6

82 3 0
                                    

Жэйн: Баярлалаа

Тэрээр банкнаас ахынхаа шилжүүлсэн мөнгийг авч буй нь энэ юм. Энэ хооронд Марк амран сууж байв.

Тэд банкнаас гаран ойр байх пиццаны газар луу хаахаас нь өмнө гудамж уруудан алхах болов.

Марк: Ммн, тэгэхээр би өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх л даа. Намайг Ма..

Марк-г хэлж дуусаагүй байхад нь Жэйн үгийг нь таслан

Жэйн: Би чамайг хэн болохыг чинь мэднэ ээ. Чи бол ГОТ7-н Марк Туан.

Жэйн: Өө яаанаа, сая би үнэхээр бүдүүлэг загначихлаа. Яриаг чинь тасалсанд уучлаарай.

Тэрээр ийн хэлээд гэмшин доош харан зогсов.

Марк инээн түүний эрүүнээс барин дээш харуулав. Магадгүй түүний инээмсэглэл Жэйн-н хувьд харж байсан хамгийн үзэсгэлэнтэй нь байсан байх.

Марк: Зүгээр дээ, Жэйн. Чи намайг мэдэж байгаад би баяртай байна аа. Чи манай хамтлагийн дууг сонсож байсан уу?

Марк өөдөөс нь харах ичимхий охин луу харсаар хэлэв.

Жэйн өөрийнхөө царайг ороолтоороо халхлан

Жэйн: Тиймээ, би дэбүт хийсэн цагаас чинь хойш сонссон.

Марк түүнийг өөрсдийн фэн байсан гэдэгт нь үнэхээр их баярлаж байлаа.

Марк: Чамд хэн нь илүү таалагддаг вэ?

Тэд пиццаны газар орж ирэхтэй зэрэгцэн тэр асуултаа тавив.

Жэйн өөрийг нь биш гэдгийг мэдвэл гомдох болов уу? гэж хэсэг бодон түүн лүү харав.

Марк: Зүгээр дээ, шударгаар л хэлчих.

Жэйн: Надад Ёнжэ таалагддаг. Гэхдээ чи ч гэсэн надад таалагддаг шүү.

Жэйн-н хамаг цус нь хацар дээрээ ирээд бөөгнөрчхөө юу гэлтэй улайжээ.

Марк хөхрөн инээгээд түүний хацарнаас нь чимхсэн нь аль алинд нь гэнэтийн зүйл байлаа.

Марк: Уучлаарай, чи зүгээр хөөрхөн харагдаад л... Заазаа пиццагаа авцан юм чинь явцгаах уу?

Тэр ингэж хэлээд сурсан зангаараа түрүүлэн явав. Харин Жэйн түүний араас ичингүйрэн даган явна.

———

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now