хурим

1.2K 109 24
                                    

Ханбин надад амласнаараа хэнд ч хэлэлгүй 2 долоо хоног өнгөрсөн юм. Түүний царайнаас л тэр миний төлөө хэр их шаналж байгааг харж болохоор... тэр бараг л надаас илүү өвчтэй хүн шиг харагдах болсон. Хоол ч идэхгүй, өдөр шөнөгүй дуу бичиж ажилаа хийнэ. Энэ янзаараа надаас түрүүлж тэр нүд аних нь байна.

~~~Утас дуугарах~~~

Би: байна уу?

Ханбин: Хэжинаа....

"тэр согтуу байна. бас уйлж байна."

Би: Ханбинаа хаана байгаа юм? Яагаад согтуу байгаа юм?

Ханбин: би... би зүгээр л... тэсэхгүй нь. Би... би зүгээр л ойлгохгүй байна. Би дөнгөж жаргалтай болж эхлэж байхад... чамайг дөнгөж минийх боллоо гэж бодож байхад чи яагаад намайг орхиж явах гээд байгаа юм бэ?

Би: ханбинаа хаана байгаагаа хэлчих би яваад очьё.

Ханбин: би... бид... энтэртаймантаараа хоолонд орж байна. Надад зүгээр л яагаад гэдгийг хэлж болохгүй юм уу? Чи үнэхээр хатуу хүн юм? Бидний цуг байх хугацаа ийм бага гэдгийг мэдсэн бол би чамайг Жиюн ахтай бүтэн 2 жил хамт байлгахгүй байсан юм. (Уйлах)

Би: энтэртаймант? Наана чинь хэтэрхий их хүн байна Ханбин. Дуугаа намсага. Би чамаас гуйсан.

Ханбин: чи яаж хэнд ч хэлэхгүй энэ бүхнийг дотроо хадгалаад яваад байж чадаж байгаа юм бэ? Би тэсэхгүй нь чамайг энэ хорвоод байхгүй болно гэж бодохоор л би галзуурах гээд байна. (Хашгирах)

Би: ханбин!!! (хашгирах)

Тэр утсаа таслачихлаа. Тэнд... тэнд хэн хэн байгаа юм бол. Энтэртаймант гэхээр хамтлагынх нь залуус байж л таараа. Бас өөр хэн?

"ханбинлуу залгах"

Би: байна уу ханбин?

Chanwoo: эгчээ ах тасраад уначихлаа. Бас таныг л ирэхгүй бол харихгүй гээд байна. Та ирж чадах уу?

Би: ойлголоо аа. Хаягаа мессэжээр явуулчих би яваад очьё.

Chanwoo: за

Тэднийг сонсоогүй байгаасай л гэж найдая.

Ханбинаас ирсэн хаягаар такси барин очиход миний бурханд залбирч байсан бүхэн замхаран одсон юм. Тэнд энтэртаймантын бүх дуучид байсан. Магадгүй бурхан намайг мартаад удаж байгаа байх, эсвэл миний бурхан чөтгөр байх.

Би: сайн байцгаана уу? Аа Ханбин хаана байна. Би аваад явьядаа.

June: эгчээ... ах тэнд байна. бас ахын түрүүний яриад байсан зүйл...

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now