bonus

875 95 4
                                    

~~~Чериний талаас~~~

Энтэртаймант дээрээ ирэхэд Хэжинийг манайд ажиллаж байгаа гэсэн яриа гарсан байсан тул яаран түүний өрөөлүү явлаа. Тэр арай ч энэ хүртэл ирж ажиллах зориг байхгүй байлгүй дээ. Солиорчихоогүй л бол...

Тиймээ тэр солиотой юм байна.

Яаж энд байгаа бүх хүмүүс өөрийнх нь тухай мэдэж байхад энд ингээд юу ч болоогүй юм шиг ажиллаж чадаж байна.

Түүний өрөөнд орохдоо аль болох хэрэлдэхгүй гэж бодсон ч тэр түүнийг инээмсгэлсээо орж ирэхийг харахад дотор минь ямар нэг зүйл хүндэрч мэдэгдсэн юм. Тиймээс л түүнлүү уурлаж өрөөнөс нь үсдэн гаргахад лай болж захиралтай тааралдаад шийтгэл гэж Хэжинаас 3метрээс дотогш ойртож болохгүй гэсэн дүрэм тогтоолголоо. Бас түүнийг харж байхад тэр Ханбинтай их дотно байх шиг байсан. Арай ичихгүй түүнтэй ч бас уулзаж байгаа юм биш биздээ? Удахгүй залуус энтэртаймант дээр ирэх болно тэрнээс өмнө түүнийг явуулах ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Үгүй бол дахиад л Жиюнд хэцүү болох байх...

.

.

.

Жиюны талаас

Японд олон зураг авалтанд оролцсоны дараа нутагтаа ирэхэд маш сонин мэдээлэл биднийг угтсан юм. Уг нь энэ мэдээлэл цацагдаад удаж байгаа бид тоглолт гээд огт анзааргаагүй бололтой. Юу вэ гэвэл Хэжин манай энтэртайманттай гэрээгээр ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл ба бүр бидэнтэй хүртэл хамтарч ажиллаж магадгүй, цаашлаад бид 2н хуучин харилцааны талаар болон одоогын харилцааны талаар ч бичсэн байв. Гайхалтай тэр юу сэдээд байгаа юм бол?

Би: whats up gyus!

Черин: hey bae юу байна. Ажиллууд бүгд сайн уу?

Би: мэдээж бид хэн билээдээ. Бүх зүйл болдгоороо л болсон.

Черин: харин энд бүх зүйл орвонгоороо эргээд байна.

Би: тиймээ мэдсэн. Тэр хэзээнээс энд ажиллаж байгаа юм?

Черин: сайн мэдэхгүй байнаа. Намайг ирэхэд аль хэдийн дийлэнх ажиллаа хийчихсэн гэсэн яриа байсан. Тэгэхээр санаа зоволтгүйдээ тэр удахгүй явчих байх.

Би: би юунд санаа зовно гэж. Тэрэнд л хэцүү байна байх. Удахгүй Нана энд ирнэ.

Черин: өө гайхалтай энд ч халуухан юм болох нь дээ... (жуумалзах)

Яг бидний төсөөлж байсан шиг Nana-г энд ирсэн цагаас эхлээд л асуудал ундарч эхэлсэн юм. Эхлээд кофе болон түлэгдэлт дараа нь папарациуд эцэст нь Хэжины ухаан алдалт. Гэхдээ энэ болгоныг харж байхад Хэжинд үргэлж санаа зовон, тэрэнд энэ бүхэн хэрхэн нөлөөлж байгаа бол гэсэн бодол толгойд минь эргэлдэнэ. Харин түүнийг ажил дээр байгааг нь харахад тэр юу ч болоогүй юм шиг царайлах нь миний сонирхолыг бүр ч татаж байна. Тэр үнэхээр Ханбинтай нийлээд намайг ч бодох завгүй байгаа юм болов уу? Хэрэв тэр ямар нэг зүйл санаж байгаа бол өөр байх баймаар юм...

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now