган дээр Мёнгсү Сэрон 2 зогсож байв.
Мёнгсү биднийг хараад даллан: Сайн уу гээд инээмсэглэв. Бурхан минь сандарсандаа үхэхнээ. Бид мэндлэн Сэрон надад их л хүндэтгэлтэй хандаж байв.
Мёнгсү: Хөөх Минхэ ямар хөөрхөн харагдаж байнаа.
Минхэ: Баярлаа.
Мёнгсү:Тэгэхээр орцгооё ямар тоглоомон дээр тоголмоор байна. Гээд дотогш орлоо. Мёнгсү Сэроныг түрж Минхэ Сэроны гараас хөтлөн алхана би яг л шал илүү юм шиг санагдаж байтал Мёнгсү нэг гараараа намайг татан бэлхүүсээр минь тэврээд: Чи ч бас үнэхээр хөөрхөн харагдаж байна.
Би ичиж улайгаад бүр зүрх дэлбэрхээ шахав. Бид эхлээд алсыг харагчин дээр дараа нь завинд суув. Паркын аялал ингээд л өндөрлөх болов. Мэдээж Сэронд парк үнэхээр тохиромжгүй тухгүй санагдаж байгаа. Гэхдээ Мёнгсү үргэлж түүнийг өргөн суулгаж буулгаад л үнэхээр халамжтай байв.
Минхэ: Та тэрийг буудаж чадах уу? Чадахгүй бол зүгээрээ гээд өмнөх өдрийн буудаад чихмэл авдаг дээр ирэв.
Мёнгсү: Оролдоод л үзье гээд бид тэнд очлоо. Мёнгсү 2000вон өгөөд буудлаа. Эхнийх дээр нь яг 7г онов. М
ёнгсү: Дахиад нэг оролдоод үзье. Гээд дахин буудав. 10 удаа онолоо бурхан минь яг л мэргэн бууч шиг. Үнэхээр янзтай харагдаж байв. Мёнгсү: Хүссэн тоглоомоо авчих Минхэ гэв.
Минхэ инээмсэглэн өчигдөр авах гээд байсан понигоо авав.
Тэгээд явах гэтэл Мёнгсү дахиад мөнгө төлөв. Минхэ: Ахаа явахгүй юм уу?
Мёнгсү: Сэрон эгчид нь ч гэсэн авч өгөхгүй бол гомдоно шдэ гээд дахиад 10 оночихов. Худалдагч багагүй бухимдсан бололтой. Сэрон нэг тоглоом сонгож авав. Мёнгсү Эраруу хараад: Чи бас авмаар байна уу?
Эра: Чи дахиад 10 оновол худалдагч дэлбэрэх байх. Бид инээлдсээр паркаас гарав. Гэтэл Мёнгсү цаг харснаа: Кино эхлэхэд 1цаг дутуу байгаа юм байна. Тэр хооронд хоол идвэл ямруу?
Эра: Юун кино?
Сэрон: Ах тасалбар захиалсан гэсэн. Гэхдээ ямар кино юм.
Мёнгсү: Sing гээд хүүхэлдэйн кино саяхан нээлтэй хийсэн их гоё гэсэн. Минхэ та 2 үзчихсэн үү?
Минхэ: Үгүй ээ бид өчигдөр үзэх гэтэл тасалбар нь дуусчихсан байсан.
Мёнгсү: Өнөөдөр л үзчихье. Гээд ойролцоо байх хоолны газар ороод хоолоо захиалав. Мёнгсү охинтой минь хөгжилтэй зүйл ярилцаж түүний магтаж бас үргэлж л Гүнжээ Хөөрхнөө гэж дуудаж байв. Сэронг ч бас гомдоолгүй эрхлүүлж тэднийг 2ууланг нь яриандаа оролцуулж байв.
Эра: Ариун цэврийн өрөө орчихоод ирье.
Сэрон: Битгий ударай хоол удахгүй ирэх байх.
