23

36 3 0
                                    

Жэйн хөгжмийн хэмнэлд толгой дохисоор Марк-д цаасан алчуур авч өгөв. Марк түүгээр нь хөлсөө арчин зогсов. Хөвгүүд хамтдаа суун өөрсдийн саяхан дууссан үзүүлбэрээ үзэн сууж буй нь энэ юм.

Жэйн бусад залуучуудад ч гэсэн цаасан алчуур авч өгөөд өрөөгөөр яван тэдэнд ус хайв.

JYP тэдний үерхлийг зарлаад долоо хоног л өнгөрч байгаа бөгөөд Жэйн одоо хүртэл Марк-д 3 сарын дараа буцаж явах тухайгаа хэлж чадаагүй байгаа юм. Тэр түүнийг гуниглуулахыг хүсэхгүй байгаа аж.

Югём: Нүүна, би үхэх нь ээ.

Югём-г ийн гомдоллон хэлсэнд Жэйн түүн лүү харвал тэр зүгээр л тоглоод шалан хэвтчихсэн байж байв. Жэйн хөхрөн инээгээд хөвгүүдэд усыг нь өгчихөөд Югём-н урд суугаад доош харж

Жэйн: Югём-а босоорой, кокосон толгойт!

Югём нүдээ нээн тэрэн лүү баярлан харав.  Жэйн түүнийг шоолж инээгээд залууст дараагийн хуваарьт ажил руугаа явах хэрэгтэй тухай хэлэн тэд ч өрөөнөөс ар араасаа гаран машиндаа сууцгаалаа.

Жэйн: Тэгэхээр Жэксон ямархуу байна даа?

Жинёон: Тэр дээрдэж байгаа. Санаа зовох хэрэггүй, Жэйн.

Жэйн жолоочид дараагийн очих газраа хэлээд тэд хөдөлцгөөв. Харин Марк замын турш Жэйн лүү харж байлаа. Уг нь тэр дараагийн амралтын өдрөөр Жэйн-тэй болзоё гэж бодсон юм. Гэвч тэр ямар нэгэн зүйл болоод байгааг мэдсэн юм. Тэр одоо өөрөөрөө байгаа харагдаж байгаа ч заримдаа тэр тэгдэггүй. Тэр их хөндий болчихдог.

Марк: Жэйн, чи зүгээр үү?

Эцэст нь тэр нэвтрүүлгээ дуусгачихаад Жэйн-с асуухыг хүссэн асуултаа асуув.

Тэд дорм луугаа явахаас өмнө Жэйн-г хүргэж өгч байгаа юм. Мөн Жэйн жолоочийн хажууд суухаас илүү Марк-н хажууд суухыг илүүд үзсэн байлаа. Тэгээд тэр Марк-н хуруугаар тоглонгоо түүнд хариу өгөв.

Жэйн: Зүгээр ээ, жоохон л ядарч байна.

Марк толгой дохин, түүнийг худлаа ярьж буйг гадарлан уруулаа хазаллаа. Тэгээд Жэйн-н гэрийн гадаа ирэхэд Марк хамтдаа буув.

Марк: Би удахгүй ирнээ.

Тэр ингэж хэлээд Жэйн-тэй хамт гэр лүү нь орлоо. Жэйн гэртээ ороод гэрлээ асааж, гал тогоондоо оров. Марк ч түүнийг даган орж ирлээ.

Жэйн: Ямар нэгэн юм уух уу?

Марк толгой сэгсрээд Жэйн-н гарнаас татан өөр лүүгээ харуулав.

Марк: Ямар нэгэн юм болоо юу? Чи ойрд их хачин байна.

Жэйн: Үгүй ээ, яасан? Би зүгээр л ядарсан харагдсан байх эсвэл өөр?

Марк: Жоохон л. Чи одоо болтол бидний румор болон ахын чинь бидний үерхлийг зөвшөөрсөнд гайхширсан хэвээр байгаа юм уу?

Марк Жэйн-н үсийг чихнийх нь араар хэлсээр түүнээс асуув. Энэ бараг түүний зуршил болж байх шиг байна.

Жэйн: Би зүгээр ээ. Зүгээр л жаахан ядарсан юм.

Тэр ингэж хэлээд Марк-н уруул дээр зөөлхөн үнсэв. Марк хөнгөхөн санаа алдахад гадаа түүнийг машинтай хүлээх залуус сигналаа дуугарган түүнийг дуудах нь сонстов.

Марк: Явах хэрэгтэй юм шиг байна. Маргааш уулзацгаая, гүнж минь.

Тэр гарахынхаа өмнө сүүлийн удаа Жэйн-н хацар дээр үнсчихээд гарлаа.

---

Жэйн хонгилоор яван хөвгүүдийн бэлтгэлийн өрөө лүү зүглэж байлаа. Түүний гарт нислэгийн тиз байсан юм.Түүний нүдэнд нулимс хурсан байх ч тэр унагааж зүрхлэхгүй байлаа.

Түүний ах тэрэнд Аризон луу буцах тасалбар авч өгсөн нь энэ юм. Одоо Жэйн-д явахад 2 хон сар л үлдээд байгаа юм. Гэхдээ ах нь түүнд маш эрт тасалбар авч өгсөн нь нэг л учиртай байсан юм.

Тэр хөвгүүдээс нуухын тулд тасалбараа хэтэвчиндээ хийн нуулаа.

Удалгүй тэр хөвгүүдийн бэлтгэлийн өрөөний гадна ирэн зогслоо. Тэрний толгойд сүүлийн хэдэн долоо хоногийн турш энэ бодол эргэлдэж байгаа бөгөөд одоо хүртэл яахаа мэдэхгүй л будилж байгаа билээ.

Жэйн: " Марк-д яаж энэ тухай хэлэх вэ? Тэрэнд юу гэж хэлэх ёстой юм бэ?"

---
Яаанаа! Удахгүй дуусах нь ээ! Энэ Жэйн одоо жинхэнээсээ явах гээд байгаам байхдаа иии😢

|I'll be your man|mtn✔️Where stories live. Discover now