"2-дох гэрээслэл маань чамайг байна гэж төсөөлж байсангүй шүү хэхэ. Би яагаад заавал чамайг дурсах гээд байгаагаа сайн мэдэхгүй л байна. Тиймээс Черин чи миний хувьд бас ч гэж чухал хүн байсан бололтойдог шүү.
Ингээд эхлэе. Whats up my bad girl :) бидний харилцаа тийм ч сайнгүй гэдгийг би мэднээ. Гэхдээ энэ бүхэн миний буруу гэдгийг ч бас сайн мэднэ. Чи яг л гал шиг. Бадрангүй дүрэлзсэн, эрч хүчтэй. Яг л өмнөх над шиг... тиймээс ч бид хамт байж чаддаггүй байх. Түймэр дэгдчих гээд л… Хэдий чи гаднаа хатуу самар шиг харагддаг ч хэтэрхий уян зөөлөн гэдгийг чинь би мэднээ. Тэгээд л чи надад уурладаг байх. Өмнөх хүчирхэг Хэжин үгүй болчихсонд… хэтэрхий сул дорой арчаагүй нэгэн болсонд. Хэдий бид найзууд ч би чамаас арай эгчийн хувьд чи яг л бурхан надад олгоогүй төрсөн дүү шиг минь байсан юм шүү. Үргэлж намайг хурцалж, үргэлж хүчирхэгжүүлэх гэж. Надад хэлсэн үгсдээ хэзээ ч битгий харамсаж байгаарай. Түүний чинь ачаар л би дахин хөл дээрээ босож чадсан. Чи байгаагүй байсан бол магадгүй би аль эрт үхлийг сонгох байсан ч байж магадгүй юм. Тиймээс хонгор минь одоо нулимсаа арчдаа. Бас захиаг минь уншаад уйлах хэрэггүй. Үнэтэй будаг чинь буугаад чи аймар харагдах нь байна ххэ. Энэ зүгээр л нэг чиний дургүйг чинь хүргэдэг тэнэг хүүхний чамд захиж хэлж байгаа сүүлийн үгс. Үргэлж хүчтэй байж тайзнаасаа хэзээ битгий буугаарай. Blackjacks үргэлж чамтай хамт байх болно гэдгийг хэзээч битгий март. Тэдний хувьд чи үнэт эрдэнэс яг л надад үнэтэй нэгэн шигээ…Чи тайзан дээр л өөрийнхөөрөө, хэний ч харцыг булаам төгс төгөлдөр байдаг болохоор хүмүлс юу ч гэж хэлж байсан битгий бууж өгөөрэй. Бас хэзээд байдаг шигээ ах, эгч, дүү нартаа анхаарал халамжаа хүргэж түгээж байгаарай. Хүсвэл хатуухан шийтгээд өгч ч болно шүү. Би зөвшөөрлийг нь олгож байна. Миний бяцхан дүү Черин. Магадгүй энэ тэнэг санагдаж магадгүй ч хайртай шүү охин минь битгий уйлж, гансраарай. Чи бол хүчирхэг нэгэн тиймээс чадлийнхаа хэрээр дүрэлзээд өг.
Өө мартах шахаж. Миний энт.мант доторхи өрөөг санаж байгаа биздээ? За чи ч юу гэж мартахав дээ хэхэ. Тэнд миний чамд бэлдэж тавьсан хуримын даашинз байгаа тэрийг би чамд бэлэглэмээр байна. Өмссөн байхыг чинь харахыг ямар их хүсэж байна гээч. Даанч… цаг нь болохоор надтай хамт ярьдаг байсан шигээ сайхан хурим хийгээд хуримын даашинзыг минь өмсөөд тэнгэр өөд инээмгэлээрэй. Би тэнд байж байх болноо. Амлаж байна.
Чиний бяцхан өрсөлдөгч хайрт эгч Хэжинээс нь…
Жич: Нулимсаа арч чи яг одоо үзлийн новш шиг харагдаж байна хаха…"
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
ФанфикБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?