Би 00 орчихоод гараа угаан зогсож байтал хэн нэгэн араас минь тэврэв. Цочин эргэж хартал Мёнгсү инээмсэглэн уруулыг минь зөөлөн үнсэж эхлэв түүний л өгч чаддаг энэ гайхалтай мэдрэмжийг ямар ихээр саначихаа вэ? Тэр уруулаа салгаад: Гүнж нарыг эрхлүүлээд хатнаа мартчихсан байна.
Эра: Солиотой романтик залуу юмаа.
Мёнгсү: Романтик байж чадах ч солиотой болж чадахгүй байхаа.
Эра инээмсэглэн түүнийг үнсээд. Охид хүлээж байгаа гарцгаая гээд тэд ариун цэврийн өрөөнөөс гарч ширээнд суув. Хоол ирж хооллоод кино үзэхээр явлаа. Бид попкорн авч харин Минхэд шагшуурга авч кинондоо орлоо. Мёнгсү Сэрон Минхэ 2-ын дунд сууж би Минхэгийн хажууд суув. Бага зэрэг гомдолтой санагдан хушуугаа унжуулан суув. Киноны турш Мёнгсү Сэрон Минхэ 2т үйл явдлыг нь тайлбарлаж сонирхолтой зүйл ярьж гунигтай хэсэгт нь тайтгаруулах зүйл хэлээд л үнэхээр сайн аав ах шиг санагдав. Киноноос гарахад цаг 3 өнгөрч байв.
Мёнгсү: Өөр хийхийг хүссэн зүйл байна уу?
Минхэ: байхгүй ээ.
Мёнгсү: Сэронд?
Сэрон: Байхгүй ээ?
Мёнгсү: Тэгвэл одоо бэлэгний цаг.
Эра: юу? Тэд бүгд Мёнгсүрүү үл ойлогсон байртай харж байв.
Мёнгсү: Одоохондоо нууц болхоор зүгээр л дагаад яв. Гээд бүгд машинд суув.
Мёнгсү Сэроныг суулгаж өгөөд тэргийг нь багажинд хийгээд Сэроны суудлыг бүсийг хийж өгөв. Үүнийг хараад Минхэ өрөө бүсээ бүслэх гэж байснаа болиод түүнийг хараад суучихав. Мёнгсү тойрч очоод Минхэгийн суудлын бүсийг ч бас бүсэлж өгөөд Жолоочын талын хаалга онгойлгоход Эра гайхан: 0.0 Яах гэж байгаа юм.
Мёнгсү: Би жолор барья чи хажууд суучих. Эра буун хажуугын суудалд суув. Мёнгсү Эрагын бүсийг бүсэлж өгөхөд Эра: Би өрөө чадана шдэ.
Мёнгсү: Дуртай л байсан байж. За явцгаая гээд хөдөллөө. Бид явсаар амьтны дэлгүүрийн үүдэнд ирэв.
Мёнгсү:Ах нь та 2т үнэхээр сайхан бэлэг өгөхийг хүссэн юм. Тэгээд эндээс л авч өгч болох юм байна гэж бодоод. Гээд биднийг дагуулан дотогш орлоо. Минхэ торонд байх гөлөгнүүдрүү харан: ээжээ эднийг хараач ямар хөөрхөн юм бэ?
Эра: Үнэхээр хөөрхөн юм аа.
Мёнгсү: Нэгийг нь сонгочих.
Минхэ: Та надад гөлөг авч өгөх гэж байгаа юм уу?
Мёнгсү: Тийм ээ. Чи дургүй байгаа юмуу?
Минхэ: Үгүй ээ дуртай байна. Гээд амаа бараг л чихэндээ тултал инээв. Тэр үнэхээр баяртай байгаа бололтой.
Мёнгсү: Тэгвэл ээжтэйгээ хамт сонгож бай ах нь Сэрон эгчид нь бэлгийг нь сонгож өгчихөөд ирьё гээд Сэронлуу явлаа.
