-3 жилийн дараа-
Жэйн дугаарыг нь хийн залгахдаа эргэлзэн хэсэг уруулаа хазлан утас руугаа гөлрөн зогсов. Тэр магадгүй энэ сүүлийн боломж ч байж магадгүй гэж бодон дугаарыг нь хийн залгах товчин дээрээ даран чихэндээ ойртуулав.
Нисгэгч: Уучлаарай,хатагтай. Утсаа унтраана уу. Би тун удахгүй хөөрөх гэж байна.
Жэйн санаа алдан утсаа airplane mode дээр нь тавив. Тэр сандарснаасаа болон гар нь бараг тэр чигтээ хөлөрсөн байх аж. Тэр чихэвчээ зүүн дуу сонсох нь тэрнийг арай тайвшруулах болов уу гэж бодсон ч ямар ч нэмэр болсонгүй.
Тэр 4 цагийн турш сандарч гар нь хөлөрч гараа байнгаа юбка болон хөлөндөө арчин явж байсан юм.
Онгоцонд байх ихэнх хүмүүс унтаж байсан юм. Гэхдээ зарим нь өөрсдийн лаптоп дээрээ ямар нэгэн юм уншиж эсвэл бичиж байв. Жэйн унтах гэж оролдох ч тэр яагаад ч унтаж чадахгүй байлаа.
Ямар нэгэн шалтгаан байгаа болоод түүний оюун ухаан юм л бол Марк-г бодоод байв. Түүний найз залуу? Хуучин найз залуу? Жэйн Марк-г одоо түүний юу болохыг зөвшөөрч чадахгүй байсаар байгаа юм. Тэд хамгийн сүүлд ярилцсанаас хойш маш их хугацаа урсан өнгөрчээ.
---
Тэр явсан өдрөө ердөөс уйлахаа зогсоож чадаагүй юм даг. Тэр L.A-д газардаад утсаа нээхэд түүнд залуусаас маш олон зурвас болон дуудлага ирсэн байсан юм. Ялангуяа Марк-с.
Марк түүн лүү зогсоо зайгүү яагаад түүнд ямар нэгэн юм хэлээгүйг нь асуун зурвас явуулж байсан юм. Хэрвээ тэр түүнд итгэж байсан бол..Хэрвээ тэр түүнд хайртай байсан бол..
Дараа нь тэр Аризон-д ирээд шуудхан л эцэг эхтэйгээ ч мэндлэлгүй өрөөндөө орж ирээд Марк-руу залгах эсэхээ бүтэн цагийн турш бодсон юм. Эцэст нь тэр залгасан.
Марк утсаа авсан даруйдаа орилох шахам Жэйн-н нэрийг дуудсан юм.
Харин Жэйн түүний хоолойг сонсох төдийд л нулимс дуслуулж байсан. Тэр уйлсаар л байсан. Марк ч мөн адил уйлах нь сонсогдож байсан билээ.
Жэйн: Намайг уучлаарай, Марк.
Марк: Жэйн, битгий уучлалт гуй. Чи надад хэлсэн бол ч.. Бид илүү их цагийг хамтдаа өнгөрөөх байсан байх. Чамайг санаж байна..
Жэйн: Би ч гэсэн чамайг санаж байна. Намайг уучлаарай Марк. Намайг үнэхээр уучлаарай. Би чамайг шархлуулахыг хүсээгүй. Намайг уучл-
![](https://img.wattpad.com/cover/146924855-288-k470039.jpg)
YOU ARE READING
|I'll be your man|mtn✔️
ФанфикIn which a girl has a hard time loving someone again. |Completed| Credit to original author. -Орчуулгынх болно.