Ойрын хэдэн сардаа байгаагүйгээрээ тухтай унтсан мэт санагдан инээмсгэлсээр нүдээ нээлээ. Гэхдээ.... эмнэлэгийн өрөөнд ганцаараа... Яг л өчигдөр оройн бүх зүйл сайхан зүүд шиг. Хэрэв тэр бүхэн зүүд байсан бол би зүүднээсээ хэзээ ч сэрэхгүй байхыг хүсэх байх.
Дахиад л ганцаардлын мэдрэмж намайг бүрхэж эхэллээ. Гэхдээ энэ үед би яг хэнийг бодох ёстой вэ? Өчигдөр шөнө тэвэрч хэвтсэн хүнийг үү, амьдралыг нь ардаа хаян явсан ч одоо ч надад халамжийн гар сунгадаг хүнийг үү? Бүр хажууд минь байхдаа ч аз жаргалыг надаас мэдэрдэг тэр хүнийг үү? Би хэтэрхий их нүгэл үйлдэж байх шиг байна. Хэнд нь ч жаргал өгч чадахгүй мөртлөө бүгдийг нь нэг зүрх дотор хадгалж байгаа нь тэр их нүгэл минь байх.
Хэрэггүй зүйл бодон хэвтсээр эмчилгээний цаг боллоо. Өнөөдөр орой гэхэд би эмнэлэгээс гарах төлөвлөгөөтэй байгаа. Эрт гарья гэсэн ч эмнэлэг бас энтрертаймант зөвшөөрөхгшй байхаар нь гуйсаар байгаад ядаж орой ч хамаагүй гарахаар болсон юм.
.
.
.
~~~Сарын дараа~~~
Одоо л нэг юм гэрээсээ гарч болох нь. Уг нь би дээр эмнэлэгээс гарсан ч захирал ажилаа энтертаймант дээр ирж хийхийг хориглосоноор би гэртээ ажилласан нэртэй амарч суусан юм. Гэхдээ мэдээж хэрэг ажилаа хувиарын дагуу хийж байсан л даа...
Энтертаймант дээр ирэхэд хүн бүр л худлаа санаа зовсон дүр эсгэж биеийг минь асууж байлаа. Муу пялдага амьтад гэртээ байхад нэг нь ч утсаар яриагүй юм байж.
Черин: чи дээрдсэн харагдаж байна.
Би: чи харин ажилгүй харагдаж байна.
Черин: тиймээ ойрдоо амралттай байгаа.
Би: мм тэгвэл сайн амраад аваарай даа. Би өмнөхөөсөө ч хүчтэй болчихсон болохоор... (инээмсгэлэх)
Черин: ашгүйдээ. Одоо л хөгжилтэй санагдаж байна. Тэгвэл би ч гэсэн сайн амрах хэрэгтэй бололтой. (Инээх)
Би: тиймээ... тэгвэл дараа тааралдацгаая. Би ажилтай байна.
Черин: ойлголоо.
Бид бие биенээ бассан зүйл ярилцаж байсан ч цаагуураа бяцхан дотно харилцааны зүйлс байсан юм.
Тиймдээ яг л төсөөлж байсан шиг минь маш их ажил овоорчихож. Удахгүй бидний гэрээ дуусах дөхөж байгааг ч хэлэх үү бүх зүйлийг нэг дор хийлгэхийг хүссэн юм шиг байна. Новш гэж.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanficБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?