Минхэ шилж2 их сэргэлэн хөдөлгөөнтэй эгдүүтэй эр спанел авав. Жижиг хэвтэр хүзүүвч хоол сам гээд хэрэгтэй бүхнийг нь ч бас авав. Харин Сэрон тоть авсан байв. Цэнхэр өнгөтэй хос тоть. Үүр хоолтой нь авчээ. Бид тэндээс хөдлөөд шууд л манайд очив. Би тэднийг оройн хоолоор дайлахыг хүссэн юм.
Минхэ: Нохойныхоо хэвтрийг засч Сэрон түүнд туслана. Эра хоол хийж Мёнгсү түүнд туслаж байв. Бид оройн хоолоо идчихээд хөгжилтэй зүйл ярилцан инээлдэж суусаар цаг 10 өнгөрсөн байв. Мёнгсү: Дэндүү оройтчихлоо Сэронаа явцгаавал ямрав.
Минхэ: Гэхдээ Сэрон эгч бид 2 барбинуудыг маань хөөрхөн болгож дуусаагүй байгаа бас эгч надад үлгэр уншиж өгнө гэсэн шдэ.
Сэрон: Эгч нь дараа ...
Минхэ: Та 2 энд хонож болохгүй юм уу?
Мёнгсү: уучлаарай гэхдээ бид явахгүй бол болохгүй.
Минхэ: Гэхдээ та өмнө нь ианайд хоносон л байсан биздээ. Эра ууж байсан зүйлдээ хахаж цацан харин Мёнгсү юу гэхээ мэдэхгүй болчихов.
Эра: Зүгээр гэвэл энд хоноод явдаа.
Сэрон: Ахаа хонож болохгүй юм уу?
Мёнгсү: Ойлоглоо өнөөдөртөө хоноод явъя. Маргааш эрт явцгаах болхоор эрт унтана шүү. Гээд Минхэ Сэрон 2т хандан их л нухацтай хэлэв. Би жижиг өрөөнд Сэрон Мёнгсү 2т ор засж өгөөд өөрийнхөө орыг засав. Гэтэл Минхэ орж ирээд: Ээжээ би Сэрон эгчтэй унтаж болох уу? Гуййййя
Эра түүний том алаг нүдэнд татгалзаж чадсангүй. Сэрон Минхэ 2 унтлагын өрөөнд орон дээр унтаж Эра жижиг өрөөнд газар ор засан унтаж харин Мёнгсү злчны өрөөний буйдан дээр унтахаар болов. Шөнө болж Сэрон Минхэ 2ын өрөөнөөс дуу гарахаа болив. Мёнгсү босч тэдний өрөөгөөр шагайхад охид нам унтацгааж байв. Мёнгсү нүүрэндээ учир битүүлэг инээмсэглэл тодруулан Эрагын өрөөнд ортол тэр ч бас унтаж байгаа бололтой. Мёнгсү: Унтчихсан юм уу?
Эра: Үгүй ээ.
Мёнгсү түүний хажууд орж хэвтээд Эраг тэврэн: Би өнөөдөр хэр байсан.
Эра: гайхалтай сайн. Минхэ баярласандаа инээмсэглэхээ больж чадахгүй байсан.
Мёнгсү: Өдөржин гүнж нараа эрхлүүлсэн болохоор одоо хатнаа эрхлүүлэх хэрэгтэй үгүй гэж үү?
Эра: Хатан ч гэсэн хааныг шагнах ёстой байх.
![](https://img.wattpad.com/cover/120242017-288-k262297.jpg)
YOU ARE READING
+++BAD BOY BUT GOOD FATHER+++
FanficАнх түүнийг клубд харсан мөнгөөр үнэлэгдэх залуу. Гэхдээ түүнтэй хамт байхад хайраар үнэлэгдэх залуу. Охинтой минь хамт байхдаа алтаар үнэлэгдэх аав болсон. Хэнийг ч хайрлаж байгаагүй биеэ үнэлэгч залуу зөвхөн надад зүрхээ үнэлсэн.