~~~Цуцлагдсан хуримын маргааш~~~
'Сүйт бүсгүй хаашаа яаран гүйнэ вэ? гэсэн томоохон асуулттайгаар биднийг үлдээсэн хосуудыг маань сасэн фенүүдийн ачаар сурвалжлагч нар түр ч болтугай тайван байлгах бололтой. Учир юу вэ гэвэл netizen-үүдийн албан ёсоор мэдээлснээр сүйт бүсгүй маань яаран гүйсээр нэгэн тансаг хауст очсон ба тэр нь алдарт big bang хамтлагын ахлагч G-Dragon-ных болохыг батлаад байгаа юм. Хэрэв тийм бол алдарт загвар өмсөгч маань саяхан гэрлэх гэж байсан WooBin-д биш GDragon-д чин сэтгэлээсээ хайртай байсан бололтой. Хурим нь дээрээ гологдон хаягдсан WooBin одоо хэр байгаа бол? Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Kim WooBin нь анхнаасаа мэдэж байсан, өөрөө явах зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл тэдний урт хугацааны солонгос үндэстний хайрыг татсан хосууд гэх нэр зүгээр л жүжиг байсан болж байна уу? Ямартай ч "Зугтсан сүй бүсгүй"-д дургүйцлээ илэрхийлэх хүмүүс маш их байгаа юм.
.
.
.
Энэ бүх мэдээлэл цацагдсаны дараа Jiyong бид хамтран амьдраад хэдийн 2 жилийн хугацаа өнгөрч. Гэхдээ л бид гэрлээгүй тэр ч байтугай бараг байнга шахуу муудалцдаг болчихсон. Энэ хугацаанд би ганц ч удаа зураг авалт байтугай олны өмнө гараагүй. Мэдээж хэн л хуримнаасаа зугтсан хүүхнийг нүүр царайгаа болгохыг хүсэх билээ. Гэхдээ энэ удаад надад нэг ажлийн гайхмаар санал ирсэн юм.Би: Хайраа би нэг зураг авалтанд орчих уу?
GD: Яах гэж?
Би: Зүгээр л 2 жилийн дараа надад анх удаагаа ажлын санал ирж байна. Магадгүй... магадгүй энэ...
GD: Эргэн эрэлт хийж болох байх гэж бодоо юу?
Би: Ммхн... хэрэв тэгвэл би гэртээ суугаад байхгүй ажилаа хийгээд эсвэл ядаж л зургаа зураад загвараа зохиогоод явж болох ч юм билүү?
GD: Хэрэггүй ээ! Чи зүгээр л гэртээ байж бай... би хангалттай мөнгө өгч байх болохоор санаа зоволтгүй!
Би: Миний хэлсэн үгийг чи ингэж л ойлгож байгаа хэрэг үү? Мөнгө олох гэж л... (гүнзгий амьсгаа авах) Заза больё дахиад лав муудалцмааргүй байна. (Босох)
GD: Суу!!! Чамд бүх зүйл байна. Өөр юу хэрэгтэй юм!!! (Хашгирах) би чиний хүссэн бүхнийг авч өгч чадна. Эсвэл тэр Woobin-тойгоо уулзахыг хүсээ юу?
Би: (Алгадах) Амаа мэдэж ярьсан чинь дээр байх шүү! (Шүд зуух) Юу хэрэгтэй юм гэл үү? Тэгвэл надад хувийн орон зай хэрэгтэй байна. Би чиний эхнэр ч хүүхэдтэй авгай ч биш тийм байж зүгээр нэг гэрийн мухар сахисан амьтан болмооргүй байна!!! Бас чи ингэж бодож байгаа бол бид нэг хэсэгтээ тусдаа байсан нь дээр бололтой!
Түүнийг үлдээн унтлаганы өрөөндөө орон жижиг аялалын цүнхээ гаргаж хувцаснуудаа хийж эхэллээ. Ядаж түүнийг ирээд намайг үлдэхийг гуйх байх гэж бодсон ч тэр үргэлжлүүлэн зурагтаа үзэж байгаа бололтой зурагтын дуу чангарч сонсогдлоо.
Бүх хувцасаа аль болох удаанаар цүнхлээд өрөөнөөс гарахад тэр яг л юу ч болоогүй юм шиг хөгжөөнт нэвтрүүлэг үзэн инээд алдан сууж байв. Гайхалтай би үнэхээр түүний хувьд хэн ч биш болсон бололтой.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanfictionБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?