Одод...

731 78 0
                                    

"Whats up gyus! Ингэж мэндэлж байгаа уучлаарай. Бид өмнөх шигээ баясалтай уулзалгүй их удсаж тийм үү? Энэ бүхэн магадгүй миний буруу байх. Миний хийсэн зарим нэг тэнэг үйлдлээс болоод та нарт би их төвөг удсан. Тиймээс албан ёсоор уучлалт гуйж байна. Бас уучлана гэж найдаж байна. Та нар миний хувьд яг л ах нар шиг минь байдаг хүмүүс тиймээс ч би өдийг хүртэл уулзаж чадахгүй байсаар байгаад явж байгаадаа харамсаж байгаа байх. Бүх зүйл их адармаатай болчихлоо тийм үү? Анх онгоцонд үс минь орооцолдоод та нартай уулзаж байсан цаг саяхан мэт боловч хэдийн олон жил өнгөрчихөж. Тэр үе үнэхээр гайхалтай. Намайг тэр үел хэрхэн догдолж байсныг та нар лав мэдэхгүй дээ. Алдарт kpop-н хаад урд минь сууцгааж байсан хэхэ. Хэдий гаднаа аль болох тайван царай гаргах гэж хичээсэн ч зүрх мнь дэлбэрэх гэж байгаа юм шиг л байсан. Бурхан минь гэж. Бид танилцаж дотносох тусам би та нараар үнэхээр бахархаж, хүндлэх болсон. Өдий зэрэгт хүрэх гэж хэр их хөдөлмөрлөж, хэр их зовж байсанг чинь хэн ч хэлж чадахгүй байх. Тиймээ та нар миний хүлэгт баатрууд. Хэзээд, юунд ч нугарашгүй бат бөх ах дүүсийн харилцаа, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл гээд л та нар бол агуу хүмүүс. Тиймээс та нарын нэг бяцхан шүтэн бишрэгч охин өнгөрлөө гээд битгий урвуу царайлаарай. Би үргэлж та нартай хамт байх болно. Дурсамжинд чинь… Бас би та нарт хэзээ ч чин сэтгэлээсээ гомдож байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Надад муухай аашилж байсан гэж санаа зовох хэрэггүйдээ. Юу ч болж байсан та нар ах дүүс тиймээс би бүгдийг ойлгоно. Ирээдүйд бүх зүйл сайхан болох болно. VIP-с үргэлж та нарын ард байх болохоор чадах хүртлээ тайзан дээр удаан оршин тогтноорой. Амьдрал баялаг шүү. Тиймээс сандал, панда, пороро нтрийг хайрлаад байлгүй эртхэн өөрсдийн жинхэнэ хайруудыг олж хамтдаа үхэн үхтлээ жаргалтай амьдрахыг хичээгээрэй. Сүүлд нь харамсахгүйн тулд бүхнээ түүнийхээ төлөө зориулаарай. Бас Youngbae хуриманд чинь оролцож чадахгүй болсонд уучлаарай. Уг нь би түрүүлж хуримаа сүр дуулиантайгаар хийхийг хүссэн юмсан. Даанч үлдсэн хугацаа маань хангалтгүй бололтой. Гэхдээ нэг нууц дэлгэхэд бид хэнд ч мэдэгдэлгүй бяцхан хурим хийчихсэн. Тиймээс яг одоо та нарт Ким Хэжин биш Квон Хэжин гэрээслэлээ бичиж байна. Ээе залуусаа битгий гомдоорой. Би зүгээр л үлдсэн багахан хугацаандаа аз жаргалтайгаар Квон Хэжин гэж дуудуулахыг хүсснн юм. Хэрэв… хэрэв хугацаа дахиад жоохон л байсан бол би YGPapa-р хөтлүүлээд хурмийн ордонд орж гэрчээрээ та хэдийг залах байсан юм. Гэхдээ одоо энэ бүтэшгүй зүйл. Тиймээс миний өмнөөс аз жаргалтай сайхаэ хурим хийцгээгээрэй. Та нар бол миний хувьд харанхуйд төөрч явахад зүгээ болох одод минь юм шүү. Бас Жиюныг хайрлаж хамгаалж яваарай. Би түүнийг өөрөөсөө болж бэртээж зовоохыг хүсэхгүй байна. Тэрэхээр та нарт түүнийгээ даатгаад тэнгэрийн оронлуу явлаа шүү. Бас үргэлж та нарын зүрхэнд оршино гэж найдаж байна. Хайртай шүү бэр дүү Квон Хэжинээс нь…

Жич: Битгий удаан хугацаагаар гуниглаарай. VIPs-ын төлөө та нар хүчтэй, цоглог байх ёстой шүү :* "

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now