Жэйн хөвгүүдийн хажууд яван хамгаалагчаар нь хамгаалуулан явна. Тэд одоо онгоцонд суух гэж онгоцны буудал дээр яваа ба бараг тэрүүгээр дүүрэн тэдний фэнүүд орилолдон тэдэнд хүрэх, тэдний зургийг авах гэж дайрцгааж байлаа.Иймээс л тэд маш олон хамгаалагчтай хамт яваа юм.
Марк Жэйн хоёр үерхээд хэдийн 7 хоног болж байгаа бөгөөд тэдний үерхлийг гишүүдээс өөр хэн ч мэдэхгүй байгаа юм.
Жэйн фэнүүдийнх нь орилох чимээг сонсохыг хүсээгүй учир чихэвч зүүн аль болох фэнүүдэд нь дарагдчихгүйг хичээж явж байсан юм.
Удалгүй тэд онгоцондоо аюулгүй суулаа. Ёнжэ, Югём, Бэмбэм гурав нэг эгнээнд, Жинёон, Жэйби, Жэксон гурав нэг эгнээнд суусан бол Марк болон Жэйн нар өөр нэг эгнээнд хамтдаа сууж явсан юм.
Марк: Чи юу сонсож байгаа юм?
Тэр ингэж хэлээд Жэйн-н нэг чихнээс чихэвчийг нь аван өөрөө зүүв.
Марк: Нээрээ юу? Энэ чиний дуртай дуу юм уу?
Жэйн: Миний дуртай дуу бол та нарын дуу. Бас би дуунд үргэлж дуртай байдаг, хэзээ ч уйддаггүй, бараг хайртай байх.
Тэр ингэж хэлээд утасныхаа дэлгэцийг харав.
Magnetic girl-GOT7
Марк: Ммн, тэгвэл чиний өөр бусад хамгийн дуртай дуунууд чинь юу вэ?
Жэйн жижигхэн цонхоор үүлсийг ажиглан хэсэг бодов. Тэгээ буцан Марк луу анхаарлаа хандуулав.
Жэйн: Надад одоогоор гурван дуртай дуу байна. Нэгдэх нь BTS-Spring Day.
Тэр ингэж нэг хуруугаа дарав.
Жэйн: Хоёр дахь нь BTS-Not Today.
Дахин нэг хуруугаа дарав.
Жэйн: Гурав дахь нь K.A.R.D-Don't Recall
Марк: Надад дуулаад өгөөч!
Жэйн: Би юу? Би дуулж чадахгүй шдээ.
Жэйн түүн лүү харвал Марк яг л гуталт муур шиг царай гарган сууж байлаа.
Марк яг л жоохон хүүхэд шиг түүний гарнаас сэгсрэн гуйж байлаа.
Энэ нь Жэйн-г аргагүй байдалд хүргэж орхив. Тэрээр толгой дохин ойр хавьд байх хүмүүсийг сэрээчихгүй гэсэндээ аяархан дуулав.
-kkwak jabajwo nal anajwo Can you trust me, can you trust me, can you trust me kkwak kkeureoanajwo kkwak jabajwo nal anajwo can you trust me, can you trust me, can you trust me jebal jebal jebal kkeureoanajwo-
Марк түүнийг дуулж байхад нь нүд салгалгүй харж суув. Харин Жэйн дуулж байхдаа нүдээ анин аль болох аяархан дуулж байлаа. Тэр дуулж дуусаад нүдээ нээхэд тэрээр Марк-тай харц тулгарав.
Марк: Чи үнэхээр гайхалтай хоолойтой юм.
Марк-н ийн хэлээд хурдхан Жэйн-н хацар дээр шоб хийтэл үнсээд авав.
Жэйн ичин нүүрээ дарахад Марк гарыг нь авч холдуулаад гаран дээр мөн зөөлхөн үнсэв. Тэд үерхээд нэгхэн долоо хоног болж байгаа ч яг л үерхээд аль хэдийн нэг сар болчихсон хосууд шиг байгаа билээ.
Марк түүнтэй яг л гүнжтэй харьцаж байгаа аятай харьцдаг. Тэр үргэлж түүнд анхаарал тавьж, хайраа илчилдэг. Гадны хүн харвал тэднийг үерхээд нэг жилийг ардаа өнгөрөөчихсөн байх гэж бодох биз.
Марк: Чи унтаж амрах хэрэгтэй. Энэ их удаан нислэг болно шүү.
Тэр ингэж хэлээд түүний үсийг чихнийх нь ардуур хийж өгөв.
Жэйн толгой дохин Марк-н мөрийг дэрлэн унтав.
Жэйн хэдэн цагийн дараа сэрээд эргэн тойрноо ажтал зарим хүмүүс сэрүүн байх ба ихэнх нь унтаж байлаа. Тэр хажуудаа суун тайван унтах Марк луу харан инээмсэглэв. Тэр унтаж байгаа хэрнээ л Жэйн-н гарыг тас атгасан хэвээр байх ажээ.
Жэйн түүнийг сэрээхгүй гэсэндээ маш эвлэгхэн гараа сугалж аваад нойл руу явав.
Югём: Нүүна, та хаачих гэж байгаа юм?
Жэйн инээмсэглэн түүний үсийг багахан сэгсийлгэв.
Жэйн: Нойл руу явж байнаа. Чи унтдаа.
Югём толгой дохин үлдэж харин Жэйн нойл руу явав. Түүнийг очиход нойл хүнтэй байсан учраас тэр хэсэгхэн хүлээв.
Жэйн жакетнаасаа утсаа гаргаж ирэв. Тэр утсаа асаахдаа дэлгэцнийхаа зургийг харан инээмсэглэв. Тэр бол Жэйн-г Марк-н мөрийг дэрлэн бөх гэгч нь унтаж байхад Марк-н авсан зураг байсан юм.
"Жэйн?"
Жэйн өөрийг нь дуудахыг сонсон дээш хартал саяхан инээмсэглэж байсан царай нь алга болон хормын төдийд барайж эхлэв.
"Даниел?"
---
Хүүр гэж Даниел дахиад гараад ирлээ шдээ😭 Аа тийм Жэйн-н дуулсан дууг таагаарай!🤣🎶
YOU ARE READING
|I'll be your man|mtn✔️
FanfictionIn which a girl has a hard time loving someone again. |Completed| Credit to original author. -Орчуулгынх болно.