21

51 4 0
                                        

Жэйн Жэйби-н өгсөн маск болон малгайг өмсөн нүүрээ халхлан компаниас гарч гудамжаар доош уруудлаа.

Жэйн утсаа гаргаж ирэн түүнд хэцүү байсан ч хөмсгөө зангидсаар нийтлэлийн сэтгэгдлүүдийг уншиж үзлээ. Тэр цөөхөн ч гэсэн тэднийг дэмжсэн сэтгэгдэл харсандаа маш их баярлав. Гэхдээ сөрөг сэтгэгдлүүд хамгийн их байсан юм.

Тэр санаа алдаад гудамжаар алхсаар л байв. Түүний утас байнга чичрэн нийтлэлийн тухай шинэ мэдэгдлүүд ирж байлаа.

" Жэйн!"

Жэйн түүний нэрийг хэн нэгэн дуудахад эргэн тойрноо ажин харсанд хар Range Rover-с Марк алхан гарч ирэв. Марк ямар ч нүүрээ халхлах зүйл зүүгээгүй байгаад Жэйн их гайхан харлаа.

Жэйн: Марк, чи энд юу хийж байгаа юм бэ?

Марк түүнийг машиндаа түлхэн суулгаж байхад тэр ийн асуусан юм. Зарим нэгэн хүмүүс зураг аваад байсан учир Марк хурдхан жолоочийн талын суудалдаа суун машинаа хөдөлгөн тэндээс холдов.

Жэйн: Марк, бид хаашаа явж байгаа юм? Яагаад Сөүл-с гарчихав аа?

Марк:  Бид аялалд явж байна.

Марк Жэйн лүү бүх зүйл зүгээр болно доо гэсэн шиг зөөлхөн инээмсэглэн түүнд хариу өгөв.

---

Жэйн далай харж байгаадаа үнэхээр баяртай байлаа.

Жэйн: Энэ бол Гёнпо далай! Гэхдээ бид яагаад энд байгаа юм бэ?

Марк: Утсаа өгч байгаач гээд тэр түүний гарнаас утсыг нь авав. Харин Жэйн яах гээд байгааг нь ойлгохгүй том нүдлэн зогсож байлаа.

Түүний утас зогсоо зайгүй дуугарч нийтлэлийн мэдэгдлүүд болон ахаас нь тэднийг хаана байгаа талаар зурвас ирж байсан юм.

Марк: Өнөөдөр л энэ тухай мартацгаая. Утасгүй. Зүгээр л одоо хамтдаа байгаадаа баярлаад энэ цаг мөчдөө л байцгаая.

Марк түүний утасны дууг хаагаад машиныхаа урд хайрцганд хийв.

Марк: Алив, юм идэцгээе.

---

Жэйн бүхэл өдрийн турш тэднийг хэн ч танихгүй байгаад нь гайхаж байлаа. Нар жаргаж харин шөнийн тэнгэрт одод байраа эзлэсэн байсан юм.

Марк: Чи ядарсан харагдаж байна.

Тэр Жэйн-н гарнаас хөтлөн далайн эргээр алхаж байв.

Жэйн: Жоохон л.

Жэйн өдрийн турш Марк-тай цагийг хөгжилтэй өнгөрөөсөндөө баяртай байгаа ч тэдний румор-н талаар санаа зовохгүй байж чадсангүй. Хэрвээ ах нь тэдний үерхлийг зарлах эсвэл тэдэнд худал ярьж ийм үерхэл байхгүй гэж хэлвэл яах вэ гэж бодно. Бас түүний эцэг эх энэ тухай мэдвэл тэд түүнтэй холбоо барихыг хүснэ. Тэгвэл тэр юу гэх вэ? Жэйн өдрийн турш ийн бодож байсан юм.

Марк ч мөн адил ийм зүйл бодож, бүх зүйлд санаа зовж явсан. Тэр өнөөдөр Жэйн-тэй зугаалсан шалтгаан бол тэр энэ магадгүй тэдний сүүлчийн уулзалт, сүүлийн хамт байх өдөр бол яана гэж айсан юм. Тиймээс л тэр өнөөдөр зөвхөн түүнтэй хоёулахнаа баймаар санагдсан нь энэ юм.

Жэйн: Бид одоо Сөүл рүү буцах уу?

Марк: Чи хүсэж байна уу? Бид  тэгэх хэрэггүй байх. Өнөөдөртөө энд хоноод маргааш өглөө буцацгаая.

Жэйн: Тэгье ээ, өнөөдөртөө энд хоноё. Би өнөөдөр гэртээ очмооргүй байсан юм, ахын дахиж намайг загнахыг хүсэхгүй байна.

Хосууд хамтдаа хөгжилдөж байсан ч компани тэдэнд санаа зовж байлаа.

Бүх уран бүтээлчид үлдсэн залуусаас Марк болон Жэйн нарын тухай асууна. Зарим нь энэ тухай сонсоод гайхаж байсан бол зарим нь баярлаж байсан юм.

Жэйби: Хариу алга л байна уу?

Тэд гурван цагийн туршид Марк , Жэйн нартай холбоо барихыг хичээсэн ч болохгүй байв. Тэдэнд одоо санаа зовж суухаас өөр хийж чадах зүйл алга байлаа.

Жэксон: Чи тэднийг зугтчихсан гэж бодохгүй байна уу?

Бэмбэм: Хён, тэд тэнэг хүмүүс биш.Тэд зүгээр л энэ жүжгээс хол байхыг хүссэн байх.

Жэксон: Тиймээ, тийм. Тэд зүгээр байгаа гэдэгт найдъя даа.

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now