Нүдээ аажмаар нээн харахад эмнэлэгийн хоосон өрөөнд ганцаараа байлаа. Би хэзээ наашаа ирсэн, яагаад энд байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Магадгүй удахгүй хэн нэгэн орж ирээд тайлбарлах байх гэж найдан нүдээ буцаан аньлаа.
?: тэр сэрчихсэн гээ биздээ? Яагаад одоог хүртэл унтаж байгаа юм?
?: тэрний хөдөлгөөн мэдрэгч сэрсэн дохио өгсөн ч биднийг орж ирэхэд тэр унатаж байсан.
2 хүний хоорондоо ярилцах чимээнээр нүдээ нээн харахад Ханбин болон эмч бололтой цагаан халадтай үл таних залуу мөн зогсож байв.
Би: ханбинаа...
BI: тэр сэрчихлээ... хэжин яаж байна? Өвдөж байгаа газар байна уу?
Би: (толгой сэгсрэх)
Эмч: хадагтай наашаа хараарай. Толгой чинь эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байна уу?
Би: (толгой сэгсрэх)
Эмч: би 10н минутын дараа ирж нарийн үзлэг хийх болохоор та 2 түрдээ ярилцаж байдаа.
Эмч шиг хувцасласан залуу гарах үед би арай гэж босон хана налан суулаа.
BI: өвдөж байгаа газар үнэхээр байхгүй биз? Ус уух уу? Юм идэх үү?
Би: зүгээрдээ би зүв зүгээр байна. Гэхдээ би яагаад энд байгаа юм?
BI: мэдэхгүй ээ чамайг утсаа авахгүй байхаар нь тасралтгүй залгаж байтал Жиюн ах утсыг чинь аваад ухаан алдаад энд ирчихсэн байна гэж хэлсэн.
Би: тэгэхээр Жиюн намайг энд авчирсан хэрэг үү?
BI: тийм л байх. Гэхдээ ганц жиюн ах ч биш ах нар бас Черин чамайг ухаан алдсаныг мэдэж байсан.
"тэгэлгүй л яахав. Би тэдний нүдэн дээр ухаан алдаад уначихсан шүү дээ"
Би: одоо санаа зоволтгүйдээ. Би зүгээр...
BI: чи ухаангүй 2 хоночихоод яаж зүгээр гэж хэлж чадаж байнаа.
Би: 2 хоногоо???
BI: тиймээ 2 хоног.
Би: новш миний ажилууд...
BI: наад ажилдаа л санаа зовж байна уу? Эмч чамайг сэтгэл зүйн ядаргаанд орчихсон байна гэж хэлсэн. Бас сайн амрах хэрэгтэй гэсэн.
Би: би бүхэл бүтэн 2 хоног унтчихсан байхад чи яаж намайг дахиад унтаж амар гэж хэлж чадаж байнаа (инээх)
BI: тийм л дээ гэхдээ л... (инээх) заза байж байгаарай. Би захираллуу чамайг сэрсэн тухай мэдэгдээдхье.
YOU ARE READING
Let's not fall in love2 (Дууссан)
FanfictionБүх зүйлийг түүний төлөө орхисон ч бүх зүйл чиний хүссэнээр төгсөх болов уу?