Бүх зүйлийг шинээр эхлэх болно.
Би чадна.
Би энэ хэцүү ертөнцөд дахин төрөх болно!!!
.
.
.
Жиюны тухай гарсан цуурхалаас хойш сарын хугацаа өнгөрсөн ч энт болон бусад талаас ганц ч мэдэгдэл хийсэнгүй. Үүнтэй холбогдуулан миний тухай ч цуурхал ихээр гарч байгаа. Яагаад вэ гэж үү?Хүн бүхэн Binu-г Жиюнаар сольсонг минь мэдэж байгаа, үүний дээрээс нэмээд миний тоглосон реклам цацагдсан тул намайг Жиюнаас салаад нэг ёсондоо түүнд хаяагдаад дахин урлагын ертөнцөд орж ирэх гэж байгаа гэсэн цуу яриа дэгдээд байгаа юм. Уг нь энэ бүхэн бүгд маш өөрөөр эхэлсэн ч одоо бол хүн бүхэн ингэж л харж байна. Бас би энэ нэг сарын хугацаанд Жиюны хувьд үнэхээр шалдаа буусан гэж хэлж болно. Түүнээс салахыг хүсээгшй туд байнга ууж уухаараа залгана. Яг л хямдхан хүүхэн шиг…
Calling…
"Байна уу? Жиюнаа… Дахиад л би байна. Гэхдээ…гэхдээ энэ удаа сүүлийнх нь байна гэж амлаж байна.(Хоолой зангирах) Чиний хүссэнээр би чамд дахиж төвөг удахгүй болохоор сайн сууж байгаарай…"
Дуут шууданд дахиад л хэлэх гэсэн үгээ үлдээгээд таслах гэхэд түүний хоолой сонсогдлоо. Үнэхээр уур бухимдалтай яг л намайг маш ихээр үзэн ядаж байгаа мэт…
Жиюн: Хангалттай! Би чиний согтуу дуудлагыг хангалттай тэвчсэн. Одоо яасан амиа хорлох гээ юу?! Чи яг л ашиглуулаад л
хаягдаж байгаа хүүхэн шиг аашилж байна. Ингэхээ больж үз! Би чамайг хайрлахаа больсон гэдгийг ойлгох тийм хэцүү байна уу?! Зүгээр л миний амьдралаас зайлж үзээч!Би: Жи… жиюнаа… би…
Жиюн: Зүгээр л биднийг тайван охиод зайлаад өг! Чиний үхэх эсэх надад хамаагүй муу ядаргаатай өлөгчин минь!!! (Хашгираад утсаа таслах)
ӨЛӨГЧИН!
Тэр сая намайг тэгж дуудсан уу? Үгүй… үгүй би буруу сонссон байх. Гэхдээ сая…
Гомдож байна. Маш их гомдож байна! Би тэрний хувьд хэн ч биш байсан юм гэж үү?!
Харж л байгаарай Квон Жиюн!!! Чи миний өмнө мөлхөөд ирэх болохоор одооноос өвдөгөө сайн гамнаж байгаарай!!!
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanfictionБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?