Сайн уу Жиюн аа? ингэж асуух тэнэг ч...
Миний сахиусан тэнгэр, миний хайрын бурхан. Чамтай учирсанаар л би хайр гэж ямар гайхалтай зүйл байдгыг бүрэн төгс ойлгож авсан. Чи бол миний гайхамшиг.
Санаж байна уу? Бидний анхны уулзалтыг. яг л бурхан бидэнд зориулж бэлдсэн жүжиг мэт... анх чамаас үнэртэж байсан тэр үнэртэй ус бас тэр уян хөдөлгөөнтэй нарийхан цагаан гарыг би маш тод санаж байна. их урт хугацаа өнгөрч тийм үү? гэхдээ тэр үе миний тархинд одоо ч төсөөлөгдөж байна. сандарсандаа багахан чичрэх гар болон санаа зовиносон харц... бурхан минь чи тэгэхэд үнэхээр эгдүүтэй харагдаж байсан.Гэхдээ юу гээч чи тэрбумаар хэн ч мэдэхгүй нэг хүүхний зохиосон даашинзыг авахдаа юу бодож байсан юм бэ? Тэнэг юм шиг. аргагүй л хүссэн л бол бүгдийг авч байж салдаг алдарт Квон Жиюн мөндөө...
Тэр шөнө... зүрхний минь цохилт анх удаа тэгтлээ хурдсаж үзсэн байх. Чиний гар, уруул, амьсгал биенд минь мэдрэгдэх тусам би яг л бяцхан охин мэт сандарч бас догдолж байсан. Ямар нэг буруу үйлдэл хийгээд тэр төгс мөчийг үгүй хийчихвийдээ гэж айж байсан. Гэхдээ төгсгөл нь чиний төсөөлсөн шиг байгаагүй байх тийм үү? Хэрэв тэр үед бид унтсан бол би чиний хувьд нэг шөнийн чинь хүүхнүүдээс ялгаагүй болох мэт мэдрэмж төрж байсан болохоор энэ харилцаагаа улам удаанаар авч үлдэхийг хүссэндээ дотроос минь нэхэх мэдрэмжээ хүчээр дарж билээ.
Секс...
Энэ тухай бодох үед бидний шөнө болгон хийдэг халуухан зүйлс биш нэг л зүйл толгойд минь түрүүлж орж ирдэгийг мэдэх үү? бЕБитгий уурлаарай хэхэ.
Санаж байна уу? Миний сандал дээрхи бүжиг чамд одоо ч таалагддаг тийм үү хонгор минь? Тэр үеийн чиний царай... бурхан минь би тэр үед зургийг чинь авах ёстой байсан юм. Тэгсэн бол магадгүй тэр чиний хамгийн дургүй зураг болох байсан биз хаха.
Миний хартай мангар залуу...
Миний зүрх чиний төлөө цохилж байхад яагаад тэгтлээ харддаг байсан юм бэ? Чамайг харах бүрт би дахин дурладаг байсан. Хэдий бид салж хол байсан ч, зургийг чинь үргэлж харж байсан ч би чамайг санасаар л байсан.
Магадгүй би чиний итгэлийг нэг биш удаа алдсан болохоор тэр байх тийм үү? Ү Бин... бас Ханбин...
Тэд ямар ч буруугүй юм шүү. Тэдэнд битгий хатуурхаарай. Зүрх хэнийг хайрлахаа шийддэггүй гэдгийг бид 2-уул мэдэж бас мэдэрч байгаа болохоор тэднийг ч бас ойлгоорой.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
ФанфикБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?