10-р хэсэг

370 29 0
                                        

Аавын гэрийн гадаа байх гудамжны гэрлийн доор хана налан зогсох залуу яг л өмнөх шигээ сэтгэл татам харагдана. Гэхдээ тэр надад байсан нандин бүхнийг авчихаад намайг хог шиг хаясан. Зүгээр ч нэг хаях биш няц гишгэн сэтгэл зүрхийг минь бие махбодыг минь ч эрэмдэглэж хаясан. Түүний тухай бодох төдийд л нүдэнд минь нулимс дүүрээд ирэв.
Инсан: Уулзаагүй уджээ Эра
Эра: Яах гэж энд хүртэл ирсэн юм.
Инсан: Гомдоож байна шүү би хүүхдийн чинь эцэг шдэ.
Эра: Эцэгэээ чамд тийм үг зохихгүй хөгийн новш минь.
Инсан: Юу гээч би хийсэн бүхэндээ үнэхээр харамсаж байна. Үнэхээр уучлаарай. Гэхдээ надад 2дох боломж олговол би илүү сайн байх болно би үнэхээр өөрчлөгдсөн.
Эра: Юу? 2дох боломжоо. Энэ олон жилийн дараа юу? Бүхэл бүтэн 5 жилийн дараа чи надаас 2дох боломж хүсч байгаа юм уу?
Инсан: Гуйя Эра би ядаж охинтойгоо уулзаж болохгүй гэжүү? Би түүнийг үнэхээр их санасан. Хэнтэй адилхан бол надтай бага ч болов адилхан зүйл байгаа болов уу гээд шөнө бүр зүүдэлж сэтгэлдээ төсөөлдөг байсан.
Эра: Тэгээд яагаад ирээгүй юм? Яагаад ядаж 1удаа залгаагүй юм? Яагаад гээд уйлж эхлэв. Инсан түүнийг энгэртээ тэврээд нурууг нь зөөлөн илэн: Би Америкт очиж магистарт сурж дараа нь ажилласан. Солонгост ирээд л шууд та 2 дээр ирж байна. Холбоо барих тухайд чи дугаараа сольчихсон байсан шдэ. Эра түүний энгэрт шигдэн уйлсаар л түүний энэ дулаан тэврэлт анхилам үнэрийг нь саначихжээ. Хэдий үхтлээ үзэн ядсан ч тэр хэрээрээ их санаж байснаа тэр сая л ойлгох шиг болов.
Эра: За яахав би чамайг яагаад холбогдоогүйг ойлоглоо гэхдээ би охинд чамайг нас барсан гэж хэлсэн болохоор шууд л ингээд уулзаж болохгүй.
Инсан: гэхдээ би үнэхээр охинтойгоо уулзмаар байна.
Эра: Сонсож бай! Яг ганц боломж шүү. Минхэгийн хувьд бүх зүйл сайхан байх ёстой. Зүгээр нэг сайхан биш зул сарын санта клаус улаан өндөгний баярын туулай шиг тийм гайхалтай сайханы тухай ярьж байна. Бас чи түүний нүдэнд харагдсан хамгийн үнэтэй том ягаан гутлыг авч өгөөрэй.
Инсан: Заавал. Заавал тийм байх болно Эра баярлаа. Харин ягаан гутлын тухайд тэр бүр 100г авсан ч болно гээд Эраг дээш өргөн эргүүлээд баярлсандаа Эраг үнсэж орхив. Эра гайхан түүнийг түлхээд шууд л алгадаж орхив. Инсан хацраа барин: Уучлаарай үнэхээр дэндүү баярлаад л *доошоо харан хушуугаа унжуулах*
Эрад энэ залуугын эгдүүтэй дүр төрх үнэхээр таалагддаг байсан. Харах бүрдээ шууд л үнсээд авмаар... Мартаж үз Эра ухаантай бай.
Эра: Чи одоо явдаа амралтын өдрүүдээр Минхэг ирж аваарай.
Инсан: Би гэрийг чинь ч дугаарыг чинь ч мэдэхгүй.
Эра: Өө тиймлдээ гээд  утасны дугаараа өгөөд амралтын өдрөөр ярьж байгаад би хүргээд өгьедөө гээд аавынхруугаа орчихов. Эра гэрт ороход гэрийнхэн унтаж байв. Эра ороод охиноо үнсчихээд унтахдаа бэлдэн орондоо оров. Өглөө нь эртлэн сэрээд өглөөний цай бэлдэхэд ээждээ тусаллаа. Тэд гэр бүлээрээ суун хооллоно.
Ээж: Чи өчигдөр хэдэн цагт ирсэн.
Эра: Нөгөө...
Дахи(охин дүү): нэг их оройтоогүй ээ. Би хаалга онгойлгож өгсөн.
Ээж: Сүүлийн үед яагаад гадуур ингэж их яваад байгаа юм? Охиндоо анхаарал тавих хэрэгтэй шдэ.
Сону(бага дүү): Эгч охиндоо сайн л анхаарал тавьдаг шдэ.
Эра: Инсан ах надтай уулзсан. Гэж хэлэхэд бүгдийнх нь нүд бүлтрэхнүү гэлтэй томроод Эраг ширтэнэ. Зөвхөн Минхэ л хэн болохыг нь мэдэхгүй хоолоо идэн суув.
Дахи: Тэр новш ...
Ээж: Наад амаа.
Дахи: Тэр яах гэж гэнэт тантай уулзаж байгаа юм?
Эра: Тэр уучлалт гуйсан бас 2дох боломж.
Сону: Та тэгээд юу гэсэн.
Эра: Би нэг боломж олгохоор шийдсан.
