26

44 2 0
                                    

Марк-н ирсэн өдөр тэд бөөндөө цуглан хоолонд орсон бөгөөд vlive дээр шууд бичлэг хийсэн юм. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлээгүй учир нь тэд Жэйн-г явуул гэсэн олон бүдүүлэг сэтгэгдлүүд харсан болохоор..

Тэд хоолоо идэж дуусаад дорм луугаа явж амарцгаах болов.

Марк: Чи гэр лүү харихгүй юм уу?

Жэйн Марк-н хажууд түүний орон дээр суусанд тэр ийн асуусан юм.

Жэйн: Үгүй ээ, чи маш удаан явж ирсэн. Би чиний тэврэлтийг их санасан.

Марк түүнийг өхөөрдөн тэврэн авлаа. Тэр ч гэсэн түүнийг маш их санасан билээ. Хэдийгээр тэр нэгхэн долоо хоног яваад ирсэн ч энэ нь тэдэнд яг л нэг жил шиг санагдсан юм. Марк одоо л Жэйн-г хажууд нь байгаад үнэхээр их баяртай байгаагаа мэдэрч байлаа.

Маргааш өглөө нь Жэйн эртлэн босож тэдний дормоос явж гэртээ харин шүршүүрт оров. Тэр ахдаа загнуулах вий гэж бодсон ч азаар ах нь гэртээ байхгүй байж таарсан юм. Гэхдээ Жэйн ахынхаа хэлсэн үгсийг тоохгүй өнгөрөөж ердөө ч чадахгүй байлаа. Тэр удахгүй Марк-г орхиод явах учраас түүнтэйгээ илүү их цагийг хамтдаа жаргалтай өнгөрөөхийг хүснэ.

---

Жэйн: Хөөе ээ, жоохон удаан лдаа.

Жэйн Never Ever-н бүжгийг сурахыг хүссэн учир Марк-н хөдөлгөөнийг дуурайх гэж ядан хэлж буй нь энэ билээ.

Марк: Чи энийг сурсан уу?

Марк түүнд дараагийн хэсгийг үзүүлж дуусгачихаад асуухад Жэйн түүнд анхаарлаа хандуулалгүй өмнөх хэсгийнхээ бүжгийг сурах гэж хичээж байлаа.

Жэйн: Үгүй ээ, уучлаарай. Чи энийг дахиж надад үзүүлж болох уу?

Гэвч Марк-г түүнд бүжгийг ахин давтан үзүүлж байхад Жэйн түүнийг орхиход одоо хэдэн хоног үлдсэн бол гэдгийг бодож зогсож байсан юм.

2 долоо хоног. Түүнийг орхиж явахад 2 долоо хоног үлдсэн байна.

Жэйн-г бодлогоширон байсныг Марк-н хэлсэн үг замхруулан бодит ертөнцөд авчирав.

Марк: Амармаар байна уу?

Жэйн түүн лүү хэсэг юу ч үл өгүүлэх харцаар харж байгаад толгой дохин тэд шалан дээр хамтдаа сууцгаалаа.

Марк: Жэйн чи зүгээр үү?Сүүлийн хэдэн өдрүүдэд чиний анхаарал сайн төвлөрч өгөхгүй байх шиг байх юм?

Жэйн: Би зүгээр ээ. Жоохон юм бодоод л тэр.

Жэйн Марк-г түүнээс юу бодож байсан талаар нь асуухыг мэдэж байсан учраас түүнийг асуухаас нь өмнө уруул дээр үнсэв. 

Удалгүй тэд бие биенээсээ бага зэрэг холдов. Энэ үед Марк шалан дээр хэвтчихсэн байх ба түүний дээр Жэйн сууж байсан юм.

Марк: Дахиж битгий ингээрэй.

Жэйн: Чи энэнд дургүй байгаа юм уу?

Жэйн түүнээс инээмсэглэл хариу болгон асуув. Харин энэ нь Марк-н хацрыг улайлгаад амжсан нь Жэйн-н эгдүүг хүргэн тэр дахин Марк-н хацар дээр зөөлхөн үнсэв.



|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now