17

47 2 0
                                    

Маргааш өглөө нь Жэйн залуусын дуун дээрээ бүжигээ бэлдэж буйг үзэн сууж байв. Тэд удахгүй болох эргэн иргэлтэндээ бэлдэж буй нь энэ юм. Тэднийг эргэн ирж буйд нь Жэйн нь ч мөн баяртай байгаа билээ.

Тэр эргэн тойрноо харж байтал цаанаас нэгэн стафф түүнийг чиглэн ирэн хэн нэгэн түүнийг хайж буйг хэлэв. Жэйн хурдхан босож өнөөх стафф-тай өрөөнөөс гарлаа.

Стафф түүнийг хөвгүүдийн хажуугийн нэгэн бэлтгэлийн өрөөнд байж бай гэж хэлэн өөрөө яваад өгөв.

Жэйн хаалгыг онгойлгон дотогш удаанаар алхан оров. Гэвч ормогцоо л энэ өрөөнд орж ирсэндээ харамсаж эхлэв. Түүний урд Даниел зогсож байсан юм. Тэр сарнай бас түүний дуртай кофе-г барин зогсож байв.

Жэйн: Чи энд юу хийж байгаа юм? Яаж намайг эндээс олсон юм?

Даниел: Би танил ихтэй хүн шүү.

Тэр ингэж хэлэхдээ хацрынхаа хонхорхойг гарган инээмсэглэсэн юм. Тэр ингэснээрээ Жэйн-г инээлгэж чадна гэж бодсон ч тэр Даниел руу хий хоосон харцаар харж байв.

Даниел: Би танай ахыг энэ компанийн захирал бас чамайг энд ирсэн гэдгийг нийтлэлээс уншсан юм.

Жэйн ахин түүнтэй юу ч ярихыг хүсээгүй учир гарахаар хаалга руу зүглэтэл Даниел түүний гарнаас татан зогсоов.

Жэйн: Чи надаас юу хүсээв? Чи одоо хүртэл намайг яагаад энд ирснийг ойлгоогүй юм уу? Би чамаас болж, чамаас хол байхын тулд ирсэн юм!

Тэр түүн рүү орилон өөрийнхөө гарыг хуу татан авлаа.

Даниел: Гуйя, Жэйн.

Тэрээр тэр шөнийн болсон явдлыг тайлбарлахыг хичээж байв.

Жэйн: Тэр өдрийн талаар би юу ч сонсмооргүй байна. Би одоо чамд хайргүй. Тиймээс зүгээр л намайг ганцааранг минь орхи. Дахиж надад битгий ойрт. Одоо чамд Миа байгаа. Тэр чамайг надаас ч илүү жаргалтай байлгаж чадна.

Жэйн Даниел руу харан хэлсэнд Даниел-н царайнд гуниг тодрон доош харан санаа алдав.

Тэр түүнийг шархлуулсанаа мэдэж байгаа. Тэгээд бүхнийг эргээд хэвэнд оруулахаар ирсэн боловч тэр одоо өөр хэн нэгэнтэй илүү жаргалтай байгаа харагдсан ба энэ нь Даниел-г дэндүү гунигтай болгож байлаа.

Даниел: Тэр залуу хэн юм?

Жэйн түүнээс хэн? гэж асуусангүй. Учир нь тэр хэний тухай яриад байгааг мэдэж байсан юм. Марк..

Жэйн: Тэр бол миний найз залуу.

Тэр хэдий энгийнээр,тайвнаар хэлсэн нүдэнд нь нулимс цийлэгнээд эхэлчихэв.

Даниел зүгээр л толгой дохин доош харав. Тэр Жэйн-н өмнө ямар хөгийн үйлдэл хийснээ мэднэ. Гэхдээ тэр түүнтэй буцаж нийлэхийг хүссэн учир нь тэр түүнд өөрөөсөө ч илүү хайртай. Харин одоо бүх зүйл өнгөрсөн бололтой. Жэйн түүнийг биш өөр хэн нэгнийг хайрлаж байна шүү дээ.

Жэйн: Одоо намайг цагдаа дуудахаас өмнө явчих тэгэх үү?

Даниел: Ойлголоо.

Тэрээр гартаа байсан цэцэг,кофе хоёроо ширээн тавьчихаад сүүлийн удаа түүнийг тэврэхийг хүсэн гараа дэлгэв. Жэйн энэ тэнэг гэж мэдэж байгаа ч сүүлийн удаа гэж бодоод түүнд тэврүүлэв. Жэйнд нэг л дотно үнэр үнэртэж тэр сүүлийн удаа гэсэн шиг ханатлаа үнэрлэсэн юм.

Жэйн: Одоо,чи явах ёстой.

Тэр түүний тэврэлтээс салан хэлсэнд Даниел толгой дохин түүн рүү хамгийн сүүлийн удаа багахан инээмсэглээд өрөөнөөс гарав.

---

Залуус завсарлага авахад Марк Жэйн-г хайн буйдан луу харсан ч тэр байхгүй байлаа.

Бэмбэм: Жэйн нүүна, хаана байгаа юм?

Марк алчуур аван хөлсөө арччихаад Жэйн-г хайхаар өрөөнөөс гарав.

Марк: Эгчээ,та Жэйн-г харсан уу?

Тэр бэлтгэлийн өрөөний гадна утсаа оролдон сууж байсан стафф-д хандан хэлэв.

Стафф: Өө,Жэйн 4-р бэлтгэлийн өрөөнд байгаа байх. Нэг хүнтэй ярилцаж байгаа байх.

Марк өнөөх бэлтгэлийн өрөөнд нь ороход Жэйн хий дэмий доош харан сууж байлаа.

Марк: Чи яагаад явчихсан юм?

Тэр түүний хажууд очиж гарнаас нь барихдаа ийн хэлэв.

Жэйн түүн лүү харан инээмсэглээд буцан доош гартаа барьсан сарнай луугаа харав.

Марк: Юу болсон юм?

Хариуд нь Жэйн зүгээр л мөрөө хавчаад Марк луу инээмсэглэн түүний хацар дээр үнсэв.

Жэйн: Би зүгээр ээ.

Тэр ингэж хэлээд Марк-г тэврэн авав. Харин Марк зүгээр л түүний духан дээр зөөлхөн үнссэн юм.

Тэр ямар нэгэн юм буруу байгааг мэдэж байгаа ч , Жэйн ярихыг хүсэхгүй байхад хүчлээд яахав гэж бодсон юм.

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now