Ээж: Яасан гэнээ? Тийм хүнд юугаа бодож итгэж боломж олгож байгаа юм.
Эра: Минхэ чи очоод цүнхээ аваад ирээч
Минхэ: За. Гээд өрөөрүүгээ гүйв.
Эра: Хэдий муу зүйл хийсэн ч гэсэн Минхэгийн аав шүүдээ. Тэр охинтойгоо уулзахыг хүссэн. Би түүнийг 1 удаа уулзах боломж олгосон. Минхэ ч гэсэн аавтай болмоор байна гэж гуйж шалдаг.
Дахи: Минхэд ч яахав аав нь болдог юм байж харин та хамт байж чадана гэж үү?
Эра: Надад охин минь л чухал. Тэр хүнийг хэдий үзэн ядсан ч охин минь жаргалтай байвал би тэсэх болно.
Минхэ ч ширээнд эргэж ирэн суухад бүгд дуугаа хураав. Гэтэл аав нь: Охин минь яахав эх хүн шиг сонголтыг чинь хүндэлж байна. Гэхдээ аз жаргалынхаа сонголтыг үгүйсгэх хэрэггүй. Минхэгын аз жаргал чамд чухал байгаатай адил чиний аз жаргал бидэнд чухал.
Эра: Ойлоглоо ааваа. Тэд хооллож дуусаад Эра Минхэг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явав.
Машинд
Эра: Минхэ чи аавын тухай юу гэж байснаа санаж байна уу?
Минхэ: Тийм ээ би аавтай болмоор байна.
Эра: Би чамаас уучлалт гуйх гэсэн юм.
Минхэ: юунд??
Эра: Аав чинь нас бараагүй тэр тэнгэрт од болоогүй яг л бидэн шиг зүгээр байгаа.
Минхэ: Үнэхээр үү *нүд нь гялалзах*
Эра: Тиймээ. Тэр чамтай уулзахыг хүсэж байгаа.
Минхэ: Би ч бас уулзмаар байна. Гэхдээ яагаад өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байгаагүй юм.
Эра: Тэр Америк гэдэг холооо байдаг улсад сурч ажиллаад завгүй байсан юм л даа. Танай ангийн зарим найзуудын чинь эцэг эх нь ч бас өөр улсад байдаг шдэ.
Минхэ: Тиймээ. Тэгвэл одоо тэр иргээд ирсгүү?
Эра: Тиймээ. Чи түүнтэй уулзмаар байна уу?
Минхэ: Мэдээж уулзмаар байна. Хэзээ уулзаж болох юм.
Эра: Хагассайнд аавтайгаа хамт гадуур зугаалвал яаж байна.
Минхэ: Болж байна. Гоёдоо.
Эра ийм жаргалтай байгаа охиноо хараад Инсанд уурлах ёсгүй мэт санагдав. Тэр хэдий буруу зүйл хийсэн ч Минхэг бэлэглэсэн шүүдээ.
Эра охиноо цэцэрлэгт нь хүрэгчихээд ажилруугаа явлаа. Гэтэл утас нь дугарав.
Инсан: Чи охинтой ярилцвуу?
Эра: Ярилцсан тэр чамтай уулзхыг зөвшөөрсөн. Амралтын өдөр хаана хэдэн цагт хүргэж өгөхөө шийдээд хэлээрэй.
Инсан: 10цагт парк дээр уулзъя.
Эра: Ойлоглоо.
Тэр утсаа таслаад удаагүй байтал Мёнгсү залгав.
Мёнгсү: Өдрийн мэнд хадагтай.
Эра: Өдрийн мэнд.
Мёнгсү: Юу хийж байнадаа.
Эра: Ажилруугаа явж байна чи?
Мёнгсү: Сургуульруугаа явж байна. Надад асуух хэдэн зүйл гараад.
Эра: Юу юм?
Мёнгсү: Минхэ юунд дуртай юм. Анзаарснаар пизза ягаан өнгө дугуй бас хөөсөн чихрэнд дуртай юм шиг байсан. Өөр юунд дуртай вэ?
Эра: Яах гэж байгаа юм?
Мёнгсү: Би Минхэд таалагдмаар байна.
Эра: Тэр бүхий л зүйлд дуртай гэхдээ амьтны хүрээлэн орох тийм ч дуртай биш. Том амьтдаас их айдаг юм. Гэхдээ гөлөгөнд бүр үнэхээр их дуртай.
Мёнгсү: тэгвэл юунд дургүй юм. Айдаг эсвэл харшилтай ч юм уу? Тийм зүйл байгаа юу?
Эра: Тэр самарны эрдэнэшиний харшилтай идэнгүүт л амьсгаа нь боогдоод байдаг юм.
Мёнгсү: Хөөх наадах чинь сайн мэдэх ёстой зүйл байна. Та 2 энэ амралтын өдрүүдээр завтай юу?
Эра: Уучлаарай энэ амралтын өдрүүдээр амжихгүй.
Мёнгсү: Ойлоглоо тэгвэл ярьж байгаа дараа л болзоондоо явцгаая. Өдрийг сайхан өнгрүүлээрэй.
Эра: Чи ч бас.
Ажил гэр гэсээр өдөр хоногууд харавсан сум мэт өнгрөв. Мёнгсү Инсан 2 Эхагын утсыг амраалгүй зурвас бичиж ярьна. Эрагын хувьд зөвхөн Мёнгсү л түүнийг догдлуулж сэтгэлийг нь хөдөлгөж байв. Харин Инсан аль хэдийн хөрсөн сэтгэлийг нь ойлгохгүй дэмий хичээл зүтгэл гаргаж байв. Ингэж өнгөрсөөр амралтын өдрүүд ирлээ.

+++BAD BOY BUT GOOD FATHER+++Where stories live. Discover now