Нүдээ томоор нээн эргэн тойрноо гүйлгэн харлаа. Энэ яав ч миний таньдаг газар биш байна бас хажууд хүн байсан. Хэн байж болохов? Жиюн л биш байгаасай бурхан минь...
Аажуухнаар хажуу тийш харахад Юри надлуу муухай харан хэвтэж байлаа.
Би: ашгүйдээ.... (гүнзгий амьсгаа авах)
Юри: юу?
Би: чиний муухай царайг хараад бас ингэтлээ баярладaгаа бурхан минь...
Юри: хэн байна гэж бодоов?
Би: хэн ч бишээ... (санаа алдах)
Юри: Жиюн уу? Тэр энд байсан ч байж магадгүй...
Би: юу? Ямар новшоо яриад байгаа юм?
Юри: яахав дээ... та 2 урд шөнө их л чухал байгаад байсан шд...
Би: бид 2 яасан гэж? Тодорхой хэлээдэхээч дээ... ядаж байхад тэрнийг надлуу алхаж байснаас хойшхи юу ч санахгүй байна гээд боддоо... новш гэж. (Духаа цохих)
Юри: намайг чамлуу очиход та 2 их л дотно бэлхүүсээрээ наалдчихсан бүжиглэж байсан шд. Бараг л нэгнийгээ нүдээрээ идэцгээхнээ идэцгээх нь.... (шогшрох)
Би: тэгээд???
Юри: тэгээд яавал гэж би голоор чинь тэнэг хүн шиг шахаж бүжиглэж байгаад чамайг авч энд ирсэндэг. Надад баярлаж яваарай...
Би: тийм байлгүйдээ... баярлалаа баярлалаа. Ямар нэг тэнэг зүйл хийчихсэн байхвийдээ гэж хичнээн санаа зовов. Гэхдээ би яах аргагүй эрэгтэй хүнийх шиг цээж тэврээд нэг гар бэлхүүсээр гүйгээд байсан шд. Тэр хэнийн???
Юри: хуцаад байгаарай!!! би энд чамтай цуг хамт хоносон. Надаас өөр хэн байдаг юм. (Муухай харах)
Би: тэр хавтгай цээж.... тэгэхээр чинийх байсан юм уу??? (Инээх)
Юри: хуцаж улиарай чи муу!!! (дэрээр цохих) хавтгай биш шүү. Энэ 2 сэргэрийг харахгүй байна уу? Яахлаараа хавтгай болчихдог юм. Чи харин ч хавтгай цээжтэй биздээ?! (Дэрээр цохих)
Би: хуцаарай!!! өвдөж байна шд наадах чинь!!! (дэрээр зөрүүлээд цохих)
Бид 2 буудлын өрөөгөө буулгаталаа дэрээр байлдаад эцэс сүүлд нь усанд орцгоон гэр гэртээ харихаар явцгаалаа. Ямар азаар Хэжин байсан юм. Үгүй бол би өчигдөр шөнө яг ямар нэг тэнэг зүйл хийчих байсан биз. Тэр үнэхээр халуухан харагдаж байсан шүү дээ...
Ажлын өдрүүд болдгоороо болж дахиад л нөгөөх нэг хэмнэлийн амьдралдаа орон ажилласаар л.... гэхдээ энэ удаад нэг онцлог нь би өөрийн хүссэн загвараа зуран өөрөө оёсоор брендийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлэн хувийн 3-н салбар дэлгүүртэй болчихсон. Бас ажилчид сонгон шалгаруулж хувийн багахан үйлдвэртэй болох гэж байгаа. Энэ нь надад яг л зүүд мэт санагдаж байна. Жил гарны өмнө нь л би хувийн бренд байтугай зүгээр л загвар зурахыг хүсэж байсан бол одоо амжилтанд хүрчихсэн байна.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanfictionБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?