Би: Ханбинaa өнөөдөр завтай юу?
Ханбин: хэлж мэдэхгүй л байна. Яасан?
Би: зүгээр л... би өнөөдөр завтай. Миний ажил бараг л дуусаж байгаа тийм болохоор цуг хооллох уу л гэх гэсэн юм. (Доошоо харах)
Ханбин: тэгэхээр... чи надаас өөртэйгөө өнөөдөр болзох уу гэж асууж байгаа юм байна тийм үү? (Жуумалзах)
Би: хэн тэгсэн юм. Зүгээр... зүгээр л хоол идэх үү л гэж. Би өлсөөд байна. Дургүй бол болих л үгүй юу.
Ханбин: (инээх) би дуртайяа чамтай цуг хоол идэх болно. явцгаая. Дараа нь гадуур цугтаа зугаална шүү.
Би: за
Өнөөдөр миний YG энтэртаймантанд ажиллаж байгаа сүүлийн өдөр. 7 хонгийн өмнө захиралд тайлангаа өгөөд өчигдөр гэрээгээ цуцлан гарын үсгээ зуралцсан юм. Харин өнөөдөр энд өрөөгөө суллаж өгөхөөр ирээд ойрын үед цугтаа байж чадаагүй болохоор Ханбинтай цуг гадуур зугаалах гэж байгаа маань энэ.
Бид эхлээд хоолонд орсоны дараа хүн багатай паркаар зугаалаад орой нь намсанд очин хамтдаа хүслээ шивнэсэн юм.
Ханбин: юу хүсэх гэж байна?
Би: ммм нууц. Харин чи?
Ханбин: хамтлаг маань улам нэрд гарч фенүүд маань үргэлж бидэнтэй цуг байгаасай гэж.
Би: сайхан сонсогдож байна. Биелэх байхаа...
Ханбин: тэрнээс ч чухал нэг зүйл байгаа юм байна. чамтай хамт энэ чигээрээ аз жаргалтай удаан хамт байх.
Би: (инээмсгэлэх)
Бид нүдээ анин гараа хавсарсаар хүслээ оддод шивнэн үлдээсэн юм. Энэ шөнө магадгүй хэзээ ч мартагдахгүй байх.
"Дахиад жоохон л урт амьдармаар байна"
Ханбин гэрт минь хүргэж өгөхөд бид нэг нэгнээсээ салахыг хүсэхгүй байгаа нь хэн хэнд маань мэдрэгдэж байсан юм.
Би: нөгөө... орж цай уух уу?
Ханбин: ммм харин тэгдэг ч юм уу? (Хоолойгоо засах)
Би: орцгооё. Машинаа байрлуулчих.
Ханбин: за
~~~Гэрт~~~
Би: гэртээ байгаа юм шиг байгаарай. Би цай тавиадхая.
Ханбин гэрийг минь ажиглан ийш тийш харан алхална. Тэрэнд их л сонин байгаа бололтой жаазтай зураг болгоныг харан хэзээ авхуулсан, ямар утгатай зэргийг надаас асууж лавлана. Яг л жоохон хүүхэд шиг.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanfictionБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?