IKON...

887 89 5
                                    

Энтертаймантад ажиллаад 7 хоносон ч азаар би big bang-нханы хэнтэй нь ч таарсангүй. Гэхдээ мэдээж тэд нэг л өдөр ажил дээрээ ирж л таараа шүү дээ.

Бүх зүйл яг л эхлэж байсан цэг дээрээ ирсэн мэт би залуустай хамтарч ажиллаад л инээлдээд л үнэхээр сайхан байна. Мөн хажуугаар нь жижиг жижиг зураг авалтанд оролцож, woobin-тай хаяадаа мэнд мэдэн чатлаж байгаа болохоор үнэхээр бүр үнэхээр сайхан байна. Энд ажиллаж байгаагаас хойш мэдээж намайг yg энтертайманттай холбоотой гэсэн яриа дэгдэж тэр болгонд 2 талаас товчхон тайлбар хийснээр yg papa-гын хүссэн эв найрамдлын гэрээг бүгд л мэддэг болсон. Энэ мэдээ мэдээж big bang-нханы чихэнд ч бас хүрсэн байх...

.

.

.

Winner-ынхоны хувцас хийх ажил бараг л талдаа орсоноор би бага ч гэсэн энтертаймантаар тэнүүчлэх боломжтой боллоо. Мухарт байх өөрийн өрөөнөөсөө гараад дээшээ нэг давхар явж үзлээ. Бүх л хүн шаргуу ажиллана. Зарим нь намайг өрөвдсөн харцаар харах бол зарим нь басамжилсан харцаар харна. Яг л чи Жиюнд хаягдсан биздээ гэж байгаа мэт... мэдээж энд байгаа бүх хүн бид 2ын харилцааг сайн мэднэ. Би чинь нэг үе эдний бэр нь гэгдэж байсан хүн шүү дээ. Дээш дахин нэг давхар гарахад winner-ынхон бүжгийн бэлтгэлээ хийж байгаа бололтой чанга хөгжим нүргэлэн хэдэн залуусын хөлийн чимээ сонсогдоно.

Тиймээ тэд үнэхээр сайн бүжиглэдэг. Бас хэзээ ч цуцаж няцахгүй мэт... аргагүй шүү дээ энэ тэдний амьдрал болсоноос хойш.

Би: залуусаа та нар мундаг юм. (Алга таших)

Би тэднийг бүжгээ дуусган бүгд шалан дээр хэвтэхэд нь хаалга нээн инээсээр орж ирэн хэллээ.

Taehyun: үхлээ... (амьсгаадах)

Би: гэхдээ л мундаг байлаа. (Инээмсгэлэх)

Seunghoon: баярлалаа...

Jinwoo: 10 минут амраад дахиад нэг бүжиглэж үзнэ шүү!

Mino: тэр хэзээ ч ядардаггүй байхаа... (нүүрээ арчих)

Taehyun: турж үхлээ!

Mino: юм идэх үү?

Jinwoo: дараагын амралтаараа идэцгээе!

Taehyun: ёооё цангаж үхлээ...

Jinwoo: чи хөөе амьд гарах арга алга уу? Үхлээ л гээд байх юм. (Алчуур шидэх)

Taehyun: угын яг үхлээ...

Би тэднийг харан чимээгүйхэн инээмгэлэн сууцгаана. Тэдэнтэй анх уулзахад яг л ийм байсан. Цагаахан ямар ч толбогүй гэнэн хүүхдээрээ... харин би?

Let's not fall in love2 (Дууссан)Where stories live. Discover now